iNet.mn дагах

О.Цэцэгбал: Би эмчийн халаадаа тайлаад эмээ, ээжээсээ өвлөсөн ногоон дээлтэйгээ улс төрийн босгоор алхлаа

УИХ-ын 2024 оны сонгуулийн 8 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт ХҮН намаас нэр дэвшиж буй эмч О.Цэцэгбал таныг Шагж Гэлэнгийн эхнэр Удаан гэдгээр нь сошиалд хүмүүс илүү таньж байна. Удаан нэртэй болсон түүхээс яриагаа эхэлье? 
-Манай нөхөр одоогоос 10-аад жилийн өмнө ухаалаг утасгүй байхдаа л компьютер дээр юм бичдэг байсан. Banjig.net сайтад Шагж Гэлэн нэртэй блог хөтөлдөг байсныг би бараг жилийн дараа мэдсэн. Блогтоо энгийн амьдралаа, дурсамжаа, амьдралаас олж авсан ухаарлаа бичдэг байснаа сүүлдээ фэйсбүүк фэйж болгон хөгжүүлж нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо хүргэдэг болсон учраас хүмүүс их уншдаг, дагадаг юм билээ.
Тэр бичлэгүүддээ намайг Удаан гэж нэрлэдэг байснаас үүдэн хүмүүс Шагж Гэлэнгийн эхнэр удаан хөдөлгөөнтэй хүүхэн байдаг гэсэн ойлголттой болсон байх (инээв). Бусдын л адил бид хоёр ажил амьдралаа хамтдаа төвхнүүлж явахдаа бичих хоббитой нөхрийн маань өгсөн нууц нэр гэх юм уу даа.
-Одоо нөхрийнхөө бичлэгийн гол дүр болсон Удаан гэх эмэгтэйг албан ёсоор танилцуулаач?
-Намайг Очирсуурийн Цэцэгбал гэдэг. 41 настай. Увс аймгийн Тэс суманд төрсөн. Малчин айлын охин. Одоо нөхөр 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг. Увс аймаг, Улаанбаатар, Герман улс, Өвөрхангай аймагт ажиллаж, суралцаж, амьдарч байсан. Хүний их эмч мэргэжилтэй, төгссөн цагаасаа өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 
Хувь хүнийхээ хувьд тавьсан зорилгынхоо төлөө мөлхөөд ч болов хүрэхийг хичээдэг, зарчимч зан чанартай. Нийгэмд эзэлж байгаа байр суурийн хувьд нөхрийн маань нэрлээд байгаа шиг удаан биш, харин ч эсрэгээрээ олонд ил биш ч нийгмийн идэвхтэй амьдардаг. Өнгөрсөн он жилүүдээ эргээд харахад надад хагас, бүтэн сайн өдрийн амралт гэж байгаагүй.
Мэргэжилдээ хайртай, ажилдаа дуртай учраас монголчуудынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж, 300-аад ажлын байр бий болгожээ.
-Эрүүл мэндийн салбарын жаргал зовлон, алдаа оноог хамгийн сайн мэдэх хүн бол та. Улс төрд орох шийдвэр үүнтэй холбоотой юу?
-Эрүүл мэндийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Анагаахын оюутан болоод л эмнэлэгт жижүүрлээд хонож эхэлдэг. Тэр цагаас л энэ салбарт ямар асуудал байдгийг харж, мэдэрч, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Эрүүл мэндийн бизнес үүсгэн байгуулж ажилласан маань ч үүнтэй холбоотой. Өөрийнхөө чадах зүйлээрээ нэг ч болов асуудлыг засаж залруулахаар зүтгэж явна.
Яагаад улс төрд орох шийдвэр гаргасан бэ гэвэл би эмнэлэг, сувилал байгуулаад манай байгууллагуудаар жилд 10 мянга гаруй хүн үйлчлүүлж, маш өндөр сэтгэл ханамжтай буцдаг. Гэвч бүх эмнэлгийн байгууллагууд ийм байж чадахгүй. Жилд 10 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч нийгэмд илүү сайн зүйл хийх ёстой юм байна гэж бодсон.
Бизнесүүд маань өөрийнхөө жамаар хөгжөөд явах хэмжээнд хүрсэн учраас би эрүүл мэндийн салбарын хэмжээнд юу хийж чадах билээ гэж бодсон. Эрүүл мэндийн асуудал шийдэгдэх бус харин ч улам хүндрээд байна. Хүнд өвчнөөр залуу хүмүүс амь насаа алдаж, хүүхдийн өвчлөл ихэсч байгаад эмч хүнийхээ хувьд харамсаж, бухимдаж явдаг. Тиймээс бид өөрсдөө гар бие оролцож зоригтой өөрчлөлт хийхгүй бол өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгоод улс төрд орох шийдвэр гаргасан.
-ХҮН намыг сонгож улс төрд орж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-ХҮН нам хүмүүнлэг эрх чөлөөг эрхэмлэдэг нам. Энэ нийгэм хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлдэг байх ёстой. Энэ зарчим нь миний үзэл бодол, мөн чанарт нийцэж байгаа учраас ХҮН намыг сонгосон.
 

НАМЫН ХАРЬЯАЛАЛ ХАМААРАХГҮЙ СОНГОЛТОО ХИЙХ ЭРХ ЧӨЛӨӨ НЬ МОНГОЛ УЛСАД БАЙГАА ШҮҮ ДЭЭ


-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, та хороодоор явж иргэдтэй уулзалт хийж байна. Улс төрд шинэ хүний хувьд таныг хэрхэн хүлээж авч байна. Ямар асуудал ярьж, юу асууж, зөвлөж байна?
-Улс төрд би холоос бэлдэж орсонгүй. 41 нас минь намайг одоо бэлэн боллоо, улс орныхоо төлөө ажиллах цаг нь ирж гэсэн сэтгэгдлээр бүх зүйл өрнөж байна.
Гэхдээ одоо л гэнэт улс төрд орж байгаа юм шиг боловч ажил амьдрал дээрээ үргэлж л улс төрд оролцож, улс төрийн шийдвэрт шууд болон шууд бус байдлаар нөлөөлж иржээ. Энэ болгоноос үүдэн бидний амьдралд ямар өвдөлт зовуурь шаналгаа байгааг харж, тэр хэрээр ямар асуудлыг яаж шийдвэрлэх боломж гарц гаргалгаа байгааг олохыг хичээдэг.
Уулзалтуудаар явж байхад хүмүүс нам гэхээр дургүйцдэг болж, улстөрчдийн нэр хүнд шалаар нэг хөглөрчээ. Би эмч хүн. Миний мэргэжил хүмүүст хүндлэгдэж явдаг онцлогтой. Харин улстөрчийн нэр хүнд үнэхээр муу болсныг мэдэрлээ.
Нөгөө талаас нь шинэ хүнийг, шинэ бодлогыг, шинэ намыг хайсан, аврал эрсэн, гэрэл гэгээ хаанаас асах бол гэсэн хандлага их ажиглагдлаа. Нэг намыг тахин шүтэж, саналаа өгдөг байсан настай хүмүүс хүртэл уулзалтад ирж суугаад мөрийн хөтөлбөр сонсож, санал бодлоо хэлж байгаа нь таатай.
Ер нь сонгууль өгөх бүх хүн намуудын уулзалтад очиж мөрийн хөтөлбөрийг нь сонсож, нэр дэвшигчидтэй уулзаж танилцан, асууж тодруулж, санал бодлоо хэлснийхээ дараа сонголтоо хийгээсэй гэж хүсэх байна.
Өөрийгөө төлөөлөх УИХ-ын гишүүнээ сонгохдоо намын харьяалал хамаарахгүй сонсож, уулзаж, сонголтоо хийх эрх чөлөө нь Монгол Улсад байгаа шүү дээ.
-Монголд улс төрийн сонголтыг ах дүү, найз нөхдийнхөө үгээр хийдэг юм шиг санагддаг. Сүүлийн үед үнэн худлыг нь мэдэх боломжгүй сошиал мэдээлэлд итгэх нь ихэслээ. Энэ нь улс төрийн мэдлэггүйтэй холбоотой юу?
-Хэдийгээр хүмүүс ХҮН нам ямар мөрийн хөтөлбөртэй байгааг сонирхож, нэр дэвшигчидтэй нь уулзах хүсэлтэй байгаа ч уулзалтад нь очоод суучихвал хажуу айлын хүн харчихна, намын хүн, найз нөхөд мэдчихнэ гэсэн айдастай байна. Ингэж хүмүүсийг хүрээлэлд оруулж зөвхөн нэг намаа сонгох, нэг хүнээ дэмжихээс өөр аргагүй байдалд оруулдаг юм байна. Хүмүүсийн улс төрийг ойлгох, нийгмийн асуудлаа анхаарах, зөв хүнээ таних, өөрийн үзэл бодлоо дагасан сонголт хийх эрх чөлөөг нь хязгаарладаг. Нэг ёсондоо мэдээлэлгүй, мэдлэггүй, өөрийн гэсэн үзэл бодолгүйтэй холбоотой.
Би хэдэн жилийн өмнө Англид очоод 10 дугаар ангийн хүүхэдтэй ярилцаж байсан. Тэр хүүхэд амьдарч байгаа нийгмээ бүрэн ойлгочихсон, өнөөдөр сошиалаар ямар нэг сэдэв сэвэгдэхэд л миний бодлоор энэ нийгэм ийм учраас, энэ асуудал ингэж явж байгаа юм гэж тайлбарлах мэдээлэл, мэдлэгтэй байсан. Гэтэл манайд дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдээс ямар нам мэдэх вэ, ямар бодлого байвал улс орны хөгжилд нэмэртэй вэ гэж асуухад хариулах чадваргүй өсөж байгаа нь эмгэнэл. Тийм болохоор дуртай хүн нь тархийг нь угааж, үзэл бодлоо тулгаж байна. Уг нь энэ хүүхдүүдийн л амьдрах нийгэм, эх орон шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд багаас нь улс төрийн мэдлэг олгож, үзэл бодлыг нь төлөвшүүлж, танин мэдэхүйн мэдээлэл өгвөл маш сайн ойлгож тусгаж авна. Одоогийн хүүхдүүд маш ухаалаг, чадвартай болсон. Аливаа мэдээллийг зөвхөн эх хэлээрээ гэлтгүй англи хэлээр хайж олоод бусад улстай харьцуулаад дүгнэлтээ гаргах чадвартай.
Энэ мэтчилэн ард түмнийг аргагүй байдалд сонголтоо хийдэг болгосон юм байна. Уулзалтад ирээд бидний яриаг сонсож байгаа хүмүүс маш сайн асууж сонирхон, асуудал бухимдлаа илэрхийлж байна.
-Өөрийг чинь эмч хүн болохоор хүмүүс эрүүл мэндийн асуудлаа их ярьж байна уу. Үнэхээр эрүүл мэндийн салбарын асуудал айл болгонд, хүн бүрд байнга тулгарч байгаа. Ямар асуудлыг голлон ярьж байна? 
-Улаанбаатарт амьдрах орчныг сайжруулах асуудлыг хамгийн их хэлж байна. Утаа, хөрсний бохирдол, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төдийгүй жирийн иргэдэд ч ээлгүй амьдрах орчинтой учраас бухимдахаас аргагүй. Хоёрдугаарт, эрүүл мэнд, боловсролын асуудал ярьж байна. Энэ гурван асуудал зөв шийдэгдсэн бол ард түмэн өөрсдийгөө, амьдралаа аваад явчихна шүү дээ. Хүний амьдралын анхан шатны зүйлийг олгож чадахгүй төр засаг байгаа нь маш арчаагүй байдал юм. Гэнэт л гэр орон нь үерт урсаад явчихна, үр хүүхдүүд осол гэмтэлд өртөнө, хортой хоол хүнс хэрэглэнэ, эдгээр асуудлыг шийдэх ямар боломж байна гэж асууж байна. Уг нь энэ бүхэн тийм хэцүү шийдэж чадахгүй зүйл биш шүү дээ. Гуравхан сая хүн амтай ард түмнийг аятайхан амьдруулчих бодлого гаргах, хэрэгжүүлэх зоригтой хүмүүс л энэ төрд дутаад байгаа юм.
-ХҮН намын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлыг шийдэх ямар гарц гаргалгаа байна. Өөрийн гар бие оролцоод ажиллавал засаж залруулах боломжтой юу?
-Бүрэн боломжтой шүү дээ. Өөртөө хамгийн ойрхноор эмнэлгээр жишээ авъя л даа. Улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүд адилхан санхүүжилт авч байгаа мөртлөө тэнгэр газар шиг ялгаатай харагддаг. Хийх сэтгэлтэй, зүтгэлтэй бол ямар ч төсвөөр өөрчлөлт шинэчлэлт хийх боломжтой. 
Манай ХҮН намын хөтөлбөрт Хүчирхэг эдийн засаг, цомхон төрийг бий болгоно гэж тусгасан. Бизнесийг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг төрийн дарамтгүй ажиллах боломжийг бүрдүүлэх тогтолцоог хэрэгжүүлэх юм. ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эзэд нь авч чадвал ямар ч бизнесийг босгоно шүү дээ. Монгол Улсыг хөгжүүлэх гол суурь нь баялаг бүтээгчид гэсэн зарчимтай нам. Хүчирхэг эдийн засгийг баялаг бүтээгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлнэ. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, татварыг нь чөлөөлж, бага хүүтэй зээл олгох хэрэгтэй. Гэр хорооллын иргэд өөрийн гэсэн газартай, хашаатай, энэ бол баялаг юм. 
Эрүүл мэндийн чиглэлээр цогц бодлого явуулахгүй бол манай эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй. Эмнэлэг гоё болсноор эрүүл мэндийн түвшин дээрдэхгүй. Хүмүүс эрүүл байх ёстойгоо мэддэг, эрүүл байхаа дэмждэг, эрүүл байх боловсролыг олгож, эрүүл байх орчныг нь бүрдүүлээд өгөхөд хэн эмнэлэгт хэвтэж өвдөж зовохыг бодох билээ. Тиймээс энэ боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх бодлого хэрэгжүүлнэ гэж манай нам энэ сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулж орсон.
-Баянзүрх дүүрэгт ХҮН намаас салбар бүрийн төлөөлөл, мэдлэг боловсролтой хүмүүс нэр дэвшиж байна. Танай баг ямар онцлогтой сонгуульд оролцож байна?
-Баянзүрх дүүрэг хамгийн том тойрог, хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой хэрнээ хамгийн цөөн мандаттай. Тэр утгаараа гишүүнээр сонгогдвол нэг хүн 60 мянган хүнийг төлөөлөх маш хариуцлагатай тойрог. Хүн нам хамгийн чанартай, олон салбарын шилдэг хүмүүсээр багаа бүрдүүлж Баянзүрх рүү илгээсэн. Багш П.Наранбаярыг танихгүй хүн байхгүй, хийсэн ажилтай хэлэх үгтэй, боловсролын салбарын асуудлыг цэгцлэх бодлоготой, мэдлэг чадвартай хүн. Эрүүл мэндийн салбараа бүх түвшинд мэдэх эмч О.Цэцэгбал миний бие. Хот төлөвлөлтийн мэргэжилтэн эдийн засагч Г.Баттөмөр, сэтгэлзүйч мэргэжилтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг Д.Батцэцэг, олон улсад санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан санхүүч П.Алимаа гэсэн бүрэлдэхүүнтэй хүчтэй баг ХҮН намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ХҮН намаас нийслэлд гурван хүн бүлэг болж ажилласан. Тиймээс Баянзүрх дүүргийнхээ асуудлыг, ард иргэдийнхээ амьдралыг сайн мэддэг гэсэн үг.
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААСАА МАНЛАЙЛАГЧ БИЙ БОЛГООЧ ГЭСЭН ЧИГЛЭЛ ДЭМБ-ААС ӨГСӨН


-Энэ жилийн хувьд онцлогтой сонгууль болж байна. Анх удаа 126 гишүүнтэй болно. УИХ-ын 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ аргаар сонгоно. Та УИХ-ын гишүүнийг ямар хүн байх ёстой гэж боддог вэ?
-УИХ-ын гишүүн болохын тулд хүн өөрийгөө улс төрд бэлдэх ёстой. Ахуйгаасаа салж, нийгмээ, улс эх орноо бодох хэмжээний оюуны бядтай, манлайлагч, салбартаа нөлөө үзүүлж чадах хүн улстөрч болно. Эмч, багш, инженер гээд олон салбарын шилдэг хүмүүс байна. Тухайлбал, УИХ-д эмч нар байна. Тэд салбартаа манлайлж, чуулган дээр салбараа ойлгуулж, эрүүл мэнд гэдэг улс үндэстний оршин тогтнох утга учир, 1.3 сая хүүхэд эрүүл өсөж торниод 2040 онд Монгол Улсаа хөгжүүлэх хүмүүс гэдгийг ойлгуулж, чанга дуугарах зориг зүрхтэй байх ёстой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад эрүүл мэндийн салбараасаа манлайлагч бий болгооч гэсэн чиглэл өгсөн байна лээ. Эмч хүн улс төр ороод эрүүл мэндийн салбараа ойлгуулж, нэвтрүүлэх, манлайлах хүчтэй байх ёстой. Хуульд эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрүүдийг тусгаж чадах чадвартай хүн орвол салбараа аварна. Хэрэв ингэж чадахгүй бол салбарын нэр хүндээ унагааж, дараагийн эмч нарын боломжийг хааж байгаа юм. 
-Өнөөдөр Монголын эрүүл мэнд болон боловсролын салбар тогтолцооны гажуудалтай, бодлогын алдаатай явж ирлээ. Улс орны хувьд амин чухал энэ салбаруудыг системээр нь өөрчлөх зөв бодлого гаргахын тулд УИХ-д эмч хүн байх ёстой гэж та үзэж байна уу. Сайн эмч өвчтөнөө эмчлээд явж байвал олон хүний амь аварна, улс төрд орох хэрэггүй гэх хүмүүс байдаг?
-Би эмч мэргэжилтэй, ажлын гараагаа эмчээр эхэлсэн. Гэхдээ надад сайн эмч байх уу, эмнэлгийн сайн удирдагч байх уу гэсэн сонголт ирсэн. Би эргэлзэлгүй удирдагч байхыг сонгосон. Сайн эмч нарыг удирдлагаар тавих нь буруу гэдэгтэй санал нэгдэнэ. Учир нь эрүүл мэндийн салбар маань менежерээ бэлдэхгүй байна гэсэн үг. Сайн менежерийн ухаанаар байгууллагыг авч явдаг болохоос биш сайн эмч удирдагч болох албагүй.
Үнэхээр улс төрд орохоор шийдсэн бол эмчийн ажлаа орхих ёстой. Төрийн ордонд хуралд суучхаад, гарч эмнэлэгтээ очиж хагалгаа хийгээд явж болохгүй ээ. Энэ бол ажлынхаа завсар зайгаар хийдэг ажил биш. Бодлого ярих гэж байгаа бол бодлогоо л анхаарч, сайжруулж, өөрчилмөөр байна. Улс төр хийх гэж байгаа бол цагаан халадаа тайлаад улс төрөө хий, эсвэл улс төрөөс гараад эмнэлэгтээ очиж хагалгаагаа хий гэж хэлмээр байдаг.
-Эмч мэргэжил онцлогтой. Хүний эрүүл мэндийн манаанд бэлэн зогсох тангараг өргөдөг, хүн чанар, нинжин сэтгэл, ёс зүй гээд хүн гэх энэ бодгальд байх ёстой чухал чанаруудтай байж сайн эмч болох байх. Энэ мөн чанарууд улстөрч хүнд байвал маш том давуу тал болно?
-Эмч мэргэжлийг хүссэн хүн болгон эзэмшээд, хийчихдэг ажил биш л дээ. Эмч болох хүн төрөхөөсөө л өгөгдөлтэй байдаг юм шиг санагддаг. Хүний өвдсөн биеийг үзэхээс гадна зовлонг сонсоно. Жаргалаас үүсэх зовлон гэж байхгүй, инээж байгаад туулдаг өвчин ч гэж байхгүй шүү дээ. Нялх нярай хүүхдээс настан буурал хүртэлх бүх хүний зүрхийг чагнаж, нүдийг ширтэж, сэтгэлийг нь тольдож ирлээ. Эмч хүн өвчтөнөө ойлгох, түүнд туслах чин сэтгэл, энэрч хайрлах ухааны өгөгдөлтэй бол сайн эмч болно. Түүнээс биш эмч мэргэжлийг суралцаж, эзэмшинэ гэдэг зөвхөн багаж хэрэгсэл төдий. Тэр багажийг яаж хэрэглэж нь хувь хүний өгөгдлөөс шалтгаална. Химийн хичээлдээ сайн болгон, анагаах ухааны их сургуульд сурсан бүхэн эмч болдоггүй нь ийм учиртай.
Тэгэхээр бусдыг ойлгож, чин сэтгэлээсээ тусалж, хайрлаж энэрэх сэтгэлтэй хүн улстөрч болбол амин хувиа хичээхгүй, бусдын сайн сайхны төлөө хичээн зүтгэж, алдааг нь засаж залруулахаар ажиллаж чадна гэж бодож байна.
Хүн сайхан амьдрахын тулд халамж харж, бусдын тэжээн тэтгэхийг хүлээж суухыг хүсэхгүй биз дээ. Харин боломж олговол өөрийн хүч хөдөлмөрийн үр шимээр сайхан амьдрахыг хичээнэ шүү дээ.
Тухайлбал, эмч өвчтөнийхөө өвчин зовлонг сонсоод ойлгож, өрөвдсөндөө үнсээд явуулбал тэр хүний өвчин эдгэхгүй, улам хүндэрнэ. Үүнийг иргэдийнхээ асуудлыг шийдэхдээ нэг удаагийн халамж тараасан улстөрчтэй зүйрлэж болох юм.
Нөгөө талаас нь бол эмч өвчтөнөө үзээд оношийг нь олоод, тохирох эмчилгээг нь зөвлөөд, гашуун эмийг нь уулгаж, тариа хийвэл тэр хүн эдгэнэ. Харин улстөрч хүн иргэдийнхээ асуудлыг шийдэх гарц гаргалгаа олж бодлогын түвшинд өөрчилж чадвал нийгэм хөгжиж, амьдрал сайжирна.
Эмч мэргэжлийн давуу тал, хөрвөх чадвар улстөрч хүнд хамгийн чухал гэдэг нь эндээс харагдах байх.
 

МИНИЙ ХУВЬД УЛС ТӨРИЙН ТАВЦАНД ЭМЭГТЭЙ ХҮН БАЙМААРГҮЙ БАЙНА

 
-Монголын улс төрд орно гэдэг маш хүнд хэцүү. Бохир тоглоомоор тоглох шийдвэр чинь багагүй золиос шаардах байх. Энэ бүхнийг тоолгүй улстөрч болоход бэлэн үү?
-Энэ бол хамгийн чухал асуулт. Даргын цүнх барьж явсаар улстөрч болчихдог буруу жишгийг хүмүүс шүүмжилдэг, үүнтэй санал нийлнэ. Учир нь хүн өөрийгөө олоогүй, таниагүй, зорилгоо тодорхойлоогүй байж зөвхөн нэг хүнийг, нэг намыг сохроор дагаж явсаар улс төрд орох нь маш аюултай.
Миний улс төрд орох шийдвэр өөрийгөө дүгнэхээс эхэлсэн. Би хэн нэгний нөлөөнд, үзэл бодолд, шантаажинд автахгүй учраас улс төрд оръё, улс орныхоо төлөө ажиллая, үр хүүхдэдээ зөв нийгэм үлдээе гэж шийдвэр гаргасан.      
-Улс төр рүү хошуураад байгаа хүмүүсийг тэндээс мөнгөжих, баяжих боломж хайж ордог гэсэн хардалт бий. Сүүлийн үед яригдаад байгаа олон төсөл, хөтөлбөр, сангуудын хэргээр энэ бараг батлагдсан хардалт л даа. Тэгэхээр таны хувьд баяжих, хөлжих, өөрийн бизнесийг томруулах ч гэдэг юм уу, тийм сонирхол байна уу?
-Улстөрчийн нэр хүнд муу байна. Би сонгогдоод улс төрд хөл тавилаа гэхэд миний хувийн бизнест сөргөөр нөлөөлж магадгүй. Миний гэр бүл 5 хүүхдэд ч эрсдэл гарч болзошгүй. Гэвч би бүх эрсдэлийг бодож, тооцож, орхиод улстөрч болохоор өөрийгөө бэлдсэн. Нэгэнт улс төрд орохоор шийдсэн л бол ахуйгаасаа салах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг зүгээр ч нэг уламжлагдан ирээгүй. Улстөрчийн нэр хүнд муу байгаа үед өөрийгөө золин байж маш том эрсдэл үүрч улс төр рүү орж байгаа нь учиртай.
Гэр бүл минь амгалан тайван байна, бизнес маань хэвийн сайхан байна. Миний амьдрал болж байна гээд өөрийн тааваар явах шиг амархан зүйл алга. Гэхдээ миний 5 хүүхдийн том нь 18 нас хүрлээ. Хүү минь нийгмийн амьдралд хөл гишгээд л болохгүй бүтэхгүй, бухимдалтай нүүр туллаа. Миний бүх хүүхэд энэ замыг туулна гэж бодохоор ээж хүний хувьд зүгээр хараад сууж чадсангүй. Үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын төлөө, энэ улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө би өөрийн мэдлэг оюунаа дайчилж, гар бие оролцох зориг зүрх дүүрэн байна. 
-Энэ улсын хүн амын 50-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тун бага. Харамсалтай нь, улс төрд орсон эмэгтэйчүүдийг гоо сайхнаа гайхуулахаас өөр хийсэн юмгүй гэж гоочилдог. Таван хүүхэдтэй ээж улс төрд юу хийх билээ, үр хүүхдээ өсгөөд гэртээ сууж бай гэх хэвшмэл хандлагатай та ч бас тулах байх?
-Би бүх талаараа бэлтгэлтэй, зоригтой байгаа. Монголын улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал байхгүй байна. Яагаад гэвэл улстөрч эмэгтэйчүүд чанга дуугарахгүй байна, өөрсдөд нь хамааралтай асуудлууд руу орохгүй байна. Уг нь бүгд л үр хүүхэдтэй зарим нь одон зүүсэн ээжүүд байна. Ядаж одонгоо тайлчхаад ордон руу орооч гэж хэлмээр санагддаг. Энэ бол ахуйгаасаа сал гэсэн утга. Би л таван хүүхэдтэй гээд хамаг ачаагаа нуруундаа үүрээд явбал тэр ордонд би юу хийх юм бэ. Гэртээ хариад хүүхдээ асарсан нь хэрэгтэй биз дээ.
Өнөөдөр УИХ-д эмэгтэй гишүүд байхгүй биш, цөөн боловч сууж байна. Тэд эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө ажиллах ёстой, хүчтэй дуу хоолой нь болох үүрэгтэй. Түүнээс биш ордонд гоё, ганган, сайхан хүүхэн, зөөлөн дуугарсан уянгалаг хоолой хэрэггүй.
-Үнэн л дээ. Харамсалтай нь манай нийгэм эрчүүдийн нийгэм. Эмэгтэй улстөрчийг асуудал ярихад ярьж буй сэдвийг нь бус өөрийнх нь гадаад төрх, үсний засалт, уруулын будаг, өмссөн хувцсыг нь анхаарч гоочилдог. Ийм байдал тан дээр ч үргэлжилж мэднэ?
-Улс төрийн тавцанд эмэгтэй хүний замнал илүү бартаатай, илүү харгис байдаг нь зөвхөн Монголд бус дэлхийд түгээмэл. Нэг ёсондоо эрэгтэй, эмэгтэй улстөрчдийн ялгаа нь тэр. Миний хувьд улс төрийн тавцанд эмэгтэй хүн баймааргүй байна. Намайг эмэгтэй хүн гэдгийг март. Би бол иргэдийг төлөөлж парламентад орох улстөрч. Улс орны бодлого боловсруулахад, хууль батлахад хүний биологийн хүйсийг ярих ямар ч шаардлага байхгүй.
 

БОДЛОГЫН, ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ӨӨРЧЛӨГДӨНӨ

 
-Эрчүүд улс төрд биенээ дэмжиж, эвлэлдэн нэгдэж чаддаг. Харин эмэгтэй улстөрчид энэ тал дээр сул юм шиг харагддаг. Таны хувьд улсын их хурлын гишүүнээр сонгогдвол ямар улс төр хийе гэж бодож байна?
-Өөрийн гэсэн жанжин шугамтай, үзэл бодолдоо үнэнч чин сэтгэлээр төрдөө зүтгэж байхад хүмүүс намайг хүрээлэх байх. Түүнээс заавал би хэн нэгнийг дагаж, хэн нэгэнтэй нийлж, аль нэг фракцад орох шаардлагагүй. Улсын их хуралд О.Цэцэгбал гэдэг хүн сонгогдвол О.Цэцэгбалаараа л байх болно. 
-ХҮН намаас сонгогдож байгаа учраас намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллах байх. Гэхдээ хувь улстөрч О.Цэцэгбал ямар асуудалд анхаарч, өөрчлөлт шинэчлэл хийх вэ?
-Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол Монгол Улсын 1.3 сая хүүхэд байна. Гэтэл Монголын парламентад хүүхдүүдийг төлөөлдөг, тэдний дуу хоолой болдог, тэдэнд ээлтэй бодлого гаргуулдаг гишүүн байхгүй. Ирээдүй хойч үе болсон 1.3 сая хүүхдийн ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг хамгийн их анхаарч, хамгийн их ярих болно. Цэцэрлэгт ороод тоо бодож сурахаас илүү шүдээ угаагаад сурахад л эрүүл мэндийн 50 хувь сайжирна гэсэн үг.
Мэдээж эрүүл мэндийн салбарын бодлогыг цогцоор нь өөрчлөхийн төлөө, системийн шинэчлэл хийхэд гар бие оролцоно. Монгол хүнийг өвдсөний дараа эмчлэх биш эрүүл байлгахын тулд урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох, эрүүл жаргалтай, эрч хүчтэй, урт наслах боломжийг олгосон бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
-Та намынхаа мөрийн хөтөл­бөрийг боловсруулах ажилд оролц­сон гэсэн үү. Өөрийнхөө санал бодлыг хэр сайн тусгаж чадсан бэ?
-Маш бага зардлаар маш их зүйлийг яаралтай хийж болох чамбай мөрийн хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцсон. Ялангуяа эрүүл мэндийн хэсэгт миний санал бодол шингэсэн. Цаашид хэрэгжүүлэх боломжтой.
Хүнсний аюулгүй байдлын цогц бодлого, настны нийгмийн асуудал, хүүхдийн хоол тэжээлийн асуудал, нас насанд нь тохирсон эрүүл амьдрах бодлогыг мөрийн хөтөлбөрт оруулж ирсэн. Хүн бүр нас насандаа эрүүл байх боломжтой. Хэн ч хэдэн ч насандаа өвчтэй байх ёсгүй шүү дээ. Үүний тулд бодлогын, тогтолцооны өөрчлөлт хийж байж эрүүл мэндийн салбар өөрчлөгдөнө.
ХҮН намын мөрийн хөтөлбөрт цоо шинээр Монгол Улсад хийгдэх ажил гэвэл Эрүүл мэндийн байгууллагын ажилтны эрхзүйн байдлын тухай хуулийг шинээр санаачилсан. Энэ бол маш чухал хууль. Эмч нар тангараг өргөж ажилладаг мөртлөө өөрсдийнх нь эрхийг хамгаалдаг хууль журам байдаггүй. Үүнийг хуульд заавал тусгуулах болно.
-Таныг ямар хүн бэ, юу хийж чадах бол гэсэн хүлээлттэй байгаа энэ өдрүүдэд Баянзүрх дүүргийнхэнд өөрийгөө танилцуулах ажил маш чухал. Монгол Улсын их хурлын гишүүн болоход сэтгэлзүйн болоод мэдлэг боловсрол, ур чадварын хувьд бэлэн үү?
-Би улс төрд орно гээд удирдлагын академид суралцсангүй ээ. Амьдралынхаа туршид цаг тухайн үедээ хэрэгтэй мэдлэг, боловсролдоо суралцаад явдаг төрлийн хүн. Өөрт хэрэгтэй мэдээллээ хурдтай бас чанартай авдаг. Хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэдэггүй. Мэдээж улстөрч хүнд хуулийн мэдлэг зайлшгүй шаардлагатай учраас сүүлийн хоёр жил хажуудаа сайн хуульч аваад суралцаад, зааж зөвлүүлээд явж байна.
Улс төрд ороход, улстөрч болоход хамгийн гол нь сэтгэлзүй юм билээ дээ. Би өнөөдрийг хүртэл эмчээр ажиллахдаа ч, эмнэлгийн байгууллага удирдахдаа ч ямар нэг хууль зөрчсөн асуудалд оролцож байсангүй. Бизнес хийж байхдаа нэг ч тендерт орж үзсэнгүй. Нэр цэвэр, үйлс цэвэр, сэтгэл дүүрэн учраас юунаас ч айхгүй зоригтой, нүүр бардам байна. Би өөрөөсөө огтхон ч айхгүй байна.
ХҮН намын сонгууль эрхэлсэн байгууллага
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 120 (7364)скачать dle 12.0

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19