20 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НАМ БАЙГУУЛАХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
“Шилэн нам санаачлага”-ын түншлэгч талууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж буй намтай холбоотой зохицуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн төслийн 19.1 дэхь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг хэлэлцэж дэмжсэн. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалах бус хязгаарлалаа гэж Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс мэдээлэв.
Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нам байгуулагдахаар эвлэлдэн нэгдсэн гишүүдийн тоо 20 мянга байна гэсэн шалгуур нь намын хатуу гишүүнчлэлийг тулган хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэслэл болсон байна гэж үзэж байгаа ажээ.CLICK TO TWEETУлс төр судлаач Э.Гэрэлт-Од “Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 улстөрийн нам үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр намууд “Улс төрийн намын тухай хууль”-д заасны дагуу 801-ээс дээшгүй гишүүний бүртгэлтэйгээр байгуулагдсан байдаг. Дээрх заалт сонгогчдын 1 хувь хүрэхгүй тооны гишүүнчлэлтэй улс төрийн 29 намыг тараах эсвэл нэгдэхийг шахсан заалт” гэв.
Түүнчлэн сонгогчдын 1-ээс дээш хувийн гишүүнчлэлтэй гэх МАН, АН, Эх орон нам, ИЗНН , БНН, МАХН зэрэг намууд улс төрийн сонгуульд оролцох боломжтой гэсэн утга бүхий эрх зүйн зохицуулалт болсон гэж тэд үзэж байна.CLICK TO TWEETТиймээс Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт хүний эрхийг хязгаарласан заалт нэмж байгаа нь зарчмын хувьд зөрчилтэй, Үндсэн хуулийн үзэл санааг дордуулсан байна,Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн ардчилсан орон болохын хувьд цаашид улс төрийн намтай холбоотой эрх зүйн шинэчлэлийг хийхдээ “Улс төрийн намын эрх зүйн Венецийн удирдамж”-ийн зарчмуудыг баримталж, дээрх заалтыг хасах шаардлагыг УИХ-ын гишүүд, УИХ дахь МАН бүлэг, УИХ дахь АН бүлэг, Үндсэн хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн хүргүүлж байгаа ажээ.
Ардчилсан орнуудад Үндсэн хуульдаа улс төрийн нам байгуулахад гишүүдийн тоотой холбоотой шалгуур тавьсан улс орнууд байхгүй төдийгүй нам байгуулагдах тавигдах шаардлагыг Үндсэн хуульд бус Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг гэдгийг онцолсон.

462 сэтгэгдэл