iNet.mn дагах

Хоёр үе шаттайгаар үргэлжилсэн нээлттэй сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалжээ


 Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан "нүүрсний" асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр өндөрлөлөө

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг ийнхүү хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгууллаа.

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд дөрвөн өдөр, хоёр дахь үе шат 18-22 өдрүүдэд таван өдөр үргэлжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь өнөөдрийн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан “нүүрсний” сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого “нүүрсний хулгай”-тай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг тэмдэглэн хэлье” хэмээв.

Хоёр үе шаттайгаар нийт 9 өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Түүнчлэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгах шинжээч оролцож байгааг Б.Энхбаяр танилцууллаа.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв гэсэн төрийн бус 2 байгууллагын төлөөлөл ажиллав. 

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Сонсголыг амжилттай зохион байгуулах гол ажлыг нугалж, богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласан хянан шалгах шинжээч нартаа Хянан шалгах түр хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулж, өнгөрсөн хугацаанд болсон хууль зөрчсөн олон ажиллагааг ард түмэнд нээлттэй болгох түүхэн шийдвэрийг гаргахад улс төрийн манлайлал үзүүлсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “нүүрсний хулгай"-тай тэмцэх ажлыг эхнээс нь дэмжиж, улс төрийн эр зориг, манлайлал үзүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, идэвх санаачилгатай ажилласан Хянан шалгах түр хорооны гишүүддээ, сонсголыг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан ээлжит нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ийнхүү өндөрлөж байгааг хэлээд “Нийт 9 өдрийн турш үргэлжилсэн, хоёр шатны сонсголын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг ханган, мэргэжлийн өндөр түвшинд улс орон даяар шууд дамжуулан, олон нийтийн телевизийн үүргээ амжилттай биелүүлсэн МҮОНТелевизийн нийт хамт олонд, иргэдийн мэдэх эрхийг хангаж ажилласан нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ баярлалаа” гэв.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоон, хариуцлага тооцох, ард түмний өмч байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зүй зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Б.Энхбаяр дарга хэлэв.


Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судалсан хоёр шатны сонсголын тайланг боловсруулж, Улсын  Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар Хянан шалгах түр хороо татан буугдах зохицуулалттай юм.


скачать dle 12.0

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

15/06/2026, 18:14

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

15/06/2026, 18:07

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

15/06/2026, 18:05

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

8/06/2026, 17:25

Монгол Улс аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Шилдэг бүүт” шагналыг гурав дахь удаагаа хүртэв

8/06/2026, 17:23

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ

8/06/2026, 17:21

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

8/06/2026, 17:19

Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

8/06/2026, 17:14

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19