"Чингис хаан" ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх судалгааг эхлүүлнэ
Зуны нислэгийн оргил ачааллын үед шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмж,"Чингис хаан"ОУНБ-ынбагтаамжийг нэмэх, өргөтгөх судалгаагэнэоны зургадугаар сараас 2025 оны нэгдүгээр сард хийж дуусгахаар төлөвлөөд байна.Энэ талаар ЗТХЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, "Чингис хаан"ОУНБ-ынүйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй япон талын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов.Мөн нисэхийн менежмент, эдийн засагч, эрх зүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлснийг тус яам мэдээллээ.
Төлөөлөгчиднисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгаагаашуурхай эхлэхээ илэрхийлсэн байна.
ЗТХ-ийнсайд С.Бямбацогт Улаанбаатаролон улсын шинэ нисэх буудалХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ нисэх буудлын хүчин чадлыг нэмж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлж байсан билээ.
ЗТХЯ-наасэнэонд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэхийг зорьж,зорчигчдын урсгалыг нэмэхээр төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн ондагаарын тээврээр 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэжээ. Эх сурвалж: МОНЦАМЭ






