iNet.mn дагах

Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв

Намрын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг өргөн барилаа.
Ирэх жилийн төсвийн төслийг  олон нийт тун тааламжтай хүлээн авч байна. Учир нь урьд өмнө, лав сүүлийн 30 жилд байгаагүй хэд хэдэн онцлогтойгоор төсвийг боловсруулжээ.
"...Тойргоос гарч сэтгэсэн анхны төсөв боллоо" гэжээ. Бас ирэх онд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзаж, хуучин төслүүдийн 86 хувийг ашиглалтад оруулахаар төсөвлөжээ. Цаашид зураг төсөлгүй ажил огт хийхгүй юм байна. Хамгийн гол нь эдийн засагчид, ажиглагчид 2023 оны төсвийг "...30 жилийн агуулгын том алдаануудыг зассан байна. Төсөв талдаа дампуурлаас гарах эхний алхам болно" гэж товч дүгнэлээ. Үнэхээр ч зарим субьектэд "цочир сонин" ихтэй төсөв болжээ. Тухайлбал, гишүүдийг тойрогтоо авдаг төсвийг тэр чигт нь хасчихжээ. Төсөв хэлэлцэж эхлэхэд л хамгийн ихээр мэдрэгдэв. Гишүүд үүнд таагүй байгаагаа илэрхийлж байна. Тэд ирэх 2023 онд мөнгөний эрх мэдэлгүй ажиллахаар болсонд дургүйцэж байгаа бололтой. Харин олон нийт дуртай байна. Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүд төсвийг дэмжих, Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохгүй байх "амлалт"-тайгаар жил бүрийн төсөвт тойрогтоо зарцуулах мөнгө зоолгодог. Тэрийг гишүүн л зарцуулах эрхтэй. Тэгээд "гишүүний мөнгө" хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил гэхэд гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан. Харин 2023 он бол сонгуулийн өмнөх, жинхэнэ "усалгааны жил" юм. Ийм цагт  мөнгийг нь хасаж гишүүдийг бухимдуулжээ. Олон гишүүн уураа барьж дийлэхгүй байгаа харагдана лээ. Гэхдээ УИХ-ын гишүүн бол сайд биш, тэд хууль тогтоох үндсэн ажилтай. Гэтэл өнгөрсөн 30 жилийн турш засгаас мөнгө нэхэж, нөгөөдүүл нь гүйцэлдүүлсээр ирсэн. Үнэндээ төсөв санхүү дээр 76 Ерөнхий сайдтай юм шиг явж ирсэн. Энэ гажуудал 2023 оноос засагдаж, цаашдаа нэг л гүйцэтгэх засаглалтай явах нь  гэсэн гэгээлэг төсөөлөл байна. Ерөнхий сайд ч энэ талаар "...Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.
Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм. ....Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм" гэлээ.
Мөн тэрбээр энэ төсөв дээр амлалт өгсөн байна. "...2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна" гэжээ. Түүнчлэн "... Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна", "...2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэнэ", "...ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулна" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвөө "... Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм" хэмээн дүгнэжээ.
Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн реформ хийчихэж байгаа аж. Гэхдээ үүнийг нь гишүүд ойлгож баталснаар хэрэгжинэ.
Тэрбээр энэхүү төсвийг хийх угтал үйл ажиллагааг ч сайн амжуулжээ. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор "давхар дээл"-тэй сайд нар засагт орж ирсэн. Бүрэлдэхүүнээс гадна бүтцийн өөрчлөлтийг бас хийсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Боомтын сайд, Түгжрэлийн сайд гэсэн бүтцийг нэмсэн. Тэгсний учир нь одоо тодорхой болж байх шиг байна.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн амбиц одоо л ойлгогдож эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа нь хоорондоо холбогдоод байдаг нь үүний нотолгоо болно.
"2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эхний 10 жилийг нь "...Шинэ сэргэлт" хэмээн тодорхойлсон. Тэгээд зургаан зорилт дэвшүүлсэн. Зургаан зорилттойгоо Засгийн газрын бүтцийг уялдуулсан. Тэгээд дараа нь төсвийг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уячихаж байна.
Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амбиц "...Реформ" гэдэг нь анзаарагдаж байгаа юм.
Тэрбээр төсвөөс гадна цахим хөгжил, эдийн засаг, боомт, эрчим хүч, төрийн өмчийн реформуудыг системтэйгээр хийж байна. Өргөс авах шиг гэнэт "...Ёо"-гүй болчихгүй ч түүний барьж авсан ажлууд үр дүнгээ өгч эхэлсэн. Үүнтэй маргахад хэцүү л дээ. Нүдэн дээр, бодитой үр дүнгүүд гараад байгаа юм. Одоо Л.Оюун-Эрдэнэ гаднын хөрөнгө оруулалтыг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уялдуулж, түүнийгээ хөрөнгө оруулагчдад учирлаж эхэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 196 (6928)скачать dle 12.0

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19