iNet.mn дагах

Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдтэй уулзлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооныдарга, гишүүдөнөөдөророн сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Байнгын хорооны дарга О.Номинчимэг орон сууцны захиалгаас болж хохирсон иргэд, айл өрхийн тоо маш их болж, асуудал ихээхэн хүндэрсэн байгааг дурдаж, Байнгын хороонд сүүлийн гурван сарын хугацаанд 600 гаруй иргэн, иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагаас бичгээр, мөн 10 гаруй иргэнээс цахим шуудангаар, дөрвөн иргэн 11-11 төвд биеэр ирж өргөдөл, гомдол гаргасныг танилцуулав.

Эдгээр иргэн болон төлөөллийн байгууллагуудын өргөдөл“Авес Гранд” ХХК, “Басмаа Констракшн” ХХК,“Марч Констракшн”ХХК,“Сэд дэвжих”ХХК,“Алаг хайрхан бугат”ХХК,“Гэзэгийн худаг”ХХК,“Грийн ресурс “ХХК,“Азийн барилга групп”,“Ти Эй Ди И Констракшн”,“Эрхэт Монгол” ХХК,“Зиндаа Констракшн”ХХК,“Эпик Эра” ХХК, “Андын Зам” ХХК гэсэн 10 аж ахуйн нэгжийн орон сууцны барилгын төслүүдэд хамаарч буйг нэрлэлээ. Эдгээрийн дээр анх захиалга авахдаа “Төгс-орд капитал” гэх нэртэй байсан компанийн нэмэх ёстой гэдгийг “Ток Тоун” хотхон төсөлд захиалга өгч хохирсон иргэд хэлж байлаа.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сард энэ асуудалд анхаарч ажиллахаа зарлаж, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сардӨмгөөлөгчдийн болон Хуульчдын холбооны хуульчидтай уулзалт зохион байгуулж, хууль, эрх зүйн ямар гарц, гаргалгаа байгааг ярилцсан байна. Өмгөөлөгчид энэ төрлийн хэрэг маргаан дээр ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлж, эрх зүйн орчны бүрэн бус байдал,хэрэг маргаан нь шийдэгдэхгүй удааширч, олон жилээр ужгирч буй болон иргэд аргаа барж, цөхөрч байгаа зэргийг баримт, нотолгоотой ярьж, гарц, гаргалгаа юу болох талаар ч саналаа хэлжээ.

Мөн байнгын хорооноос энэ оны гуравдугаар сард Хот байгуулалт, орон сууцжуулалтын болон Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжийналбан тушаалтнуудыг оролцуулан санал, солилцох уулзалт хийсний дээр Байнгын хоронд иргэдээс ирүүлсэн 600 гаруй өргөдлийг нэгтгэн дүгнэж, барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, хөрөнгө оруулалт хийсэн иргэний хооронд үүсэж буй маргааныг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тогтоох,  холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, мөн иргэдэд дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх тухай албан бичгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мөн Хууль зүй Дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт хүргүүлжээ. Энэ талаар ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийгМонгол Улсын сайд, Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт дээрх 600 гаруй өргөдөл, гомдлын нэгтгэлтэй хамт мөн хүргүүлсэн байна. Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны энэ оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож хэлэлцжээ.

Эдгээр уулзалт, хуралдаануудаас барилга, орон сууц, газрын харилцааныхууль, эрх зүйн орчин маш их цоорхойтой, зохицуулалт, хяналт дулимаг явж ирсэн нь энэ салбарт залилангийн гэмт хэрэг үйлдэх таатай нөхцөлийг бий болгосон байна гэсэнгол дүгнэлт гарч байгааг Байнгын хорооны дарга О.Номинчимэг онцлов. Хуулийн зохицуулалт, хяналт сул учир иргэдийг залилан мэхлэх, давхардуулан зарах, захиалгыг гэрээгээр иргэдээс авсан мөнгө, хөрөнгийг хариуцлагагүй зарцуулах зэрэг гэмт үйлдлийг хэсэг бүлэг нь хийсэн бол зарим нь Ковид19 цар тахлын хөл хорио зэрэг нийгэм, эдийн засгийн гарцаагүй нөхцөл байдлаас болж хямралд орж үйл ажиллагаа нь зогссоныг тэрбээр танилцуулаад, Байнгын хороо энэ асуудалтай холбоотой авах арга хэмжээнийхээ чиглэлийг хоёр ангилж, нэгдүгээрт цаашид ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна гэлээ.

Орон сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн нөхцөл байдал олон янз, гарц, шийдэл нь ч харилцан адилгүй байгаа нь тэдний өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээгээр тодорхой болж буй учир сайтар ярилцах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Хууль зүй, дотоод хэргийн яамд, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатайг Байнгын хорооны дарга тайлбарлаад,Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманддуусаагүй барилгуудыг хэрхэн гүйцээж дуусгах, үүнд яамнаас ямар дэмжлэг үзүүлэх боломжтойг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг мэдээллээ. Тус ажлын хэсэг 6 дугаар сарын 1-нд санал дүгнэлтээ танилцуулах ажээ.

Уулзалтадхохирсон иргэдийн төлөөлөл оролцож, тэдний нөхцөл байдал ямар болоод байгааг ярьж, шийдэл, гаргалгааны талаар бодол саналаа илэрхийлэв. Иргэн Ш.Солонго “Марч Констракшн”ХХКПоларис 3 хотхоны төсөлд захиалга өгөөд долоон жил болж байгаагаа хэлж, энэ хугацаанд нийт 72 сая төгрөгөөр байр түрээслэн амьдарч байгаагаа ярив. Хохирогчид захиалгын гэрээ байгуулсан компаниудынхаа араас хөөцөлдсөөр бүр дийлэхээ болиод энэ оны дөрөвдүгээр сард нийтийн тайван жагсаал зохион байгуулсан байна. Мөн барилгын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, шүүх, цагдаа гээд яваагүй газар, уулзаагүй хүн үлдээгүй гэдгээ хэлж, хохирогчдын нөхцөл байдалд анхаарал хандуулахгүй бол тэсэж тэвчихийн аргагүй болж байгааг сануулж байлаа. Иргэн Б.Дашбат орон сууцны захиалагчид хохирол хүлээгээд зогсохгүй түүнийгээ барагдуулж чадахгүй, орон байртай болох анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй яваа энэ асуудал газрын маргаан, төсөл хэрэгжүүлэгчдийн зээл, барьцааны харилцаа, төслийн захиалагч, гүйцэтгэгч компаниудын хоорондын маргаан, мөн компанийн бүртгэл, мэдээлэл ил тод биш, нууц байдаг, түүнчлэн гүйцэтгэгч компаниудтайгаа бартерийн гэрээ байгуулдаг, иргэд, захиалагчдыг хохироож байгаа үйлдэлд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй зэрэг олон шалтгаанаас үүдэж буйг нэрлэж байв.

Сэд дэвжих ХХК-иас болж хохирсон иргэдийг төлөөлж буй иргэн М.Амарсанаа, 2020-2022 онд захиалга өгсөн иргэд тухайн үеийн ханшаар 30-50 сая төгрөг өгөөд хохирсон. Өнөөдрийн байдлаар 57 иргэн иргэний шүүхэд хандаж хохирол, төлбөрөө тогтоолгоод авсан. Цаана нь 90 орчим иргэд хохирлоо барагдуулж чадаагүй хэвээр байна гээд шүүхээр иргэдэд анх захиалга хийсэн мөнгөн дүнг барагдуулах шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар нэг өрөө байранд ч хүрэхээргүй болсон байдаг гэдгийг онцлов. Байр сууцаа хүлээж дийлэлгүй, хохирол зардлаа төлүүлж амжилгүй бурхны орныг зорьсон улс ч цөөнгүй гэдгийг тэр ярьж байлаа. Хохирогч иргэдийн үндсэн хэрэгцээ нь орон байр учир шүүхээр шийдүүлж мөнгөө буцааж авах нь гол зорилго биш гэдгийг тэрбээр хэлсэн юм.Иргэдийн алдагдсан боломжийг төр анхаарч, энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаагаа дурдаж, энэ талаар Сингапур, БНСУ, БНХАУ, Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс зэрэг улсад хэрхэн шийдвэрлэж, эрх зүйг ямар орчин бүрдүүлсэн туршлагыг судалснаа хуваалцав. Хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн орон сууцын төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж дуусгах вэ, үүний тулд хэрхэн шинэ хөрөнгө оруулагч бий болгох вэ, банкны болон даатгалын системтэй яаж холбох вэ гэдгийг шийдвэрлэх ёстой гэсэн саналыг тэрбээр хэллээ.

Өнөөдрийн уулзалт хохирогч иргэдийн санал, гомдлыг сонсох, тэдгээрийг судалж шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, иргэдийн нөхцөл байдал болон эрх зүйн орчны талаарх ойлголтыг нэгтгэхэд чиглэж байгааг байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаад, нийгэмд хавтгайрчихсан байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уулзалтад оролцогчдын саналыг тусган УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.скачать dle 12.0

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

8/06/2026, 17:25

Монгол Улс аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Шилдэг бүүт” шагналыг гурав дахь удаагаа хүртэв

8/06/2026, 17:23

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ

8/06/2026, 17:21

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

8/06/2026, 17:19

Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

8/06/2026, 17:14

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19