Хойд мөсөн далайн бүс нутгийн V форум боллоо
“Арктик бол хэлэлцээрийн талбар” Хойд мөсөн далайн бүс нутгийн V форум ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 9-10-ны өдөр боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг форумаар Хойд мөсөн далайн бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нар цугларч бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа, боломжоо хэлэлцдэг уламжлалтай.
Энэ удаагийн форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Финландын Ерөнхийлөгч С.Ниинистё, Исландын Ерөнхийлөгч Г.Торлациус, Норвегийн Ерөнхий сайд Э.Сульберг, Шведийн Ерөнхий сайд С.Левен тэргүүтэй дээд хэмжээний зочид уригдан оролцсон юм. Түүнчлэн Европын Холбоо, Хойд мөсөн далайн эдийн засгийн зөвлөл, Хойд мөсөн далайн тойрог, Баренцев Евроарктикийн бүс нутгийн зөвлөл, Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг уг бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тэргүүнүүд оролцлоо.
Форумын хамгийн чухал хэсэг нь “Арктик. Боломжийн далай” сэдэвт нэгдсэн хуралдаан байв. Энэ үер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хойд мөсөн далайн бүс нутгийн ирээдүйн төлөө хуран цугларсан орон орны төлөөлөгчдөд талархал илэрхийлье. ОХУ-д оруулж буй нийт хөрөнгө оруулалтын 10 хувь нь зөвхөн энэ бүс нутагт хийгдэж, цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Бид Оросын Арктикийн бүс нутгийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ улсаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, дэд бүтцийн компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хойд мөсөн далайн бүс нутаг хотуудыг хөгжүүлэх бодлогыг нэгтгэн боловсруулна. Энэ бүс нутгийн хотуудын нийгэм эдийн засаг, оршин суугчдын амьжиргааны түвшин Оросын дундаж үзүүлэлтээс дээшээ байх ёстой” хэмээсэн юм.
“Арктик бол хэлэлцээрийн талбар” форумын үеэр 70 орчим тэрбум рублийн өртөг бүхий 45 гэрээ хэлэлцээр хийсний дийлэнх нь шинжлэх ухаан, далайн тээврийн салбарынх байв. 2017 онд Хойд мөсөн далайн форумд дэлхийн 31 орны 2400 орчим зочид төлөөлөгч оролцсон бол, энэ онд 52 орны 3600 гаруй зочид төлөөлөгч оролцсоныг зохион байгуулагч Росконгресс сангаас мэдээлсэн юм. Нийт оролцогчдын тоогоор БНХАУ тэргүүлсэн нь сонирхол татаж байв.
Хойд мөсөн далайн бүс нутаг буюу Арктик нь 27 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд дэлхийн нүүрс устөрөгчийн илрээгүй нөөцийн 22 хувийг өөртөө агуулдаг. Түүнчлэн 20 гаруй мянган төрлийн амьтан ургамлаар баялаг бүс нутагт экологийн тэнцвэрт байдлыг хадгалах олон ажил хийж байна.
Дашрамд дурдахад, ОХУ-ын томоохон форумууд нийслэл Москва бус Санкт-Петербург хотод зохион байгуулагдах нь олонтаа. Түүний нэг дэлхийд алдартай Петербургийн эдийн засгийн форум ирэх 6 дугаар сарын 6-8-ны өдөр зохион болох юм.

129 сэтгэгдэл