iNet.mn дагах

Д.Цолмон: Хүүхдийн гаргадаг энгийн үйл хөдлөлийг өвчин гэж оношлох хэрэггүй

Сошиал хэрэглээ ихсэж, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь нэг талын давуу ч нөгөө талдаа буруу мэдээлэл хурдан тархах, эм эмнэлэг, өвчлөлтэй холбоотой зөвлөгөөг дур мэдэн бичих тохиолдол газар авч байна.

Дараа нь гарах хүндрэл эрсдлийг тооцоолон сошиалаас хариулт хайх бус мэргэжлийн эмчээс зөвлөгөө хүсэх нь хамгийн аюулгүй арга юм.
Бид дөнгөж төрсөн ээжүүдэд тулгардаг зарим асуудлын талаар Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч Д.Цолмонтой ярилцлаа.

-Сүүлийн үед дөнгөж төрсөн нярайд тулгардаг асуудлуудаар бид таниас зөвлөгөө авах гэсэн юм. Нярайн шарлалт хүүхэд болгонд тохиолддог болжээ. Үүнээс урьдчилан сэргийлэх арга бий юу? Мөн  нэгэнт шарлалттай төрсөн хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ?
-Нярайн шарлалтыг эмгэг болон физиологийн шарлалт гэж хоёр ангилдаг. Амьдралын эхний өдрөөс шарлалт үүсч, хэмжээ нь өндөр байвал эмгэг шарлалт гэж үздэг. Энэ тохиолдолд эмчийн хяналтанд байж эмнэлэгт эмчлүүлэх ёстой.


Харин шарлалт амьдралын 3-4 хоногт үүсч аажим буурч байвал өрхийн эмчийн хяналтанд зөвөлгөө авч ажиглаж болно. Шарлалтыг энгийн үгээр тайлбарлавал хүүхэд төрсний дараа цусанд нь харьцангуй их улаан эс агуулагдаж тодорхой хугацааны дараа энэхүү улаан эс задарснаар билирубин гэх шар пигмент ялгардаг. Ердийн үед бидэнд энэ процесс үргэлж явагдаж байдаг. Гэхдээ бидний арьс яагаад шар болохгүй байна гэхээр бидний элэг илүүдэл билирубинийг бие организмаас шүүж гаргадаг.
Харин нярайн элэг энэ илүүдлийг бүрэн шүүх чадваргүйгээс арьс шаравтар өнгөтэй болдог. Үүнийг физилогийн шарлалт гэдэг. Физилогийн шарлалт 7-21 хоногт бие организмд хор үзүүлэхгүйгээр явагдаж дуусах ёстой.
Шарлалтын хэмжээ өндөр хэвээр удвал хүүхдийн тархийг гэмтээдэг тул заавал эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дэлхий нийтэд нярайн шарлалтын эмчилгээний үндсэн хэлбэр нь фото эмчилгээ байдаг.
-Нярайг тархины даралттайг хэрхэн мэдэх вэ?
-Тархины даралт бол ховор тохиолддог өвчин. Нярай хүүхэд шилээ шөргөөх, гэдийх, толгойгоо сэгсрэх, үсээ зулгаах зэрэг шинж тэмдэг илэрмэгц эцэг, эхчүүд хүүхдээ тархины даралттай болчихлоо гэж андуурах тохиолдол гардаг. Гэтэл эдгээр шинж тэмдгүүд нь ураг байх үеэс хүүхдэд хүчилтөрөгч дутагдсанаас эсвэл Д витамины хэрэглээ гэх мэт олон шалтгаанаас болж үүсдэг. Тиймээс хүүхдийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө аваарай. Хэрэв хүүхдийн тархины даралт ихэссэн бол хүүхдийн мэдрэлийн эмч болон мэдрэлийн мэс заслын эмчид заавал хандах хэрэгтэй.
-Хүүхдийн хүйг түргэн эдгээхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ?
-Хүүхдийг төрөхөд хүйг нь таслахдаа хуванцар хавчаараар хавчиж орхидог. Энэ хавчаарыг ойролцоогоор 24 цагийн дараа нярайн сувилагч авч эмнэлгээс гаргадаг. Хүйний үлдэгдэл нь ойролцоогоор 7-10 хоногт өөрөө хатаж, унах ёстой. Хэрэв хүйний үлдэгдлээс идээрхэг эсвэл үнэртэй ялгадас гарч байвал эмчид үзүүлж, зөвлөгөөний дагуу антисептик уусмалаар цэвэрлэх ёстой. Хүйний орчим улайж тэмтрэхэд халуун болж өнгө нь өөрчлөгдөх нь халдварын шинж учраас яаралтай эмнэлэгт үзүүлээрэй.
Хүйг цөглөөгүй үед цочроох, үрэвсэхээс хамгаалсан хүйн хамгаалалттай MamyPoko нярайн живхийг энэ үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой санагддаг. Хүйн ухлаадас нь нярайн хүйг өөрөөр нь эдгэх боломжийг бүрдүүлдэг тул дөнгөж төрсөн үед сонгох нь зөв. Ер нь живхийг зөв сонгох, тууштай хэрэглэх нь дан ганц хүйн эдгэрэлтийг түргэсгэхээс гадна хүүхдийн арьсыг цочроохгүй байх, харшлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
- Хүүхдэд Д витаминыг хэдэн сартайгаас эхлэн өгөх нь зохистой вэ?
-Манай орны цаг агаарын болон газарзүйн онцлогоос хамаарч монгол хүүхдүүдэд Д витамины  хэрэглээ харьцангуй ихээр шаардлагатай байдаг. Гүйцэт төрсөн эрүүл нярайд 14 хоногтойгоос, дутуу төрсөн нярай хүүхдэд түүнээс ч эрт хэрэглэх ёстой. Д витамины сульдаанаас урьдчилан сэргийлэх тун манай улсын хувьд 500 ЕД/хоног-т гэдэг боловч тухайн улирал хүүхдийн байдлаас хамаарч энэ тун хэлбэлздэг.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:32

    Tener problemas de erección de vez en cuando no es necesariamente un motivo para preocuparse. Comprar viagra generico en españa contrareembolso

    Eyaculación Precoz – Concepto y Tratamientos. La disfunción eréctil afecta a muchos hombres, ya sea causada por una enfermedad, por la edad o por una operación de próstata. Quero comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

Өчигдөр, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

Өчигдөр, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

Өчигдөр, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

Өчигдөр, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

Өчигдөр, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Өчигдөр, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

Өчигдөр, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

3/08/2026, 19:31

“Нутаг заагдсан” С.Зориг

3/08/2026, 19:30

Дэлхийн өвд бүртгэсэн “Чихэртийн зоо”-нд “Хаадын хүлэг” үйл ажиллагааг зохион байгуулав

3/08/2026, 19:10

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

3/08/2026, 19:06

Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 568.9 мянгад хүрчээ

3/08/2026, 19:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19