Траян Лауренцю Христеа: Монголоос Европт 6200 нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй экспортлох боломжтой
Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүнчлэн өнөөдөр Европ тивийн 28 тусгаар улсын нэгдэл Европын холбооны хувьд тэмдэглэлт өдөр нь билээ. Хоёр улсын дипломат харилцааны тэгш ой болон Европын холбооны түүхэн өдрийг тохиолдуулан Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеатай ярилцлаа.
-Европын өдөр тохиож байгаа энэ цаг мөчид тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Энэ өдрийн талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
-Одоогоос 69 жилийн өмнө буюу 1950 оны энэ өдөр Европын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг болох Роберт Шуман тухайн цаг үедээ хувьсгалд тооцогдох нэгэн санааг дэвшүүлсэн байдаг. Тэр бол Европын улс орнууд тусгаар тогтнолоо нэгтгэснээр Европ тивд ирээдүйд гарч болох аливаа дайн дажнаас сэргийлэх боломжтой гэсэн санаа байсан юм. Европын улс орнуудын зөрчил мянга мянган жил үргэлжилсэн. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их сүйрэл, гамшиг дагуулсан дэлхийн нэг, хоёрдугаар дайн Европ тивээс анх эхэлж, бүх дэлхийг хамарсан байдаг. 1945 оны дараа дайн, өлсгөлөнд нэрвэгдсэн Европчууд ирээдүйгээ дахин босгох арга замыг эрэлхийлж эхэлсэн. Европын цөөн хэдэн удирдагчдайнаас сэргийлэх хамгийн зөв шийдэл бол улс үндэстнүүд хамгаалан тэмцэж байсан зүйлсээ нэгтгэж, хуваалцаж, нөхөрлөл болон итгэлцлийн нягт холбоо үүсгэх гэж үзсэн билээ. Үүний анхны алхам нь 1951 онд байгуулсан Европын Нүүрс, Гангийн Нийгэмлэг байсан юм.
1950 оны тавдугаар сарын 9-ний Шуманы тунхаглалын нь нүүрс болон гангийн үйлдвэрлэлийг Европын бүх улс орон оролцох боломжтой, байгууллагын бүтэц бүхий нэгдмэл Дээд Удирдлагад хариуцуулах ёстой гэсэн санал юм.Түүнээс хэдэн жилийн дараа буюу 1957 онд Ромын Хэлэлцээрээр нэгдмэл бодлого, нэгдмэл зах зээлд суурилсан Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг байгуулсан нь хожим Европын Холбоо болсон. Ингэснээр бараа бүтээгдэхүүн, хүмүүс, үйлчилгээний хил хязгаар, саад хориг арилсан. Энэ нь хил дамнасан худалдаа цэцэглэн хөгжих боломжийг бүрдүүлж, хөрш орнуудтайгаа дайн хийх сэдлийг бүрэн арилгаж, сая сая европчуудад сайн сайхан амьдрал, өргөн боломж олгосон юм.Хамтын ажиллагааг зөрчлөөс дээгүүрт тавьснаар европчууд түүхэн дэх хамгийн амжилттай энх тайвны төслийг эхлүүлсэн билээ. Манай холбоог үүсгэн байгуулсан тэр эрхэм хүмүүс өөр хоорондоо дайн өдөөхийн оронд, Европ тивдээ хийгээд дэлхий дахинаа энх тайван, ардчилал, хүний хөгжлийг дэмждэг шинэчлэгдсэн Европ тивийг бүтээх алсын хараатай байжээ.
-Энэ жил Европын холбоо болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Европын холбоо Монголын гуравдагч хөршийн хувьд, энэ улсын ардчиллыг 30 жилийн турш дэмжсээр ирсэн. Ойн хүрээнд Европын Холбооны Төлөөлөгчийн газар нь тус холбооны гишүүн орнууд, ГХЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран энэ сарын 26-ны ням гарагт 10:00-18:00 цагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөр”-ийг анх удаа зохион байгуулна. Уг өдөрлөг хүн бүхэнд нээлттэй бөгөөд Европын улс орнуудын үндэсний зоог, ундааг амтлан, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд болон Европын компаниуд, соёлын байгууллагуудын талаар мэдээлэл авах боломжтой. Тодруулбал, Европын Холбооны татвар төлөгчдийн мөнгийг яагаад Монгол Улсад зарцуулж байгаа талаар ойлголт авах боломжтой юм. Бид энэхүү өдөрлөгөөр европ болон монгол хүмүүсийн харилцааг илүү ойртуулна гэж найдаж байна.
-Монгол Улсад одоогоор ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Европын Холбооны түнш Монгол Улсыг өнөөгийн геополитикийн орчин нөхцөлд дасах уян хатан чанараа нэмэх, эдийн засгаа уул уурхайн салбараас хэт хараат байдлаас салгаж, төрөлжүүлэхэд нь туслах ажил өрнүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, Монголын эдийн засаг, худалдааны бүтэц хэлбэрийг төрөлжүүлэн, ажлын байрыг нэмэхийг зорьж байна. Тодруулбал, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлээс нэмүү өртгийн гинжин хэлхээг бий болгож, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэх, жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх цогц стратеги хэрэгжүүлж байгаа.
Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, иргэний нийгмийн байгууллагуудыг олон талбарт (хөдөө аж ахуй, байгаль орчин, авлигатай тэмцэх болон хэвлэлийн эрх чөлөө) хөгжүүлэх зэргээр Монгол Улс дахь хүний болон хөдөлмөрийн эрхийг хамгаалах, дэмжихэд анхаарч байна. Түүнчлэн Монголыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг тогтворжуулах, үйлдвэрлэлд шилжихэд нь дэмжиж эхэлсэн.
-Монголын талаас Европын холбоотой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Энэ талаар?
-Европын холбоо болон Монголын хооронд нийтлэг үнэт зүйл олон бий. Хүний эрх, хуулийг дээдлэх ёс, ардчилалбидний харилцааны үндэс суурь. Гэхдээ худалдаа, эдийн засгийн харилцаанд сайжруулах зүйл их бий. Тиймээс Монголын бизнес эрхлэгчдийг Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Системийг (GSP+) ашиглахад нь тусалж байгаа. GSP+ гэдэг нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор тэдэнд Европын зах зээлд татваргүй эсвэл маш бага татвартайгаар бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж олгодог. Энэ системийг ашиглан Евопын зах зээлд гарах боломжтой бүтээгдэхүүн Монголд олон бий.
Түүнчлэн Европын холбооноос Худалдааг Дэмжих (EU-TRAM) төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Европ руу экспортлох боломжтой дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг тодорхойлсон. Үүнд, органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс шир багтаж байна. Төслийн хүрээнд төрөл тус бүрт нэмүү өртөг шингээхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, кластер үүсгэн ажиллаж байна. Мөн Монголын бүтээгдэхүүнүүдийг Европын зах зээлд гаргах үйл явцыг хөнгөвчлөхийн тулд стандарт, бүтээгдэхүүний гарал үүсэлтэй холбоотой дүрэм, журам, гэрчилгээг сайжруулах болон зах зээлийн тандалт судалгаа хийж байгаа. Европын зах зээлд нэвтрэхэд тавигдах чанар, стандартын шаардлага хангаснаар 6200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтатваргүй экспортлох боломжтой юм.
-Та Европын холбооноос Монгол Улсад суугаа анхны Элчин сайд. Мөн 1990-ээд оны үед Монгол Улсад суралцаж байсан гэж дууллаа. 23 жилийн дараа Монголд эргэн ирэхэд ямар санагдаж байна вэ?
-Румын улсаас ирсэн залуу оюутанд үзүүлсэн Монгол Улсын дэмжлэгт би их талархаж явдаг. Миний бие 1990-1995 оны хооронд МУИС-д суралцсан юм. Европын Холбооны Элчин сайд болж эргэн ирж байгаадаа их олзуурхаж байна. Монголд олон зүйл өөрчлөгдсөнийг анзаарлаа. Гэхдээ монголчуудын зочломтгой, нөхөрсөг, нээлттэй зан чанар хувираагүй байна.
Монгол Улс одоо ч эдийн засаг, нийгэм болон улс төрийн шилжилтийн үеэ туулсаар байгаа. Тиймээс Монгол, Европын холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Монгол, Европын холбооны Түншлэл, Хамтын Ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, үүнийг Монголын иргэдэд үр ашигтай байлгах нь миний зорилго.

2 сэтгэгдэл