iNet.mn дагах

ЗГ-ын автобаазын хэзээ хувьчлагдсан нь тодорхойгүй газарт орон сууц барьж байна

Засгийн газрын автобаазын дэргэдэх дөрвөн га газарт барилгын суурь тавигджээ.
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны иргэд энэ асуудлыг төрийн өмчийн газарт нийтийн орон сууц барьж эхэллээ хэмээн хардаж байгаа юм. Энэ хардлага болон иргэдийн санал гомдолтой холбогдуулан уг асуудлын талаар бид сурвалжиллаа.
Уг газрын ойр орчимд, автомашины зогсоол хомс, орон сууц төвлөрсөн байдалтай байна
Биднийг Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны газар нутаг дахь Засгийн газрын автобаазын дэргэдэх дөрвөн га газарт хүрэлцэн ирэхэд, нийтийн орон сууцны байж болох суурь тавигдсан нь харагдаж байлаа.
Өвлийн улирлын нөхцөл байдлаас шалтгаалан одоогоор барилгын үйл ажиллагаа нь зогсжээ.

Автобаазын ойр орчимд ихэвчлэн таван давхар нийтийн эзэмшлийн байр байдаг бөгөөд автомашины зогсоол бага. Иймд хэрэв энэхүү суурин дээр том хэмжээний барилга баригдвал ойр орчмын айлуудын цонхыг хаах асуудал үүсэх бөгөөд, автомашины зогсоол хүрэлцэхгүй байдалд хүрэхээр ажиглагдаж байлаа.
Засгийн газрын Автобаазын грашны хажууд, төмөр хашлагаар тусгаарлагдсан уг газарт ямар компани захиалагч болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаар мэдээлэл байхгүй байсан юм.
Тодруулбал, суурийн талбайг хашаалсан хашааны гадна ямар нэг мэдээлэл байсангүй. Мөн манаачгүй байв. Харин Автобаазын манаачаас тодруулахад "Энд ямар компани барилга барьж байгааг мэдэхгүй. Ажил нь зогсчихсон байгаа" гэхээс өөрийг хэлээгүй юм.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын автобаазын дэргэдэх эл газарт барилгын ажил эхэлсэн ч зогссон. Хэн, ямар зориулалтаар уг газрыг эзэмшиж, барилгын ажил эхлүүлсэн талаарх мэдээлэл байсангүй.

Засгийн газрын автобааз: 20-иод жилийн өмнө MSM компанийн газар байсан. Түүнээс өмнөхийг мэдэхгүй
Эхэнд дурдсанчлан, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны иргэд энэхүү барилгын суурь тавигдсан газрыг төрийн өмчийн буюу Засгийн газрын автобаазынх гэж үзэж байгаа юм.
Иймд бид энэ асуудлаар Засгийн газрын Автобаазын даргын туслахаас тодрууллаа.
Ингэхэд “Бараг 20-иод жилийн өмнө MSM гэдэг компани байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. MSM компанийг байрлахаас өмнө төрийн өмчид байсан эсэхийг мэдэхгүй, мэдэх хүн одоогоор алга.

Ямартай ч манай эзэмшлийн ногоон грашны цаана төмөр хашаа бий, тэр хашаанаас нааш болон, автомашин орж ирдэг хэсэг нийтийн эзэмшил юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн газрын албанаас дэлгэрэнгүй тодруулж мэдээлэл аваарай” гэлээ.
Чингэлтэй дүүрэг болон Нийслэлийн газрын албанд мөн мэдээлэл байсангүй
Улмаар үүний дараа Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай холбогдлоо.
Ингэхэд, “Манайд энэ тухай мэдээлэл, архив байхгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай холбогдож, төрийн өмчийн газар мөн эсэхийг лавлаж асуугаарай” гэсэн юм.
Харин тухайн асуудлаар мэдээлэл тодруулахаар хандсан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба утсаа авсангүй.
MSM компани: 2000-аад оны үед, энэ газар дээрх нэг давхар сендвичэн барилгад ажиллаж байсан
Тэгвэл, 20-иод жилийн өмнөөс энэ газрыг эзэмшиж байсан гэх MSM компанитай холбогдсон юм.
Энэ хүрээнд MSM компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Соёл-Эрдэнээс тухайн газрыг хэдэн онд хувьчилж, ашигласан талаар тодрууллаа.
Тэрбээр “МSМ групп нь 1998 онд байгуулагдсан. Манай компани 2000-аад оны эхэн үед автобаазын дэргэдэх газарт, нэг давхар сендвичин байшинд үйл ажиллагаа эрхэлж байсан. Тэр газарт долоо, найман жил байрлаж байгаад зарсан. Эртний үйл явдал учраас ямар байгууллагад зарсан мөн анх хаанаас ямар газраас авсан тухай мэдээлэл байхгүй" гэлээ.
"Амури-Оргил" ХХК тус газрын зориулалтыг өөрчилж, энэ оноос эхлэн эзэмшжээ
Тэгвэл дээрх газрыг одоо хэн гэгч, ямар байгууллага эзэмшдэг талаар нээлттэй мэдээллийн санд дараах мэдээлэл байна.
Тодруулбал, egazar.gov.mn сайтаас шалгахад уг газар "Амури-Оргил" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна.
2022 оны зургаадугаар сарын 20-ний өдөр тухайн газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр шийдвэрлэжээ. Улмаар тус газрын ашиглах зориулалтыг ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦ болгон өөрчилжээ.
egazar.gov.mn мэдээлийн сангаас уг газрын мэдээллийг дэлгэрүүлж харбал нэг га газрын анхны үнэ тэрбум 280 сая бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ 580 тэрбум 518 сая төгрөг байж.
Тус компани нийт гурван газартай, баар караоке ажиллуулах зөвшөөрөлтэй
Харин "Амури-Оргил" ХХК нь 2010 онд байгуулагджээ. Гүйцэтгэх захирал нь С.Лхамноржин, хамтран хувь эзэмшигчээр Н.Манлайхүү бүртгэлтэй байна.
Тус компанийн эзэмшилд 2016, 2018 онд өмчлөн авсан Худалдаа үйлчилгээний газар, төв цогцолбор болон 2023 онд өмчилсөн үйлчилгээтэй орон сууцны НИЙТ ГУРВАН ГАЗАР бүртгэлтэй юм байна.

Тус компани 2022 оны аравдугаар сарын 25-нд Баар, караокены тусгай зөвшөөрөл авч байжээ.
Түүнчлэн, "Амури-Оргил" компанийн үйл ажиллагааны талаарх цахим ертөнц дэх холбогдох мэдээллүүдийг судалж үзсэн юм. Ингэхэд энэ оны наймдугаар сард "Амури-Оргил" ХХК-ийн зочид буудлын өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан ойр орчмын орон сууцны барилгаас 10 метр хүрэхгүй газарт хөрсний нуранги үүсэж байжээ. Улмаар оршин суугчдад аюултай нөхцөл байдал үүсэж, барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлж байсан байна.
Тэмдэглэл:
Дээрхээс харахад,
  • Энэ газрыг өдгөө "Амури-Оргил" ХХК үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж байна
  • 20-иод жилийн өмнө MSM компани тус газарт үйл ажиллагаа явуулж байжээ
  • Засгийн газрын автобаазын эзэмшилд байсан эсэх, байсан бол хэзээ хувьд шилжсэнийг мэдэх хүн байсангүй
  • Мөн "Амури-Оргил" ХХК-иас өмнө тус газрыг ямар компаниуд эзэмшиж байсан талаарх мэдээлэл ил биш байна.
Иймд бид энэхүү газар анх хэдэн онд хувьчлагдасан талаар цааш судалж, уг газарт баригдаж буй орон сууц, түүний гүйцэтгэгч компаниудын мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.
Т.НАНДИН-ЭРДЭНЭскачать dle 12.0

Төрийн өмчит 43 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

6/05/2026, 20:23

Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

6/05/2026, 20:21

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

6/05/2026, 19:17

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

6/05/2026, 19:15

АН-ЫН ҮБХ: Ирц 72.5 хувьд хүрсэн тул хурал эхэллээ

6/05/2026, 19:08

“Monestery tower” шүүхэд татагдлаа

6/05/2026, 19:07

Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

6/05/2026, 19:05

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

6/05/2026, 19:04

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

6/05/2026, 19:02

2025 онд төрөлт 5.7 хувиар буурч, нас баралт 2.1 хувиар багасчээ

6/05/2026, 19:00

Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо эхний 4 сарын байдлаар 35 хувиар өслөө

6/05/2026, 18:58

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны ажлыг хийж байна

6/05/2026, 18:55

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой тохиож байна

6/05/2026, 18:52

ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

20/04/2026, 20:28

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

20/04/2026, 20:26

"Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр боть ном хэвлэгдлээ

20/04/2026, 20:25

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

20/04/2026, 20:22

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

20/04/2026, 20:21

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

20/04/2026, 20:20

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

20/04/2026, 20:18

П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

20/04/2026, 20:17

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

20/04/2026, 20:16

Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

20/04/2026, 20:15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

20/04/2026, 20:11

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19