iNet.mn дагах

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр /2025.06.03/ ээлжит бус чуулганаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжих ёстой байсан. Санал хураалтад нийт 82 гишүүн оролцсоноос 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжсэн бол 38 нь дэмжээгүй санал өгсөн юм. Тиймээс УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг батлаагүй гэж үзэн Ерөнхий сайдыг огцорсонд тооцов. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдаар хэн гэдэг улстөрч томилогдон ажиллах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?ЕТГ-ын дарга Г.Занданшатар:

Улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль гурав дахь удаагийн ялалт нь болсон байна. Тэрбээр сүүлд 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойргоос нэр дэвшсэн боловч иргэдийн итгэлийг хүлээж, сонгогдож чадаагүй юм. Тэрбээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 1-нд анх УИХ-ын даргаар сонгогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 124 сая төгрөг байсан бол 2023 онд 83 сая төгрөг болж буурчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2019 онд 74 сая төгрөг байсан бол 2023 онд 254 сая төгрөг болж өссөн гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай, үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай, нэг зуслангийн байшинтай бөгөөд нийт  1.1 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Nissan Murano" маркийн нэг автомашинаа 80 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр таван адуугаа 15 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 4.9 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 286 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Монитор консалтинг групп" ХХК, "Нэгүн кашмер" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

Н.УЧРАЛ
Аль эртнээс л дараагийн Ерөнхий сайд гэж нэр нь сэвэгдэж ирсэн. У.Хүрэлсүхийн бас нэг хуурай дүү. Түүнийг улс төрд хөл оруулсан хүн бол мэдээж Ерөнхийлөгч. Тиймээс Ерөнхийлөгчийн улс төр явж байна гэж харвал ЗГХЭГ-ийн даргаас Засгийн газрын тэргүүн болж дэвших боломжтой кандитатаар нэрлэгдэж байна. Тэрбээр 2016 оны долдугаар сарын 5-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 222 сая төгрөг байсан бол 2023 онд 700 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 58 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин гурван нийтийн орон сууцтай, үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай, хоёр зуслангийн байшин нь 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Mercedes Benz-G 500", "Lexus-570", "Nissan Tiida", "Mercedes Benz-S400" маркийн дөрвөн автомашинаа 965 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 180 хонь, 20 адуугаа 31 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 150 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд  2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Рояал Академи" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Массив трейд" ХХК, "Их Засаг" олон улсын их сургууль ХХК хөрөнгө оруулалт хийсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлан:

Цар тахлаас хойш эдийн засгаа өсөлтөд хүргэх, төсөв батлах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон гавьяаны эзэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрийн хувьд Б.Жавхлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй нэгэн гэгддэг. Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа тэрбээр банкны салбараар мэргэшсэн улстөрч.
Ажлын гараагаа Монголбанкнаас эхэлж, банкны салбарт 1997 оноос хойш ажилласан учраас энэ танхим дотроо эдийн засаг, банкираар мэргэшсэн хүн гэж түүнийг тодорхойлж болно. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхдээ төсөв, санхүүгийн асуудлаа түүнд даатгасан нь учиртай.
Анх түүнийг улс төрд хөтөлсөн, нутгийн дүүгээ банкны салбараас улс төрд “урвуулсан” хүн нь У.Хүрэлсүх гэдэг.  Түүгээр зогсохгүй тэр УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр. Харин энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал хамгаалагч”. Тиймээс түүнийг төрийн гурван өндөрлөгийн “холбогч” гэж болно.
Тэрбээр 2016 оны долдугаар сарын 5-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд Сангийн сайдын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 26 сая төгрөг байсан бол 2023 онд 65 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 63 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, LEXUS RX330" маркийн автомашинаа 194 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 70 адуу, 75 хурдан удмын адуу, 70 үхрээ 668 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 18 сая төгрөгийн хадгаламжтай бол 123 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Дархан мэдээлэл төв" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19