iNet.mn дагах

“Харваач хүн насаараа суралцдаг”

Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор Монгол Улсын мэргэн, уламжлалт харвааны ОУХМ М.Бутвааныг урилаа. Тэрбээр энэ жил Говь-Алтай аймагт болсон УАШТ-ий ахмадын ангилалд түрүүлж алтан медаль авсан бол түүний охин Э.Дуламжав нь улсын аварга болсон сайхан мэдээтэй угтсан юм.                           
М.Бутваан 1955 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын Дөч гол хэмээх газар төрсөн. Найман жилийг Дашбалбар, 10 жилийг Баян-Уул суманд сурч төгсөөд ЗХУ-ын Украины Харьков хотын политехникийн дээд сургуульд 5.5 жилээр сурч автоматик буюу мэдээлэл технологийн инженер мэргэжил эзэмшжээ. 1981 оны гуравдугаар сард эх орондоо ирээд Барилга, зургийн институтэд автоматикийн инженерээр ажилласан тэрбээр өнөөдөр Монгол Улсын зөвлөх, эксперт хэмээгдэн зураг баталгаажуулах ажлаа хийж байна. Түүнээс сур харваатай хэрхэн холбогдсон талаар асуухад “Хүүхэд байхын спортод дуртай байсан болохоор ажлынхаа хажуугаар байгууллагынхаа волейбол, сагсны шигшээ багт явдаг байсан. Нэг удаа нутгийнх нь мэргэн эгч тааралдаад “Нас өндөр болохоор волейбол, сагс тоглохгүй. Чи спортод дуртай юм чинь сур харва. Тэгвэл чи насан туршдаа харваач байна” гэж хэлжээ. 
Ингээд 1989 онд нум сум сонирхож татахад багш нь “Эхлээд нумаа татаж дараа нь сумаа тавиад тэгш татаж сурна” гэж хэлээд өөрөө харваад байхаар “Харвах юмсан” хэмээн хорхойсоход “Чи болоогүй” гэнэ. Нэг өдөр гарч хэдэн сум тавьсан чинь болж байна. Тэгээд харвуулахад нь онож урамшсан. Удаагүй дүүргийнхээ анхны тэмцээнд оролцож 11 онож хүрэл медаль авч байлаа” гэсэн юм. 
БОГИНО ХУГАЦААНД АМЖИЛТАД ХҮРЭВ
Тэрбээр сайн багштай байсан учир тэр жилээ Зүүн бүсийн тэмцээнд оролцоод спортын дэд мастер, 1990 онд спортын мастер болоход нь “Найрамдал” баг тамирчнаараа авчээ. Баг нь нэрээ өөрчилж “Сүхбаатар” болсноос хойш олон жил харвасан байна. Харваачдын амжилт өсөхийн хэрээр авах баг, байгууллага нэмэгддэг аж. Тиймээс “Багануур” багт орсны дараа 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар анхны улсын мэргэн цолыг авч байжээ. Үүнээс хойш “Петровис” компанийн тамирчнаар олон жил явсан бөгөөд 2019 онд “Номин” клуб байгуулагдахад дасгалжуулагч багшаар оржээ. 2017 онд БНСУ-д уламжлалт харвааны ДАШТ болоход мөнгөн медаль хүртэж ОУХМ болсон байна. Түүний ахалсан баг энэ жилийн улсын аваргад анх удаа оролцож алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Сураар хичээллэснээс хойш уралдаан тэмцээнд оролцоод авсан медаль нь тууз дүүрээд илүү гарсан. Зөвхөн алт, мөнгөн медалиа зүүхэд дүүрчихсэн. Түүнээс хойш авсан алтан медаль нь байдаг ч дахин тууз хийгээгүй. Юу л байна медаль байна хэмээн нийтлэлийн баатар маань хошигнож байлаа. 
Нум сумын харваа их онцлогтой. Хүнийг төлөвшүүлэхээс гадна өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж сурдаг. Волейбол, сагс багийн тоглолттой байдаг бол нум сум багийн харваа хийдэг ч зөвхөн өөрийгөө хянана. Сэтгэлийн хөөрлөөр харвана гэж байхгүй. Маш нарийн, өөрийгөө мэдэрч харвахаас гадна давхар байгальтайгаа харьцана. Халуунд нум суларна, хүйтэнд чангарна, салхи хаанаас хүчтэй байна гээд бүгдийг нь тооцох хэрэгтэй болдог. Тиймээс давхар өөрийгөө хянадаг. Мөн хүчээ тэнцүүлж, хөдөлгөөнгүй зогсож сурдаг. Манайхан нударга тогтоно гэж ярьдаг. Сур харваач нуруу тэгш явдаг. Толгой нь байнга ажиллаж, өөрийгөө хянадаг учраас зөнөх өвчин бараг байхгүй. Суранд нэг хорхойсож орсон бол гарч чадахгүй. Уламжлалт өв соёл гэдгээрээ хүнийг дандаа хөгжүүлж, эерэг талаас нь авч явдаг өгөөжтэй спорт. Одоо сагс, волейболоо сонирхлын журмаар тоглодог болсон хэмээн мэргэн маань ярьж байсан юм. М.Бутваан гуайгаас удамд нь сур харвадаг хүн буй талаар асуухад ээжийнх нь аав сайн сурчин байсан талаар нутгийнх нь настайчууд ярьдаг байжээ. 
Хань Ш.Эрдэнэбаатар нь усжуулалт-механикжуулалтын инженер мэргэжилтэй. Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер ажээ. 
МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД
Нийтлэлийн баатар маань гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч барилгын компаниудад зөвлөгөө өгч, зургийг нь шалгаад засвартай бол ингэж зас гэж хэлж зөвлөнө. Түүнтэй ярилцаж суухад утас нь байнга дуугараастай. “Багш аа, ийм зураг явууллаа та хараад өгөөч”, “Багш аа, нумаа ингэж янзалбал ямар вэ” гэж асууна. Ер нь гэртээ зүгээр сууна гэж үгүй. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн болохоор 100 гаруй байгууллагын барилгын зураг шалгах амаргүй ажилтай. Автоматикийн инженер бусдыг бодвол ховор мэргэжил ажээ. Түүнийг 1981 онд төгсөж ирэхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдуулснаар Монголын анхны автоматикийн мэргэжилтэн болсон байна. Өнөөдөр дотооддоо энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ч ажил дээр гарахад нь хэлж, сургах дадлагын байргүйгээс зааж зөвлөхөөсөө илүү багшилж байна гэж байлаа. 
М.Бутваан гуайн хань Ш.Эрдэнэбаатар усжуулалт-механикжуулалтын инженер мэргэжилтэй. Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер. Хэдийгээр гавьяаныхаа амралтад гарсан ч мөн л эхнэрийнхээ адил мэргэжлийнхээ дагуу бусдад зааж зөвлөсөөр явна. Тэд хойно оюутан байхдаа танилцаж хүү, охинтой болжээ. Охин нь ээж шигээ сур харвах дуртай, спортын цолтой аж. Харин хүү нь хөдөлмөр хамгааллын инженер болохоор байнга хөдөө явна. 
БАГШИЙН ЭРДЭМ ШАВЬД 
Улсын зардлаар ном сураад ирсэн болохоор яаж ажиллуулахаа улс мэднэ. Тэр шугамаар нь ажиллаж иржээ. Өөрөө ч мэргэжилдээ дуртай учраас залуу үеэ халамжлан хүмүүжүүлээд явж байна. Харин сур харваа хобби нь болохоор “Номин” клубт багшлахын зэрэгцээ харвана. Одоо өөрөө тэмцээнд оролцохоосоо илүү шавь нараа амжилтад хүргэхийн төлөө ажилладаг гэсэн юм. Шавь нар нь бэлтгэл дээр сайн харвадаг ч яг тэмцээнд орохоор бүгд сандарч, алддаг. Учир нь сэтгэл хөдлөлөө дарж сураагүй. 1-2 сум алдсаныхаа дараа тайвширч онодог гэж байлаа. Ер нь аливаа юмыг мэдэхгүй байхдаа цолонд хүрэх амар байдаг. Оноогоо тоолохоор мастерт ойртох тусам хүний сэтгэл гэгэлздэг гэсэн. Тиймээс түүний багш “Анхнаасаа оноо тоолсон хүн онодоггүй юм. Одоо босохдоо дөрвөн сумаа сайн тавъя гэж техникээ сайн бодож харваж бай” гэж сургасан болохоор дэд мастер, мастераа заавал хийнэ гэж мэрийгээгүй. Хүмүүс алга ташихаар нь яасан юм бол гэхэд мастерын болзол хангалаа гэж хэлж байсан. Тэр үед цагаан хоолой гэж байхгүй учраас амаараа чанга хэлэхэд нь ямар сайхан юм бэ гэж баярлаж байсан хэмээн дурсамжаасаа хуваалцсан юм. Тэрбээр БНСУ-д болдог уламжлалт харвааны ДАШТ-ээс мөнгө, Туркт болсон олон улсын харваанд морин дээрээс харваж мөнгөн медаль хүртэж байжээ. Нэгэнт харваач болсон болохоор ямар л харваа байна бүгдийг нь сонирхож харваж өөрийгөө сорьдог гэж байв. Буриадын “Алтаргана” наадмаас мөнгө, ӨМӨЗО-ы Ордос хотод болсон “Монгол туургатны их наадам”-аас хүрэл медаль авсан. Сурынхаа буянаар зуны улиралд Монголынхоо бүх аймгаар явж үзсэн. Ажил, сур харваагаараа олон шавьтай болсон болохоор хаана ч газардахгүй. Анх сураар хичээллэхдээ клубт багшилна гэж бодож байгаагүй. Охин нь Номинд ажилладаг болохоор захиралдаа хэлж дэргэдээ клубтэй болсноор багш болсон юм билээ. Эдний клубээс өнгөрсөн жил хоёр мастер төрсөн бол энэ жил улсын аваргаас алтан медаль авсан амжилттай байна. 
2016 оны наадмаар мэргэчүүдийн дунд.

Анх дасгалжуулагч багш болчихоод хүнээ сайн мэдэхгүй сургалтын номоор сургасан. Эвэр нум барихаар барил нь өөрчлөгддөг юм байна. Эхний жилээ эвэр нумтай ноцолдсоор байгаад амжилт гаргаж чадаагүй. Одоо туршлагатай болоод өвөл нь сургалтын номоос сургаад яг харвадаг болонгуут эвэр нумтай бол гэж зөвлөөд хавар бариулж байгаа. Эвэр нум хатуу, түүгээр 75 метрт харвана. Сургалт хийхэд 10 гаруй метрт сургалтын нумаар сурдаг. Тиймээс хатуу нум барихаар чаддаггүй юм байна. Үүнийг мэдэхгүй эхний жил туршлагагүйтсэн. Хоёр дахь жилээсээ туршлагатай болж хүн хүний онцлогт тааруулж сургахаас гадна өөрөө давхар сурч байна. Хүнийг яаж сургах вэ. Яаж харвабал амжилтад хүрэх, яавал хэрэглэл нум сумаар дутахгүй явах вэ. Хол татсны илүү юм гэж байдаггүй юм байна. Яагаад гэвэл намхан хүмүүс иймхэн зайнаас харваад болж байгаа юм чинь ногтлоод тиймхэн зайнаас харваж чадаж л байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал илүү материалтай, илүү урт сум барих шаардлагагүй. Ижилхэн хэмжээтэй, байрлалууд нь өөрийнхөө биеийн байдлаар харвахад болдог юм байна гэдгийг ойлгосон гэж байв. 
Шавь нар нь жигд өсөж яваад багш хүний хувь сэтгэл хангалуун байгаа нь илт байлаа. Говь-Алтай аймагт болсон УАШТ-ий үеэр салхи гарч, бороо орлоо бас халлаа. Энэ олон юмыг залуучууд давж чадахгүй байна. Энэ нь бидний сургалтын алдаа юм байна гэдгийг ойлгосон. Залуучууд маань ажлаа тараад бэлтгэлээ оройн цагаар хийдэг болохоор салхи тогтсон хойно голлож таардгийг мэдэж авлаа. Энэ нь салхитай харьцаж сураагүй байна гэсэн үг. Байгаль дээр салхиа гаргаж тооцоогүй байдаг юм байна. Одоо хээр бэлтгэлд гарна. Гэхдээ Алтайн салхи, хотын салхи өөр. Алтай өндөр газар учраас агаар нь сийрэг. Бид энд хоёр зураад нум буулаа гэхэд тэнд хоёр зурахад даваад байгаа. Тэгэхээр газар газрын салхи, агаарын даралтын сийрэг нягтаас их болдог юм байна. Дорнодод очиход нум доошоо унадаг. Нам дор газар учраас нягтаршил их байдгийг бас мэдсэн. Үүнд нь тааруулж залуусаа бэлдэх хэрэгтэй юм байна. Ийм газар явбал ингэж хэлж өгөх хэрэгтэй гэдгийг явах бүртээ давхар сурч байгаа хэмээн ярьж байсан юм.
М.Бутваан гуай нас ахиж байгаа болохоор өөрийнхөө мэдрэмжийг мэдэрч харвах нь зөв гэж бодоод товхгүй, хүннү нумаар харваж байгаа гэсэн. Товхтой нум хязгаарлагчтай, хүнийг жаахан ядраадаг. Харин энэ хүннү нум ядраадаггүй. Гэхдээ мэдрэмж их шаардана. Хязгаарлагчгүй учраас жаахан чангалахаар давна, жаахан сулруулбал дутна. Мөн хүний нумаар харвахад хэцүү. Яагаад гэвэл жил гаруй хичээллэж байж жигд харваж өөрийн болгож авдаг гэж ярьж байлаа. Улсын мэргэндээ болон түүний шавь нарт Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамдаа тавьсан сум нь мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 ОНЫ Долдугаар САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 130 (6862)скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19