iNet.mn дагах

“ХЯЗГААРАА ТЭЛ” форумын үеэр Говь-Алтай аймгийн 4000 гаруй иргэн санал, санаачилга гаргалаа

Говь-Алтай аймгийн залуучуудын ууган байгууллага болох “Ирээдүй Алтай” холбоо санаачлан, Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоодтой хамтран хэрэгжүүлсэн “ХЯЗГААРАА ТЭЛ” хөгжлийн форум амжилттай зохион байгуулагдлаа. 
Алтай нутгийн 18 сумаар нар зөв тойрон өртөөлөн үргэлжилсэн уг форум нэгдүгээр сарын 14-нд Тонхил сумаас эхэлж, нэгдүгээр сарын 31-нд Шарга сумын иргэд, хөдөлмөрчидтэй “ХЯЗГААРАА ТЭЛ”-снээр өндөрлөсөн юм.
Улаанбаатар хот, төв суурин газар болдог хөгжлийн форум алс хол сумдад, тэр дундаа малчин, хөдөлмөрчдөд хүрч тэдний үзэл бодол, санал санаачилгыг сонссон нь онцлог боллоо.  

     Форумын баг, хамт олон Улаанбаатар хотоос гарснаас хойш даруй 4300 км замыг туулж, 18 сумын 4000 гаруй иргэнтэй уулзан, тэдний санал бодлыг сонсож, мэдээлэл солилцсон юм.

“Ирээдүй Алтай” холбооны тэргүүн, МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Амартүвшин “Өөрчлөлтөөс эхлэл, алхмаас амжилт өөд” сэдвээр, УБ хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны тэргүүн Д.Нармандах “Харилцаа хандлага, оролцоогоо тэлье”, “MCBC” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ОУ-ын хэмжээний мастер Д.Гоолингоо “Эрүүл мэнд ба эрүүл мэндийн мэдлэгээ тэлье” сэдвээр, “Төр” мэдээллийн агентлагийн захирал, сэтгүүлч Б.Шүрэнцэцэг “Түншлэл ба Хязгааргүй боломж”, “Ирээдүй Алтай” холбооны дэд тэргүүн З.Алтантуяа “Сэтгэлийн тэнхээ бодлын хязгаар”, Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Баян-Эрдэнэ “Малчдын бизнесийн боломж орлогынхоо хязгаарыг тэлье” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, иргэд хөдөлмөрчидтэй санал бодлоо хуваалцав. 
    Сумдын нийтлэг төрхийг ажиглахад урлаг спортын клуб болон иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг олноор бий болгон хөгжүүлэх шаардлагатайг иргэд хэлж байсан юм.

Түүнчлэн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, сумандаа сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, оюуны болоод мэдлэг тэлэх сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулахыг хүсэж буйгаа илэрхийлэв.

Говь-Алтай аймгийн 18 сумын иргэд хөдөлмөрчид “ХЯЗГААРАА ТЭЛ” багийнхныг халуун дотноор угтан авч, урмын үгээр тэтгэн, “Хүн ходоодоо өлссөнөө мэддэг ч, тархиа өлссөнөө анзаардаггүй”. Оюуны их ХЯЗГААРЫГ ТЭЛЖ, мэдлэг, мэдээллээр тэлж, урам зориг, эрч хүрч өгсөнд талархал илэрхийлж байлаа.

     "Гантай зуны анхны бороо орж байгаа мэт оюуны их хур орсонд баяртай байна. Цаашид сумын иргэд бидэнд ийм үйл ажиллагааг олон зохион байгуулж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн Цогт сумын иргэн н.Мөнхтөр хэлсэн бол Социализмын үед 7 хоног бүр "Боловсрол дээшлүүлэх бүлгэм" хичээллэж иргэд бидэнд мэдлэг, мэдээлэл түгээдэг байлаа. Үүнтэй адил “ХЯЗГААРАА ТЭЛ” уулзалтыг тогтмол зохион байгуулбал залуус мэдлэгээ тэлж чадна хэмээн Бигэр сумын өндөр настан онцлов. 

Дарив нутгийн 10 настай бяцхан хүү алдартай тамирчин болох мөрөөдөлтэй бөгөөд уран мэхтэй, хүч бяртай бөх болохоор хүсэж буйгаа илэрхийлж, Залуучууд өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч, түүчээлэх учиртайг Эрдэнэ сумын ахмадууд захилаа. Хувь хүний хөгжил, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг Тайширчууд илэрхийлж, залуусын авьяасыг хөглөж, хөгжих боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэйг Цээлчүүд уламжлав. 

“Эрдэнэ засгийн унага” дууг Улсын алдарт дуучин Г.Повронгийн нутгийнхан бүгд дуулж, “Зулай цагаан Алтай” дууг нутгийн зон олон түрэн уухайлж, МУСТА, дуучин Я.Гэрэлчулуун, МУСТА, дуучин Г.Батсүх, МУСТА, дуучин Л.Уранболор нар уран бүтээлийн тоглолтоо толилуулан дуутай хууртай, илтгэл хэлэлцүүлэгтэй, санал санаачилга гаргасан форум боллоо.


“ХЯЗГААРАА ТЭЛ” багийнхан төгсөх ангийн сурагчидтай уулзан мэргэжил сонголтын талаар ярилцаж, сурагчдын хүсэл мөрөөдлийг сонсож, Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт, Хилийн 0214-р ангитай танилцан, Улсын баатар М.Жанчивын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 


“ИРЭЭДҮЙ АЛТАЙ” холбоо нь Говь-Алтай аймгийн 18 суманд салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд зарим сумдын салбар зөвлөлийн даргыг томилон баталгаажууллаа. 


 “ХЯЗГААРАА ТЭЛ” хөгжлийн форумын үеэр тус форумыг санаачлан зохион байгуулсан “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн, Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Амартүвшингээс форумын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-20 гаруй хоног үргэлжилж, 18 сумаар өртөөлсөн форумын талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“Хязгаараа тэл” баг маань Төрийн тахилгат Сутай хайрхны бэлд орших миний  төрж өссөн Тонхил сайхан сумаас нар зөв тойроод энэхүү форум, аяллыг зохион байгууллаа. Би урьд нь нутагтаа амарч, аялдаг байсан бол энэ удаа нэг ч гэсэн хүний зүрх сэтгэлд оч бадрааж, гэрэл асаах хүсэлтэй аялсан нь сайхан байлаа. Элгэн нутгийнхаа ахан дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, харилцан мэдээлэл авлаа. Залуучууд бидний өөрсдийн санаачилгаар эхлүүлсэн форумыг нутгийн зон олон маань хүндэтгэн угтаж, очсон сум бүр заал дүүрэн идэвхтэй оролцон, дэмжсэнд туйлын их баяртай байна. 
-“ХЯЗГААРАА ТЭЛ” форумыг зохион байгуулах болсон шалтгаан юу байв?
-Миний бие 20 жилийн түүхтэй “Ирээдүй Алтай” холбооны долоо дахь тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ жил түүхт 20 жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн бүтээлч ажил өрнүүлэхээр зорьсны эхлэл нь энэхүү форум юм. Түүнчлэн ихэвчлэн хот, суурин газарт болдог уулзалт, хэлэлцүүлгийг алсын сумдад хүргэхийг эрмэлзсэн. Тэнд баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид, мэдлэг, эрдэмтэй иргэд, хөдөлмөрчид их бий. Өнгөрсөн хавар Алтайн бизнес эрхлэгч 100 залуус уулзан ХЯЗГААРАА ТЭЛЖ, арванхоёрдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт амьдарч буй залуусын уулзалтыг зохион байгуулсан. Удаах нь ийнхүү сумдад хэрэгжлээ. Ингэж л бид ХЯЗГААРАА тэлнэ шүү дээ. Хамгийн том шалтгааны нэг нь ГЭРЭЛ асаах. Алтай нутгаас олон оюунлаг, соён гэгээрүүлэгч нар төрж манлайлж байсан. Алдарт Л.Түдэв, М.Цэдэндорж, Ч.Лодойдамба зэрэг алдартнуудыг нэрлэж болно. 20-р зуунд тэдний асаасан амжилтын бамбарыг 21-р зуунд Алтайчууд үргэлжлүүлэн буухиалах учиртай. Хязгаар нутгийн маань иргэд тэдний үргэлжлэл. Олон оюунлаг залуус сумандаа амьдарч байна. 
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 
Төр.мн








скачать dle 12.0

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

Өчигдөр, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Өчигдөр, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

Өчигдөр, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

Өчигдөр, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Өчигдөр, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Өчигдөр, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Өчигдөр, 16:37

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026, 19:58

Домогт "боохой” Данзан

29/06/2026, 16:13

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

29/06/2026, 16:07

Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт

29/06/2026, 16:03

“Unlock the Mongolian economy” хуралдаанд хөрөнгө оруулагчид оролцлоо.

29/06/2026, 16:00

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Германы Саксони мужийн Кемниц хотноо монголчууд наадлаа

23/06/2026, 17:04

Сурын харвааны улсын аварга шалгаруулах харвааг анх удаа аймагтаа зохион байгууллаа

23/06/2026, 17:02

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

15/06/2026, 18:14

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

15/06/2026, 18:07

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

15/06/2026, 18:05

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

8/06/2026, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19