iNet.mn дагах

Б.Индра: “Бүжинд тохиолдсон явдал” номоор хүүхэлдэйн кино бүтээнэ

 Нийслэлийн тэргүүний нэгдүгээр дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Индратай ярилцав. Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт 10 настай Б.Индра охин “Бүжинд тохиолдсон явдал” номоо танилцуулж шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан билээ. 

-Хүүхэд зохиол бичиж ном гаргана гэдэг үнэхээр үлгэр дуурайлтай санагдаж байна. Зохиол  бичиж ном гаргах санаа анх хэрхэн төрсөн бэ?
-Бага байхдаа ном бичих талаар боддог байлаа. Тэгэхдээ цаасаар үдээд ном хийдэг байсан. Сургуульд орохоосоо өмнө бичиг үсэг мэддэггүй байсан болохоор өөрийнхөө дуртай номыг дуурайлгаад бичдэг байсан. Дараа нь том болоод ээжтэйгээ хамт цаасаар ном хийж үзсэн юм. Түүнийгээ хараад, ном бичиж яагаад болохгүй байх вэ гэж бодоод ээж аав, гэр бүлийнхэндээ хэлэхэд намайг дэмжсэн л дээ. Тэгээд хоёрдугаар ангиа төгсөөд “Бүжинд тохиолдсон явдал” гэдэг анхны номоо гаргасан. Манай ээжийн хамаатан номоо хэвлүүлэхэд тусалсан учраас баярласнаа хэлмээр байна. Нийт 70 ширхгийг гаргаад, 40 ширхгийг нь зарж, 30 номоо найз нөхөддөө бэлэглэсэн.

-Тэгвэл “Шарк танк” нэвтрүүлэгт оролцох санаа хэрхэн төрсөн бэ?
-Анхны номоо сайжруулж цуврал ном болгохоор зорьж “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсон. Номоо гаргасан ч гэсэн  илүү олон хүүхдэд хүргэхийг хүссэн юм. Зурагтаар “Шарк танк” нэвтрүүлгийн рекламыг үзээд, “Хүүхэд оролцож болох уу” гэж ээжийг асуухад “болно” гэсэн хариулт өгөхөөр нь гэр бүлээрээ ярилцаад орсон. Нийт 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Шаркууддаа баярлаж байгаагаа МОНЦАМЭ агентлагаар дамжуулан илэрхийлж байна.



-Түүнээс хойш хэчнээн ном гаргасан бэ?
-Шаркуудын дэмжлэгээр 3 цуврал ном гаргаад байна. Таван ном гаргах ёстой. Одоо дөрөв дэх номоо бэлдэж байна. Энэ зургадугаар сарын 1-нд хүүхдүүддээ бэлэг барьж, дөрөв дэх зохиолоо бичиж дуусгана.

-“Бүжинд тохиолдсон үйл явдал” номд  юун тухай өгүүлэх вэ. Зохиол бичихэд хүнд байдаг уу?
-Би өөрөө дуртай болохоор бэрх санагддаггүй. Өөрт тохиолдсон үйл явдлаа бичдэг. Эхний номдоо, сургуульд ороогүй жоохон байхдаа гэрээсээ хол явсан талаараа бичсэн.  Нэг удаа найзтайгаа илүү гоё тоглоомтой газар очиж тоглоё гээд өөр байр руу явсан юм. Тэгэхэд орой болсон учраас аав, ээж маань айж сандарч, бид хоёрыг хайсан юм билээ. Гэртээ очоод юу болсон тухайгаа хэлээд ээж, ааваасаа уучлалт гуйсан. Тэр үед ганцаараа, гэрээсээ хол явж болохгүй юм байна гэдэг сургамж авсан. Тэгээд найз нөхөдтэйгөө энэ сургамжаа хуваалцья гээд бичсэн. Гэхдээ дөрөв дэх зохиолоо Ж.Оюунгэрэл шаркын зөвлөснөөр найздаа тохиолдсон үйл явдлыг бичиж эхэлж байгаа.

-Найзууд нь чамаас зөвлөгөө авдаг уу?
-Зарим хүүхдүүд надаас номоо бэлэглэж болох уу гэдэг. Зарим нь найзынхаа номыг худалдаж авна гэдэг. Мөн зарим сайн найзууддаа номоо бэлэглэдэг.

-Зохиолоо бичихэд гэрийнхэн нь тусалдаг уу?
-Манай ээж сэтгүүлч мэргэжилтэй. Тийм болохоор зохиол бичих үед надад тусалдаг. Бас ээж маань номын зургийг зурдаг. Манай өвөө ч гэсэн зохиол бичих дуртай. Эмээ маань багш байсан болохоор тусалдаг. Харин багш маань найруулгын хувьд юу нь чухал вэ гэдгийг хэлдэг.

-Ямар хичээлд илүү дуртай вэ?
-Монгол хэл, математикийн хичээлийг илүү сонирхдог.


-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Ном бичихээ үргэлжлүүлнэ. Байгаль орчноо хамгаалдаг хүн болно гэж боддог.

-Ном бичихийн сайхан нь чиний бодлоор юу вэ?
-Бага байхдаа ном бичнэ гэдэг том болоод харахад хамгийн сайхан дурсамж болох байх. Номыг ихэвчлэн томчууд бичдэг. Мөн найзууддаа номын сайхныг харуулж байгаа учраас сайхан санагддаг.

-Ном гаргасны дараа хэн хамгийн сайхан урмын үг хайрласан бэ?
-Миний номыг уншсан бүх хүмүүс урмын үг хэлдэг. Нэг зохиолч “Ном чинь их гоё болсон байна. Бага насандаа ингэж ном зохион бичнэ гэдэг сайн хэрэг. Ном бичиж бусдад хүргэж байгаа юм чинь улам гоё болгох хэрэгтэй. Ном чинь их таалагдлаа” гэж хэлсэн нь үнэхээр сайхан санагдсан.

-Цуврал номоо хэдэн хувь хэвлүүлсэн бэ. Номыг нь хаанаас худалдаж авч болох вэ?
-Нэг цуврал нь 1000 ширхэг, гурван цуврал болохоор нийт 3000 хувь хэвлэгдсэн. Интерном, Брик хаус тоглоомын дэлгүүр, онлайн худалдаагаар борлуулж байгаа.

-Номынхоо орлогыг юунд зарцуулах вэ?
-Хүүхэлдэйн кинондоо зориулна. “Бүжинд тохиолдсон явдал” номоо хүүхэлдэйн кино болгохоор зорьж байгаа. Эхний таван цуврал номоо гаргасны дараа хүүхэлдэйн киноны ажилдаа орно.

-Үе тэнгийн найз нөхөддөө ном уншихын ач тусын талаар зөвлөөч?
-Багаасаа ном уншвал хүний тархи задардаг. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж хүн бүр хэлдэг. Тэр үнэн үг гэдгийг мэдэж авсан. Ном уншиж байж сургамжтай, амьдралд хэрэгтэй зүйл мэдэж авдаг. Тиймээс найзуудаа ном сайн уншаарай гэж хэлье.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:39

    También puede implicar una conversación positiva con uno mismo, darse afirmaciones y disipar los pensamientos negativos. La disfunción eréctil es un problema bastante frecuente en los hombres. Quero comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19