iNet.mn дагах

Тойрч хэлэлцсэн, хэрэлдсэн, зөвшилцсөн 2026 оны төсөв

Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7-д заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсөв батлах үндсэн үүргээ УИХ ямартай ч өчигдөр /2025.11.12/ биелүүллээ. Тэр дундаа УИХ-ын даргагүй үед энэ удаагийн төсөв батлагдсан гэдгээрээ бас онцлогтой байлаа. МАН-ын дотоод зодооноос үүдэн улсын төсөв батлагдах хугацаа сунжрах магадлалтай байсан энэ үед Ардчилсан намаас томилогдсон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганы хуралдааныг даргалж, ямартай ч төсвөө хугацаанд нь хэлэлцүүлж батлууллаа. Тэрбээр "Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын бодлого, геополитикийн ээдрээтэй байдал, дайн үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засаг саарч, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан үед Монгол Улсын нэгдсэн төсвийг баталлаа. Манай улсын эдийн засгийн гол түүхий эд болох нүүрсний үнэ 100 орчим хувиар огцом буурч, газар тариалангийн салбарт ургац 40 хувиар алдсан, инфляцыг өдөөгч гол хүчин болох шатахууны нийлүүлэлт тасалдаж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа хүндэрсэн энэ үед иргэдийн олонхын санал авсан эрх баригч нам хоёр хуваагдан талцсан нь төсөв батлах ажилд багагүй саад учруулсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна" гэдгийг төсөв баталсны дараа чуулганы идэр дээрээс хэлсэн үгэндээ тодотгосон.
Гадаад орчноос ирэх эрсдлээс илүү дотоод зөрчил зодооноос үүдэн улсын төсвөө хуулийн хугацаанд нь буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн баталж чадахгүйд хүрэх бодит эрсдэл байсан нь үнэн.
МАН-ын гишүүдийн хагарал хуваагдал, хэрүүл тэмцэл, эрх мэдлийн төлөөх зодооноос үүдэн төсвийн хэлэлцүүлэг сунжирсан бол төрийн үйл ажиллагаа гацаанд орох байлаа.  Монгол Улс ирэх жилийн төсвөө өмнөх оныхоо арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталж, үүний дараа аймаг, нийслэл төсвөө батлах цагалвартай. Хэрвээ улсын төсөв хуульд заасан хугацаандаа батлагдахгүй бол аймаг, нийслэлийн төсөв гацна. Мөн төрийн төлөвлөгөөт санхүүжилт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж зогсох нөхцөл байдал руу орно гэсэн үг. Ямартай ч ийм зүйл болоогүй учраас одоо л нэг уужуу амьсгаа авч болохоор боллоо.
Төсөв батлагдах үйл явц тийм амар байгаагүй. Багш, эмч, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөний хувь хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардаж, шахсан. Багш нар 16 хоног ажил хаяж, эрүүл мэндийн салбарынхан талбай дээр хонож, ахмадууд Төрийн ордон тойрч гороолсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордны баруун хаалган дээр ирж бухимдлаа илэрхийлсэн өдөр хоногууд өнгөрсөн. Төрийн ордон гаднаас ирж байгаа шахалт шаардлагуудаа хэрхэн яаж, шийдэх талаар гарц гаргалгаа тодорхойгүй байхад ордон дотроо ч төсвийн хуваарилалт тойрон зодолдохоос наахнуур асуудал хөвөрсөн. УИХ-д тойргоос сонгогдсон гишүүдийн эрх ашигт илтэд үйлчилсэн хөрөнгө оруулалтын санал, нэмэлт санхүүжилт тавьсан, бүсийн хөгжил нэрээр хөрөнгө оруулалт хуваарилсан, Ардчилсан намынхныг төсвөөр авлигдсан гэх маргааныг жагсаалтаар сонгогдсон гишүүд хөндсөн. Цаашлаад дэмжээгүйг дэмжье гэх санал хураалтын томъёололд толгой нь эргэсэн гишүүдэд улаан, ногоон лаазаар удирдан чиглүүлсэн, Засгийн газрын гишүүн нь Төсвийн байнгын хороог даргалж хуралдсан гэх мэтээр төсөв батлагдах үйл явц өмнөх жилүүдийнхээс ширүүхэн өрнөсөн.
Хэдийгээр жил бүр төсөв хэлэлцэх үеэр ил, далд элдэв төрлийн хов, хор гүйдэг ч арай ч улаан цагаандаа гарч гишүүдийн санал өгөх бүрэн эрхэнд "лаазаар" халдсан удаа гарч байгаагүй гэдгийг ч зарим гишүүн шүүмжилсэн.
Ямартай ч гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улстөржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичиг хуулийн хугацаандаа амжиж батлагдлаа.
Ирэх оны төсөвт  тусгасан онцлог заалтуудаас….
  • Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
  • 11 дүгээр сарын 1-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
  • Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
  • Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.
  • Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
  • Зам тээврийн салбарын төслүүд,
  • Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулсан байна.
Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтжээ.
Монгол Улсын төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их наяд болон тэлжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд улстөрчдийн амласан эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж эдийн засаг, уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого, төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулсан үзүүлэлт болж байна. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн бодлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмүүлэхэд зориулдаг бодлого цаашид төсвийн бодлогод тусгалаа олох учиртай.
2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг хүрч хүрч, гурав дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.5 дахин өсөхөөр тооцжээ.
Төсвийн орлогын 90 хүртэлх хувиа татвараар бүрдүүлж ирлээ. Үүнээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарч болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байна. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчдэд хүндээр тусахаар байгааг анхаарч аж ахуйн нэгжийн татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ УИХ-аар оруулах нэн тэргүүний шаардлага тулж ирээд байна.скачать dle 12.0

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

15/06/2026, 18:14

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

15/06/2026, 18:07

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

15/06/2026, 18:05

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

8/06/2026, 17:25

Монгол Улс аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Шилдэг бүүт” шагналыг гурав дахь удаагаа хүртэв

8/06/2026, 17:23

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ

8/06/2026, 17:21

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

8/06/2026, 17:19

Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

8/06/2026, 17:14

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19