iNet.mn дагах

Б.Ганхуяг хордсон & хордоогүй

Б.Нарантуяa: Цуснаас нь хүнцэл их хэмжээгээр илэрсэнС.САРУУЛ"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн олон нийтэд хандлаа. Түүний гэр бүлийнхэн энэ сарын 5-нд Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлжээ. Гэвч сонсголд оролцуулах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа “Монгол Улсад цагдан хоригдож байгаа, гэмтэй, гэмгүй нь шийдэгдээгүй энэ нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл явах бүрэн эрхтэй гэж боддог. Гэтэл дүү маань 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш 461 дүгээр ангид хоригдож байгаа. Биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас хойш огцом муудсан. Урд нь даралт унах зэрэг эмгэг илэрч байгаагүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь долоо хоног бүр эргэж, уулздаг байсан. Есдүгээр сарын 12-нд Б.Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүдийг хэлсэн. Үүнээс болоод ар гэр, өөрийг минь хамгаалалтад авч өгөөч, эрсдэл байхгүй бол үнэн бодит мэдээллийг шүүхийн танхимд хэлэхийг хүссэн боловч прокурор болон бусад байгууллагаас “боломжгүй” гэсэн хариуг хэлсэн нь бичлэгт үлдсэн.Есдүгээр сарын 23-нд Б.Ганхуягийн даралт огцом унаж, толгой нь хүчтэй өвдөн, их хэмжээгээр бөөлжсөн, суулгалт өгч муудсан. Энэ үед гэр бүлийн зүгээс 461 дүгээр хорих ангийн эмнэлэг, ШШГЕГ болон холбогдох байгууллагуудад түүний биеийн байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөх хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулан хүргүүлсэн. Есдүгээр сарын 25-ны даваа гарагт өмгөөлөгч нь өөрийн биеэр очиж, уулзаж, биеийн байдлыг мэдсэн. Бидний хүсэлтийн дагуу Б.Ганхуяг  үдээс хойш нь эмнэлэгт хэвтсэн. Манай гэр бүлийн хүн тухайн өдөр хорих ангид очиж, эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал тогтворжиж эхэлж байгаа мэдээллийг өгсөн” гэв. Ар гэрийнхэн нь өмгөөлөгчөөр нь дамжуулан нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаарх мэдээллийг үнэн зөвөөр явуулах хүсэлтийн байнга өгсөн боловч энэ бүхэнд биеийн байдал тогтвортой, ямар нэгэн эмгэг, зовуурьгүй гэсэн хариуг өгч байжээ.Харин аравдугаар сарын 10-нд ШШГЕГ-т Б.Ганхуягийн хөл дээр их хэмжээний шарх үүссэн байна, арьс өнгөний эмнэлэгт үзүүлж, оношийг олж өгөөч гэхэд 461 дүгээр хорих ангиас биеийн байдал хэвийн, үзлэгээр биед гарсан ил шархгүй гэсэн эмчийн тодорхойлолтыг өгсөн талаар эгч нь “Хорих ангийн эмч нар хүний биед ил шарх байхад шарх, сорвигүй хэвийн гэсэн мэдээлэл өгсөнд гомдолтой байна. Ингээд Б. Ганхуягийн биеийн байдал сул байгаа тул шинжилгээ хийлгүүлнэ гэсэн хүсэлтийн дагуу хорих ангийн хяналт дор арваннэгдүгээр сарын 21-нд сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. "Сонгдо" эмнэлгийн эмч нар Б.Ганхуягийн үс, шээс, цуснаас хүнд металл, хордлогын шинжилгээг авсан байна. Шинжилгээний хариуг өмгөөлөгчөөр нь дамжуулан бидэнд ирүүлсэн. Шинжилгээгээр түүний цуснаас хүнцэл /9.02/, хар тугалга байх ёстой хэмжээнээс их илэрсэн. Хүнцэл нь хүнд металлын хор юм байна. 461 дүгээр хорих ангиас энэ төрлийн шинжилгээг өчигдөр авсан, хариу нь ирээгүй байна. Хүнийг ямар нэгэн байдлаар хордуулаад, цагдан хориод, цуснаас нь хүнцэл гэдэг хор их хэмжээгээр илэрч байгаа нь санаатайгаар хордуулах, санаатайгаар хүн алах гэсэн гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна. Монгол Улсад хүн эрүүл явах эрхгүй болчихсон юмуу гэж санаа зовж, харамсаж байна" гэв.
ШШГЕГ:  Түүний биеийн байдал хэвийн байгаа"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеэс их хэмжээний хүнцлийн хор ялгарсан талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн. Үүний дараа ШШГЕГ тайлбар өгөв.461 дүгээр хорих ангийн ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг "Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд анх цагдан хоригдсон. Тухайн өдрийн жижүүр эмч "биеийн эрүүл мэндийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн, хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой" гэж тэмдэглэн, хүлээж авсан байдаг.  Тус хорих ангийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг. 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт гурван удаа, 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт нэг удаа, Интермед, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээг үзүүлсэн. Лабораторийн зургаа, багажийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан. Шинжилгээгээр эмгэг, өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх зовуурьгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлтгүй. Хордлого нь бөөлжих, гүйлгэх, ядрах, булчин сулрах, амин үзүүлэлтүүд хэлбэлзэх шинж тэмдгүүдээр илэрдэг. Одоогийн байдлаар амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй. Хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.Хөл гараар нь тууралт үүссэн гэх мэдээллийн дагуу аравдугаар сард арьс судлалын зөвлөх эмчийг авчирч үзүүлж, шинжилгээ өгүүлэхэд хордлогын шинж тэмдэг илрээгүй.Нарийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гаргана. Б.Ганхуягийн эрүүл мэндийн асуудалд шинжээч томилж өгөх хүсэлтийг тус хүрээлэнд энэ сарын 5-нд өгсөн байгаа. Хүнцлийн хувьд google системээс хайгаад үзэхэд Википедиа нэвтэрхий тольд хүний биед агуулагдах шаардлагатай хэмжээг 6.5-12.5 мкг хэмээн заасан байгаа. ДЭМБ-ын стандарт, удирдамжид хүнцэл бүхэл цусанд 10 мкг байдаг гэсэн учир 9.29 мкг нь хэвийн хэмжээнээс хэтрээгүй байна гэж үзэж байна. Эцсийн дүгнэлтийг шинжээч гаргана" хэмээн тайлбарлав.ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй "Монгол Улсад ял эдэлж байгаа хоригдол, хоригдогч нарын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг ШШГЕГ хариуцдаг. Ял эдэлж, хоригдож хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хэвийн байгаа. 461 дүгээр хорих ангид  мөн адил хэвийн байгаа. Б.Ганхуягийн ар гэрийнхний өгсөн мэдээллийг няцааж байна. Хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын нэр хүндэд ямар нэг байдлаар халдаж болохгүй.Баттулгын Ганхуяг гэдэг хоригдогчийн биеийн байдал хэвийн байгааг хэлье. Нүүрсний сонсголд түүнийг яагаад оруулахгүй байгааг шүүхийн байгууллага шийднэ. Цагдаагийн байгууллага хоригдогч Б.Ганхуягийн гаргасан өргөдөл, гомдлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар 461 дүгээр хорих ангид 800 гаруй хоригдогч нэг гал тогооноос хоол хүнсээ хэрэглэдэг байна” гэлээ.Эмнэлгийн мэргэжлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн "Хүнцэл гэдэг хүнд металлын элемент. Олон улсад болон манай улсад стандарт тогтоосон байдаг. Ундны усанд олон улсын стандартаар 0.05 мг/л хэмжээтэй, монгол улсад 0.01 мг/л хэмжээтэй байдаг. Нэг литр усанд ийм хэмжээгээр агуулагдаж байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүн үр тариа, мах махан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүнд стандарт хэмжээ байдаг. Хүний биед агуулагдах хэмжээ хэтэрвэл хордлого, хор болдог. Хүний биед хордлого учруулах хэмжээ нь 0.01-0.05 грамм, үхэлд хүргэх хэмжээ нь 0.06-2 гр байдаг" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)скачать dle 12.0

Төрийн өмчит 43 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

6/05/2026, 20:23

Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

6/05/2026, 20:21

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

6/05/2026, 19:17

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

6/05/2026, 19:15

АН-ЫН ҮБХ: Ирц 72.5 хувьд хүрсэн тул хурал эхэллээ

6/05/2026, 19:08

“Monestery tower” шүүхэд татагдлаа

6/05/2026, 19:07

Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

6/05/2026, 19:05

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

6/05/2026, 19:04

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

6/05/2026, 19:02

2025 онд төрөлт 5.7 хувиар буурч, нас баралт 2.1 хувиар багасчээ

6/05/2026, 19:00

Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо эхний 4 сарын байдлаар 35 хувиар өслөө

6/05/2026, 18:58

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны ажлыг хийж байна

6/05/2026, 18:55

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой тохиож байна

6/05/2026, 18:52

ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

20/04/2026, 20:28

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

20/04/2026, 20:26

"Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр боть ном хэвлэгдлээ

20/04/2026, 20:25

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

20/04/2026, 20:22

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

20/04/2026, 20:21

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

20/04/2026, 20:20

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

20/04/2026, 20:18

П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

20/04/2026, 20:17

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

20/04/2026, 20:16

Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

20/04/2026, 20:15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

20/04/2026, 20:11

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19