iNet.mn дагах

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

Билгийн тооллын 17 дугаар жарны​“Сүрээр дарагч”​хэмээх​гал морин​жил айлчлан ирж байна. Монгол зурхайн​ухаанд урган гарч буй морь жил, гал​махбод нь байгаль дэлхий болон хүмүүсийн аж төрөхүйд нөлөөлөх​байдал, ирж буй жилийн өнгө төрхийг​“Шороон үхэр”-ийн зурлагаар​хэрхэн​тодорхойлж​байгааг тодруулахаар​МУСГЗ, Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэнтэй​ярилцлаа.

-Зурхайн зурлагад“Сүрээр дарагч”хэмээх нэршил ямар утга учиртай вэ. Энэ нь жилийн өнгийг тодорхойлоход үүрэгтэйбайдаг уу?
-Арван хоёр жил жаран жилийн хүрдээр эргэн давтагддаг ч жаран бүр өөрийн нэр, өнгө, махбодын шинжтэй. Энэ жилийн хувьд “Сүрээр дарагч” хэмээх нэртэй.

“Сүрээр дарагч” гэдэг нь сүр хүчээрээ аливаа саадыг номхотгон дарах, хамгаалах бэлгэдэлтэй, ерөнхийдөө эерэг утгатай нэршил. Нэр, зурлагын бэлгэдлээр бол сайн жил хэмээн үзэж болно. Гэвч жил бол өөрөө сайн, муу гэхээс илүү хүний үйл, сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй.


-“Галморьжил гэхээр хүмүүс эрчхүчтэй, гал цогтойжил болно гэжбэлгэшээж байх шигбайна. Энэ хэр оновчтой дүгнэлт вэ?
-Гарах жилийг зөвхөн​тухайн жилийн амьтнаар нь​дүгнэхээс​илүү таван махбод, жаран жилийн хүрдээр нь хамтатган шинждэг уламжлалтай. Гал махбод бол улаагчин өнгөөр илэрхийлэгдэнэ. Гал нь гэрэл, эрч хүч, хөдөлгөөнийг бэлгэддэг ч хэтэрвэл шатамхай, омголон шинжтэй​шүү дээ. Тиймээс “сайн” эсвэл “муу” жил гэж туйлшрах бус, тухайн жилийн махбод, улирлын байдал, хаврын уур орсон өдрийн шинжээр цогцоор нь дүгнэдэг. Жаран жилийн хүрдэнд морь жил таван өөр махбодтойгоор давтагддаг. Тиймээс “морь жил болгон адил” гэж ойлгож болохгүй.

-Жилийн өнгийг хэрхэн тодорхойлдог вэ?
-Хаврын уур орсон өдрийг онцгойлон тооцдог. Тэр өдрийн махбод, од эрхсийн байрлал, улирлын солилцоог харж “шороон үхрийн зурлаг”-аар​зурдаг уламжлал бий. Үхрийн толгой, эвэр, биеийн өнгө, зүг чиг бүр нь тухайн жилийн цаг агаар, хур тунадас, мал аж ахуй, ард иргэдийн амьдралын өнгийг бэлгэддэг.

Энэ бол мухар сүсэг бус, байгаль дэлхий, од эрхсийн хөдөлгөөнийг ажигласан эртний монгол ухаан юм.

-Жилийн өнгийг шинжих нь, ард иргэдэд ямар ач холбогдолтой вэ?
-Зурхайн ухаанд жилийн өнгийг шинжинэ гэдэг нь зүгээр нэг мухар сүсэг бус, байгаль дэлхийн жам ёс, тэнгэр огторгуйн хөдөлгөөнийг ажиглан амьдрал ахуйгаа зөв зохицуулахад тустай.
Хүмүүс “улирал цагтаа гарч байна уу, үгүй юу”, “илүү сар​тохиох​нь ямар учиртай вэ”, “Цагаан сарыг зөв өдөр​ёсолж​байна уу” гэж​их​асуудаг. Энэ бүхэн цаанаа нар, сар, од эрхсийн явдал, 27 одны байрлал, тэнгэр газрын махбодын зохицлоос шалтгаалдаг.
Ялангуяа малчин хүнд бол энэ бүхэн онцгой ач холбогдолтой. Жил хуртай байх уу, гантай байх уу гэдгийг урьдчилан мэдвэл өвс тэжээлээ базаах, нүүдэл суудлаа товлох, малаа тарга хүч авхуулах, хувцас хунар, бэлтгэлээ тохируулах, ажлаа​улиралдаа нийцүүлдэг.

Тиймээс жилийн өнгө шинжинэ гэдэг нь айл өрх, ард олныг айлгах бус, харин болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлэх, буян хишгээ арвижуулах, амьдрал ахуйгаа жам ёсонд нийцүүлэхэд чиглэсэн ухаан юм.



-“Шороон үхэр”-ийн дүрслэлд үхрийн өнгө, омруу, эвэр, сүүл нь ямар байгаа вэ. Үүнээс харахад төр засаг болон ард иргэдийн аж амьдрал ямар байх төлөвтэй байна?
-“Шороон үхэр”-ийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл:
Үхэр нь: Улаан толгойтой, хөх ходоодтой, эвэр чих сүүл нь шар, дөрвөн шийр нь цагаан, шар омруутай, улаан зүсмийн үхэр амаа ангайж, сүүлээ зүүнтээ шарвасан байдалтай байна.
Үхэр хариулаач нь: Цагаан царайтай, улаан дээлтэй, хөх бүс бүсэлсэн, гэзгээ хоёр хувааж толгойныхоо баруун зүүн талд овоолж боосон, хоёр гутлаа тайлж дэргэдээ тавьсан идэр залуу үхрийнхээ өмнө тайван алхаж явна.
“Шороон үхэр, хариулаач” хоёрын шинжээр жилийн ерөнхий байцыг дүгнэвэл: Хүмүүний үр удам дэлгэрэн, мал сүрэг олшрох боловч хүмүүнд ширүүн малд зөөлөн. Цаг уурын хувьд галын аюул, ган гачиг, хуурайшилт, аянга цахилгаан их, халуун, хүйтэн өвчин давамгайлна. Хүмүүсийн амьдрал ахуй хөдөлгөөн ихтэй, хүчир. Үхрийн тоо 3 тул газрын үржил шим муу, лууны тоо 6 тул аянга цахилгаан аюул дунд зэрэг байна.
Ийм жилд:
-Гал усны аюулаас сэргийлэх
-Байгаль дэлхийг хайрлан хамгаалах
-Эв нэгдэл, ухаан тэвчээрийг эрхэмлэх
-Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх
-Хэт яаруу шийдвэрээс зайлсхийх нь зохистой хэмээн зурхайн сударт өгүүлдэг.



-Хаврын уур орох өдөр жилийн өнгийг ч мөн шинждэг тухай дэлгэрүүлж өгнө үү?
-Махбодын зурхайн ёсонд “Хаврын уур орох өдөр” гэдэг нь жилийн өнгийг шинжих онцгой чухал мөчид тооцогддог. Энэ нь зүгээр нэг улирал солигдох агшин бус, газар дэлхий амьсгал авч, өвлийн хүйтэн хумигдан, амьд байгалийн хий хөдөлж эхлэх цаг юм.
“Уур” хэмээх нь газар шорооноос дээш оргилох амьсгал, амьдралын хий, дулаан энергийг бэлгэднэ. Өвөл газар дэлхий “хөлдүү, нам гүм” байдалд оршдог бол хаврын уур орох мөчөөс эхлэн мөсөн бүрхүүл суларч, хөрс гэсэж, ургамлын үндэс амилж, мал амьтны хөдөлгөөн сэргэж, хүмүүний биеийн хий ч мөн даган хөдөлдөг гэж үздэг.
Иймээс энэ өдрийг жилийн цаашдын өнгийг шинжих тэнгэр, газрын уулзвар цаг хэмээн үздэг. ​Хаврын уур орох үеийн шинжийг “Шороон үхэр”-ийн дүр байдалтай тулган бататгадаг. Жишээлбэл:
Үхэр амаа ангайсан байдал нь​хаврын салхи ширүүсэх, сүүл зүүн тийш шарвасан​байдал нь​зүүн зүгийн хий хөдөлгөөн их, улаан толгойтой бол​галын махбод хавар эрт хүчээ авах​гэх мэт.

Ийнхүү дүр бэлгэдэл ба бодит ажиглалтыг нийлүүлэн жилийн ерөнхий өнгийг тодорхойлдог.

-Монголчууд маань жилийн заслаа хийлгэх нь яагаад чухал вэ?
-Хүн​ихэвчлэн​өвдөхөөрөө, зовлон тулгарахаараа​ламд​ханддаг. Гэтэл засал гэдэг бол айдас төрүүлэх хэрэгсэл биш, ухааруулаг юм. Уламжлалт зан заншлаа сахиж, буян номоо арвижуулахад чиглэсэн зөвлөмж​юм. Дагах эсэх нь хувь хүний эрх​л дээ. Харин бид уламжлалт ёсыг тайлбарлаж, номын үндэстэй зөвлөж өгөх үүрэгтэй.

-Монгол улсын ерөнхийлөгч саяхан монголын уламжлалт анагаах ухааныг дэмжсэн зарлиг гаргалаа шүү дээ. Үүний талаар саналаа хуваалцвал?
-Энэ бол зөвхөн шашин бус,​хүмүүний эрүүл мэндийг дэмжих бодлого мөн. Эрүүл мэндийн тухайд,​хүүхэд багаасаа л зөв дадал хэвшил эзэмших хэрэгтэй. Уламжлалт эмнэлэг, шавь сургалтын систем нь багаас хүмүүжлийн суурь, зөв сэтгэлгээг​төлөвшүүлэхэд чиглэдэг бөгөөд энэ нь хүн бүр, төрийн байгууллагууд, эрх мэдэлтнүүдийн анхаарах ёстой асуудал юм.
Өнөө үед​хүүхэд багаасаазөв хүмүүжих, эрүүлөсөж торнихасуудал илүү чухал болжээ. Уламжлалт ёсонд​хүүхдийг 15 нас хүрэх хүртэл нь​хамгаалж, зарим​үйлийг​цээрлүүлдэг​байсан.​Тухайлбал​хүүхдүүдийн тоглоом, биеийн хөдөлгөөн, хоол хүнс​зэрэгт​их анхаардаг​байсан.
Гэтэл өнөөдөр зарим буруу жишиг тогтсон​шиг.​Хүүхдийн​төрсөн өдрийг тэмдэглэхдээ​багаас нь эхлээд​л дэндүү өргөн,​багачууддаа тохиромжгүй орчин бүрдүүлж тэмдэглээд байна уу даа гэж бодогдох юм. Тэдэндээ тохиромжтой, эрүүл аюулгүйгээр тэмдэглэвэл хүүхдийн эрүүл мэндэд ч зохимжтой болов уу.  
Иймд хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх, эрүүл байлгах, зөв дадал хэвшүүлэх нь зөвхөн гэр бүл төдийгүйнийтийн боловсрол, эрүүл мэндийн бодлого,төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжих ёстой чухал асуудал юм.

Эрүүл бие, зөв сэтгэл, ёс уламжлалаа мэддэг иргэн л улс орны тулгуур болно.

-Бурхны шашинд болоод монголчуудын дунд таагүй үг, үйлийг ёгт нэрээр нэрлэх, эерүүлэх ёс байдаг шүү дээ. Энэ тухай та юуг онцлон захих бол?
-Үг бол энерги.​Муу, буруу үг хэллэгийг нийтэд түгээх нь нийгмийн сэтгэл зүйг доройтуулна. Монголчууд маань мууг ерөөс бэлгэддэггүй ард түмэн. Хүнд болон өөрт муухайг, тааламжгүйг зөгнөх, хэлэхийг таашаадаггүй.

-Та манай уншигчдадморь жилийн ерөөл дэвшүүлнэ үү?
-Сүсэгтэн олон та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлж,​сэтгэлдээ ариун бодол тээж,​буян номоо арвижуулж,​эв эетэй, эрүүл энх амьдрах болтугай. Гал морь жилдээ​эрч хүчийг ухаанаар жолоодож,​сэтгэлийн галыг бадрааж,​уур омгийг номхотгож явбал​жил ээлтэй​сайхан байх болно.
...Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас үүрд хагацах болтугай.
скачать dle 12.0

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19