iNet.mn дагах

М.Наранчимэг: Тугалхүүгийн Баасансүрэн бол цуцашгүй хөдөлмөрч, олон талт эрдэмтэн судлаач юм

Сэтгүүлч  Ч.Үл-Олдох
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүл зүйн багш, доктор, профессор М.Наранчимэг “Эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнгийн намтар, уран бүтээл, эрдэм судлалын ажил” гэсэн сэдвээр тойм судалгаа хийж, “Цуцашгүй хөдөлмөрч цэцэг нуурын шар бичээч” ном хэвлүүлжээ. Сэтгүүлч, уран бүтээлчдэд гарын авлага болох сонирхолтой судалгаа хийсэн түүнтэй ярилцлаа.
-Уран бүтээлчдэд, тэр дотроо сэтгүүлчдэд гарын авлага болох сонирхолтой судалгаа хийжээ. Т.Баасансүрэн гуай бол хос морьтой төдийгүй олон талтай уран бүтээлч, судалгаанд юуг  нь онцлохыг зорьсон бэ?
-Зохиолч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч Т.Баасансүрэн гэдэг энэ эрдэмтэн үнэхээр олон талтай уран бүтээлч. Амьдралынхаа 50 гаруй жилийг эрдэм судлалын ажил, утга зохиол, сэтгүүлзүйн нийтлэл, шүүмж судлалын бүтээлд зориулж ирсэн. Тэр хүний намтар, уран бүтээлийн бүрэн хэмжээний цогц судалгааг 2022 оныг дуустал  хугацаанд тоймлож хийлээ. Энэ бүтээл маань гурван үндсэн бүлэгтэй. Гурав дахь  бүлэг нь бусдаасаа арай өвөрмөц. Нэгдүгээр  бүлэг нь Т.Баасансүрэнгийн эрдэм судлалын ажлын тойм судалгаа гэсэн дотроо гурван дэд бүлэгтэй. Хоёрдугаар бүлэг нь, Т.Баасансүрэнгийн намтар, ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажлын тойм судалгаа  гэсэн  хураангуйлсан дөрвөн дэд бүлэгтэй. Гуравдугаар бүлэг нь Т.Баасансүрэнгийн нийтлэлийн болон судалгааны ажилд хийсэн зарим шинжилгээ гэсэн бүлэг юм. Багш маань  сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ  нийтдээ 40 шахам ном, судалгааны ажил, оюутан сурагчдад зориулсан сурах бичиг хэвлүүлсэн байна. Эдгээрээс дөрвөн бүтээлд нь анализ хийж, судалгааны бүтээлийнхээ гуравдугаар бүлэгт оруулсан. Энэ судалгааны үндсэн агуулга нь юу вэ гэвэл, Т.Баасансүрэн гэдэг хүн ЕБС-ийн сурагч байхаас эхлэн бие даасан бүтээл гаргаж эхэлсэн байдаг. Тухайн үед “Пионерийн үнэн” сонин болон “Залуучуудын үнэн” тэргүүтэй өдөр тутмын сонинуудад сурвалжилга, тэмдэглэл, гэрэл зураг, мэдээ, мэдээллүүдээ нийлүүлдэг.Т.Баасансүрэн гэж хүнээс тухайн үеийн өдөр тутмын сонинууд ярилцлага авч нийтэлдэг байсан байгаа юм. Ингэж дунд сургуулийн сурагч байхдаа өдөр тутмын сонин, сэтгүүлтэй амьдралаа холбосон үеэс нь эхлэн өнөөдрийг хүртэлх уран бүтээлийх нь талаар цогц судалгааг хийснээрээ онцлог юм.
-Сурагчийн ширээний араас юуны тухай бичиж байсан нь сонирхол татаж байна?
-Сурагч байхдаа бичсэн анхны бүтээлүүдээрээ  “Пионерийн анхны бүрээн дуу” номоо хэвлүүлсэн байдаг. Нэг талаас сэтгүүлзүй, утга зохиолд хэдийн бэлтгэгдчихсэн, бага залуугаас өөрийн мэргэжлийг сонгочихсон байж гэдэг нь энэ бүтээлийг судалж байх явцад харагдаж байлаа.
-Бараг 100 шахам бүтээлийн тойм гэхээр цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн нь харагдана. Ер нь судалгаа хийхэд ямар бэрхшээл  тулгардаг бол?
-Т.Баасансүрэн багшийн энэхүү 80-аад бүтээлийн 40-өөд нь сэтгүүлзүйн нийтлэлийн бүтээл юм. 37 нь утга зохиолын чиглэлээр бичсэн бүтээлүүд байгаа. Утга зохиол болон сэтгүүлзүйн нийтлэлийн бүтээлд тухайн салбарын эрдэмтэн мэргэд, судлаачид тухайн цаг үедээ өөр, өөрсдийн дүгнэлтүүдийг хийчихсэн байдаг. Тухайлбал, уншигчдад их хүрсэн, одоо ч хүмүүсийн унших дуртай “Алтайд” гэж тууж байна. Энэ туужийн талаар утга зохиолын салбарын нэрт эрдэмтдийн нэг, судлаач, шүүмжлэгч До.Цэнджав гуай үнэлэлт, дүгнэлт өгсөн байдаг. С.Удвал гуай мөн энэ туужийн тухай  хэлсэн нь бий.” Алтайд” тууж бол баруун хязгаар нутаг, тэнд амьдран сууж байгаа ард түмний аж амьдралыг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрсэлснээрээ онцлог. Ийм сайхан туужийг уншилгүй уджээ, энэ бол Монголын үргэлжилсэн үгийн уран зохиолд нэлээд  даацтай бүтээл болсон гэх зэргээр тухайн салбарынхан үнэлэлт, дүгнэлтээ аль эрт өгчихсөн учраас тэдгээр судалгаануудыг тэр чигээр нь номдоо оруулсан. Т.Баасансүрэн багш уншигчдад үнэлэгдсэн олон зохиол бүтээл туурвисны дотор  “Монетан бөгж”, "Дэнгийн цагаан эрвээхэй”, “Тал” зэрэг 100 гаруй өгүүллэг, “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын арав гаруй тууж, “Уулс, үүлс туульс”, “Тэрбумтан” роман /хоёр боть/ бичсэн. Тууж, өгүүллэгүүд нь “Монголын уран зохиолын дээжис-108 боть”-ийн 71, 82 дахь ботид тус тус хэвлэгдэж, 1996 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 2000 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2005 онд Донровын Намдагийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн байдаг.

-Утга зохиол судлаачдын олонх нь “Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулсан зохиолч” гэж дүгнэсэн байдаг юм билээ?
- Судлаач, эрдэмтдийн  зүгээс өгсөн үнэлэлт, дүгнэлт маш олон. Т.Баасансүрэн багш  өөрөө олон талтай уран бүтээлч, маш хөдөлмөрч хүн юм. Зөвхөн уран зохиолын тухайд гэхэд л “Т.Баасансүрэн бол уран зохиолын авьяас чадавхи, бяд чадал шалгасан туульсын зохиолын төрөл хүүрнэл зохиолд хүчээ сорьж, өгүүллэг, тууж, роман бичиж, Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулсан зохиолч” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуай  тодорхойлсон  байдаг. Тэгвэл нийтлэл роман гэх өвөрмөц жанрт багтах “Тэрбумтан” роман, түүний гол баатар Яримпил хэмээн содон дүрийн тухай Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Бидэрийн Баярсайхан “Зохиолч цаг хугацаа, орон зайн өргөн дэвсгэр дээр хувьсан өөрчлөгдөж буй үйл явцын хөгжил хөдөлгөөн дунд Монголын уран зохиолд нэг тийм онцгой араншин, этгээд үзэл санаатай шинэ дүр бодож, боловсруулж түүнээ романыхаа үндсэн шугам, гол баатар болгож, уран сайхны хувьд туйлд нь хүртэл урлажээ” гэж дүгнэсэн байдаг.
 Т.Баасансүрэн багш өөрөө уран зохиолын болон сэтгүүлзүйн судалгаа, шинжилгээний олон арван бүтээл туурвисны дотор Монголын уран зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн амьдрал, уран бүтээлийн талаар урд өмнө өөр хэний ч хийгээгүй иж бүрэн судалгаа хийсэн хүн. Энэ тухай  Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Л.Норовсүрэн багш дүгнэсэн нь бий.  
“Монголын нууц товчоо”-г өөр өнцгөөс асуудал дэвшүүлэн судалж нийтлэлийн дурсгал хэмээн тодорхойлсон талаар нь би өмнөх судалгаандаа маш тодорхой оруулсан байгаа. 
-Т.Баасансүрэн гуайн сэтгүүлзүйн нийтлэлийн бүтээл бол маш олон шүү дээ.Түүнээс юуг нь онцлов?
-Сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн, М.Зулькафил, Б.Болд-Эрдэнэ тэргүүтэй багш нар тухайн бүтээлүүдийг нь уншиж, судалж, шүүмж бичиж, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл тавьж хэлэлцүүлсэн  байдаг. Эдгээр бүтээлийг нь, тухайлбал  нэгэнт эрдэмтэн, мэргэд өөрсдийн дүгнэлтийг өгчихсөн учраас тэр хэвээр нь номд оруулсан. Мэдээж, Т.Баасансүрэн багшийн бүтээлүүд хэр даацтай болсон бэ, салбарын эрдэмтэн судаачид хэрхэн яаж үнэлсэн байна вэ гэдгийг нь эндээс харьцуулж үзвэл тодорхой харагдана. Сэтгүүлзүйн бүтээлийн тухайд миний хувьд эрдэмтэн багшийнхаа талаарх дүгнэлтээ номын гуравдугаар бүлэгт оруулсан байгаа. Энэ бол 2022 онд бичсэн “Нэгэн жарны сударласан сургамж” гэж бүтээл бий. Энэ бүтээлийн талаар, үнэ цэнийн тухай  эрдэм шинжилгээний хурал, номын нээлт болсон. Тухайн үед энэ номын нээлтийн онцлог юу байсан бэ гэвэл, Т.Баасансүрэн багшийн зүгээс салбарынхаа эрдэмтдийн бүтээлд шүүмж бичсэн байсан. Тэрхүү шүүмжээс тухайн ном бүтсэн. Түүн дотор орчуулгын бүтээлд бичсэн шүүмж, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын “Зааг”,  Ерөнхий сайд асан С.Баярын “Жарны бутархай” зэрэг номд бичсэн шүүмжүүд орсон. Тэгвэл шүүмж бичсэн эдгээр номын эздийн үгийг мөн оруулснаараа тэр ном өвөрмөц онцлогтой. Тэр талаар судалгааны номдоо тодорхой хэмжээгээр тусгаж өгсөн.
-Т.Баасансүрэн гуайн хийсэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж”  гэсэн том судалгааны бүтээл ном болж хэвлэгдсэн байсан. Энэ талаар та юу хэлэх бол?
-Энэ бол маш том судалгаа болсон, нэлээн зузаан ном бий. Сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн, судлаачид төдийгүй улстөрчдөд маш их хүрсэн, гарын авлага болох бүтээл. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ямар болсон талаар өдөр тутмын сонинуудын мэдээ, мэдээлэлд анализ хийж, түүнд үндэслэн сонирхолтой үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг. Энэ бүтээлийн талаар миний судалгаа, дүгнэлт номд орсон байгаа. Түүнээс гадна Т.Баасансүрэн багш “Монголын чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” гэсэн цуврал долоон ном бичиж хэвлүүлсэн. Тэр бүтээлд нь судалгаа хийж, үнэлэлт  дүгнэлт  өгч, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж би МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн. Ингэхдээ эхний таван ботийг гарсаны дараа, зургаа дахь боть нь “Монголын чөлөөт хэвлэл устах аюул нүүрлэж байна” гэсэн нэрээр хэвлэгдсэн. Эдгээр бүтээлийн үнэ цэнийн тухай өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгөхийг зорьсон. Долоо дахь боть буюу “Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” номд мөн чөлөөт хэвлэл бүрэлдэн төлөвших үйл явц, тухайн сэтгүүлчдийн бүтээлээр илэрч гарч  ирсэн ур чадвар, сэтгүүлчид Монголын чөлөөт хэвлэл үүсэн бий болж, төлөвшихөд ямар хувь нэмэр оруулсан талаар дүгнэлт  хийсэн  байдаг. Миний хувьд энэ бүтээлийн онцлог юу вэ, сэтгүүлзүйд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг талаас дүгнэлт хийлээ.
-Та номын нэрээ их өвөрмөц өгчээ. “Цуцашгүй хөдөлмөрч цэцэг нуурын шар бичээч” гэж яагаад нэрлэх болов?
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, миний докторын ажлын удирдагчийн нэг Ломбын Норовсүрэн энэ номыг бүтээх шалтгаан болсон доктор, профессор Т.Баасансүрэнгийн “Нэгэн жарны сударласан сургамж” бүтээлийн номын нээлт-хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ: Бид өнөөдөр бие нь жижигхэн ч бэлчээр нь том нэг бичгийн хүний талаар ярихаар энд хуран цуглараад байна. Миний нэг номын нээлт дээр Т.Баасансүрэн намайг “Засаршгүй хөдөлмөрч-Засагт хааны хөх бичээч” гэж цоллож билээ. би харин нөхрөө “Цуцашгүй хөдөлмөрч-Цэцэг нуурын шар бичээч” гэж цолломоор байна гэсэн юм. “Тугалхүүгийн Баасансүрэнгийн намтар, уран бүтээл, эрдэм судлалын ажлын тойм судалгаа” номын нэрийг эрхэм багш Л.Норовсүрэнгийн үзэг нэгт эрдэмтэн нөхөртөө хэлсэн үгээр “ЦУЦАШГҮЙ ХӨДӨЛМӨРЧ-ЦЭЦЭГ НУУРЫН ШАР БИЧЭЭЧ” гэж номынхоо нэрийг өгсөн юм. Энэ нь номын доторх агуулгад бүхэлдээ нийцэж байгаа учраас ингэж нэрлэсэн.
-Т.Баасансүрэн эрдэмтний бүтээлд  таниас өөр судалгаа хийсэн хүн өмнө нь байв уу?
-Доктор Т.Баасансүрэнгийн уран бүтээл, эрдэм судлалын ажлын тоймчилсон судалгааг миний бие анх удаа хийж байгаа зүйл биш бөгөөд өмнө нь Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн доктор, дэд профессор Д.Өлзийбаярын “Тугалхүүгийн Баасансүрэн намтар, уран бүтээлийнх нь товч тойм” ном 2001 онд, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторант Б.Уянга “Зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэнгийн уран бүтээлийн тойм судалгаа” өгүүллийг бичиж, ТВ-9 телевизийн 15 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсон байдаг.
-Та бид хоёрын ярилцлага үүгээр өндөрлөж байна. Бүтээлд олон талын судалгаа, эрэл хайгуул орсон нь ойлгомжтой. Энэ бүхнийг эрж хайж олох амаргүй байсан байх?
-Эрдэмтэн Т.Баасансүрэн төр засагтаа, түмэн олон уншигч, мэргэжил нэгт анд нөхөддөө үнэлэгдэж, хүндлэгдэн салбарынхаа тэргүүлэх эрдэмтэн болсонтой хэн ч маргахгүй нь лавтай. Би Тугалхүүгийн Баасансүрэн гэдэг эрдэмтний хойч үедээ өвлүүлж үлдээж буй  уран бүтээл, эрдэм судлалын ажлын тоймыг эмхлэн цэгцэлж, багцлан тоймилж ном болгож та бүхний гарт өргөн барьж буйдаа баяртай байна. Номын эх хэрэглэгдэхүүнд сурагч Т.Баасансүрэнгийн “Пионерын үнэн” сонинд мэдээ, мэдээлэл, фото сурвалжилга бэлтгэн “идэвхтэн бичигч”-ээр (урилгаар-захиалгаар) ажиллаж ирсэн түүхэн баримтыг өөрийнх нь хувийн архиваас, сонин хэвлэлд гарсан, ном бүтээлд бичигдсэн бусдын үнэлэлт дүгнэлтээс, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном сурах бичгээс эрин хайж цуглуулж, “Тугалхүүгийн Баасансүрэнгийн намтар, уран бүтээл, эрдэм судлалын ажлын тойм судалгаа”-г хийлээ.
-Өмнө доктор Т.Баасансүрэнгийн уран бүтээлээр судалгаа хийсэн эрдэмтдээс илүү өргөн цар хүрээтэй, цаг хугацааны хувьд ч уран бүтээлчийн 20 гаруй жилийн хөдөлмөрийг багтаасан судлагаа хийжээ гэж харагдаж байна?
-Энэхүү “Тугалхүүгийн Баасансүрэнгийн намтар, уран бүтээл, эрдэм судлалын ажлын тойм судалгаа”-ны онцлог ялгаа гэвэл Т.Баасансүрэн багшийнхаа бүтээж, туурвиж хойч үедээ үлдээж буй оюуны бүтээлийн цоморлогийг “Тугалхүүгийн Баасансүрэнгийн өгүүллэг, тууж, роман, хүүхдийн зохиолууд, түүний ур чадвар, дүр дүрслэлийн тухайд”, “Сэтгүүлч Т.Баасансүрэнгийн уран нийтлэлийн долоон боть, тэдгээрийн агуулга, үзэл санаа”, “Доктор, профессор Т.Баасансүрэнгийн эрдэм судлалын бүтээлүүд, түүний ач холбогдлын тухай”, “Тугалхүүгийн Баасансүрэнгийн намтрын товчоон”, “Зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэнгийн сургуулийн сурагч болоод оюутан цаг үеийн зарим баримт мэдээлэл, төвийн сонин хэвлэлд гарсан нийтлэлүүдийн талаарх тойм судалгаа”, “Зохиолч, сэтгүүлч, судлаач, Тугалхүүгийн Баасансүрэнгийн бичиж туурвиж төвийн сонин хэвлэлд нийтлүүлсэн судлал шүүмжлэлийн өгүүллүүд, сэтгүүлч сурвалжлагч нарт өгсөн ярилцлага, түүний үйл ажиллагаатай холбоотой хэвлэлд гарсан зарим мэдээ мэдээллүүд”, “Сэтгүүл зүйн судлаач доктор, профессор Т.Баасансүрэнгийн бичиж мэргэжлийн сэтгүүл, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бичиг, ном түүвэр, эмхтгэлд нийтлүүлсэн өгүүллүүдийн жагсаалт” гэсэн дэд бүлгүүдэд хувааж, түүний ажил, амьдралын түүхэн үйл явдлуудыг, бүтээж туурвисан ном зохиолын үнэ цэнийг тодотгон гаргаж, иж бүрнээр оруулахыг зорьсон гэж болно. Гуравдугаар бүлгийг Эрдэмтэн Т.Баасансүрэнгийн зарим нэг бүтээл, судалгааны номд хийсэн шинжилгээ гарчигтай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, сонгуулийн үр дүн ба сургамж номын тухайд”, “Нэгэн жарны сударласан сургамж” бүтээлийн номын нээлт-хэлэлцүүлгийн талаар тэмдэглэн буулгахуй”, “Монголын чөлөөт хэвлэл “устах” аюул нүүрлэж байна номын үнэ цэнийн тухай өгүүлэхүй” (VI боть), Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь ерөнхий нэрийн дор цувралаар гаргасан долоодугаар ботийн онцлог, сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрийг үнэлэхүй” гэсэн дэд бүлгүүдэд хувааж, эрдэмтэн Т.Баасансүрэнгийн сэтгүүл зүйн судалгааны зарим нэг номд задлан шинжлэл хийж, бүтээлийн үнэ цэнийг тодорхойлох гэж оролдсон гэж болно.
Эх сурвалж: Өглөөний сонинскачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19