iNet.mn дагах

Шарк Д.Энхтүвшин: Зах дээр мантуун бууз зараад явж байхад маань өнөөдрийн намайг хэн ч төсөөлөөгүй байх

М Си Эс группын Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшингээс ярилцлага авахаар хотын төвийн нэг ресторанд уулзахаар тохирсон юм. Товлосон газраа очиход маань хөшигний засвар хийж байсан тав, зургаан хүн ажлаа хараахан дуусгаж амжаагүй байв. Д.Энхтүвшин ерөнхийлөгч тэдгээр хүмүүст өрөө чөлөөлөх даалгаврыг хормын дотор өгчихөж болох байлаа. Гэвч тэрээр "та хэд маань ажлаа хийгээд дуусгачих, би хүлээж байя" гэх мэтээр өөрийн дарга, ах эгч мэт тэднийг, тэдний ажлыг хүндлэв. Уг хандлага М Си Эс группын Дэд ерөнхийлөгчтэй маш энгийн, илүү дотно ярилцах таатай боломжийг бүрдүүлсэн билээ.

Аль ч салбарт ажиллах чадвартай удирдагч залуусыг төрүүлсэн нь М Си Эс группын “хүч”

Шарк Энхтүвшин. Маш олон хүмүүс тэр тусмаа залуус таны талаар илүү ихийг мэдмээр байгаа байх. Өөрийгөө манай уншигчдад илүү дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Энхтүвшин гэдэг. Анх 1997 онд М Си Эс компанид ажилд орж байлаа. Тэр үед компани маань зөвлөх болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг цомхон үйл ажиллагаатай байсан юм. Харин одоо би компанийнхаа хувьцаа эзэмшигч, дэд ерөнхийлөгч статустай. Би Дорнод аймагт төрсөн. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд хотод ирж МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцсан юм. Сургуулиа төгсөөд шууд М Си Эс компанид  санхүүгийн шинжээчээр ажилд орсон. Дундуур нь Англид мастер хамгаалахаар очсон боловч ажлын шаардлагаар дуусгаж амжилгүй буцаад ирсэн хүн.
Таны 22 жилийн хугацаанд бүтээлцсэн МСS группын гол хүч нь хэн эсвэл юу байсан, байгаа вэ? 
Би компанийнхаа амжилтын үндсийг “хүн” гэж боддог. Аль ч салбарт хөрвөж ажиллах чадвартай удирдагч залуусыг бэлтгэж чадсан явдал бидний “хүч” болсон. 
Оджаргал захирал хүмүүсээ хүндэлж, хайрлаж ажиллуулдаг онцгой арга барилтай. Тухайн ажилтанг зөвхөн цалин горилогч гэдэг нэг л өнцгөөр огт хардаггүй. Хүмүүсийнхээ найз нөхөр, хамтрагч, зөвлөгч, дэмжигч, зоригжуулагч, залруулагч нь байж чаддаг нь бидний том давуу тал болж байсан.

Хувь хүний хандлага, хүмүүжлийг боловсрол, мэдлэг, чадвараас дутахааргүй үнэлдэг болсон уу?  Зан хандлагыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл, сэтгэлтэй хүнийг ажилд ав зэрэг үгс сэтгэгдэл их төрүүлж байх шиг анзаарагдсан? 
Миний хувьд өсөх чадвартай, аливаа зүйлд бүтээлчээр ханддаг хүнийг ажилд авахыг эрмэлздэг. Манай их сургуулиудад тухайн мэргэжилд шаардлагатай ур чадварыг бараг заадаггүй. Түүнийг ажлын байрнаасаа л олж эзэмшдэг. Би хүмүүстээ “Мэдэхгүй, чадахгүй байж болох ч тэр хэвээрээ удаан байж болохгүй” гэж хэлдэг. Мэдээж үүнд хувь хүний хандлага чухал.
Таныг 22-29 нас хүртлээ, маш богино хугацаанд нэг сая америк доллартай болж чадсан гэж сонссон. Яаж ингэж чадсан юм бэ?
Анх М Си Эс -т ажилд орохдоо хонхны баярынхаа хослолыг ч авч өмсөх мөнгөгүй байсан. Хэдий тийм ч ажиллаж эхэлж байхдаа би их мөнгө олох тухай бодож биш урдах ажлаа хэрхэн сайн хийхэд л бүхнээ зориулж байсан. 
Цөөнгүй өөрчлөлт шинэчлэлтийг ч компанидаа хийсэн байдаг. Үүнийг маань Оджаргал захирал үнэлж, компанийнхаа хувьцаанаас эзэмшүүлсэн. Энэ нь МСS –ийн өсөлт, томролттой холбоотойгоор богино хугацаанд сая доллараар үнэлэгдсэн хэрэг. Зарим компани хэр таарсан цалингаар хүмүүсээ ажиллуулаад явах сонирхолтой байдаг ч надад тийм зүйл тохиолдоогүй нь нэг талаасаа их аз байх.
Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн үү?
Би өөрийгөө учиргүй баруун солгойгүй мөнгөө цацах хэмжээнд хүрсэн хүн гэж боддоггүй. Бас хүнд мөнгө тийм их хэрэгтэй гэж бодохгүй байна. Хэдэн зуун гутал, хэдэн арван костюм сольж өмсөх шаардлагагүй амжих ч үгүй. Хүн өөрийнхөө чадлаар хийж, хийснийхээ хэрээр авч чаддаг байвал зүгээр. Хаашаа харсан ч мөнгө бэлэн бол хүн өөрөө назгайрах, жаргалдаа ташуурах хандлагатай болчихдог. Их мөнгөтэй хүнд мөнгөө эрсдэлгүй хадгалахаас эхлээд зовлон их шүү дээ. Хүн хөгширтлөө байнга өөрийгөө сорьж, хөдөлмөрлөж, тэр хэмжээгээрээ орлого олж амьдрах ёстой гэж би боддог. Энэ нь хүнийг илүү амьд байлгаж чадна. Уг нь бол бидэнд утсаар ярих, интернэтэд орох л хэрэгцээ байдаг болохоос заавал I Phone –ы шинэ загвар бүрийг авч барих шаардлага байдаггүй.
Ямар ажилтандаа Босс –ууд хамгийн их итгэл хүлээлгэдэг вэ? 
Янз бүр л дээ. Нэг тийм хүн таних анхны мэдрэмж бас байдаг. Хүнийг анхнаасаа зөв таньж, итгэл хүлээлгэж чадвал тэр хүн итгэлийг тань алдахгүйн төлөө шаргуу, бас үнэнчээр хөдөлмөрлөдөг. Мэдээж энэ итгэж болох хүн мөн үү гэдэг асуулт бас бий л дээ.
М Си Эс группын охин компанийн захирлууд яг над шиг бүгдээрээ сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орсон залуус байдаг нь Оджаргал захирлын хүнд итгэл хүлээлгэж чаддаг чадвартай ч холбоотой.

Зах дээр мантуун бууз зарж явахад маань  өнөөдрийн намайг хэн ч төсөөлөөгүй байх

Шаркыг төрүүлж өсгөсөн аав, ээжийн талаар мэдэж болох болов уу?
Аав маань эдийн засагч, ээж минь машины кранист мөртлөө худалдааны байгууллагад олон жил ажилласан хүн. Би дөрвөн дүүтэй, айлын том нь. Аав, ээжийнхээ хөдөлмөр, сэтгэлийг харж өссөн айлын том хүү. 

Ийм амьдралаас гарсан болохоор нэг хэсэг би дүү нартаа гэх мэт олон хүмүүст хэтэрхий их бусдад туслах гэж оролдсон. Аажимдаа хүн өөрөө л амьдралаа бий болгох ёстойг ойлгосон юм. Заримдаа  хүнд туслахгүй байх нь жинхэнэ тус болдог. Хүнд өөрөөрөө хөгжиж дэвших, харанхуйд баримжаагаа олох боломжийг нь үлдээх хэрэгтэй.
Та тансаг хэрэглээний эсрэг үзэлтэй байж магадгүй? 
Нэг их гоё ганган бөгж, цаг, зүүлт хэрэглэж сураагүй. Угаасаа тийм хэрэглээ, хэт тансаг хувцас биед хүртэл эвгүй байдаг юм. Хүн заавал учиргүй үнэтэй сонголт хийх албагүй. Магадгүй зарим хүмүүс хүнд харагдаж, таалагдах гэж тийм үнэтэй тансаг сонголт хийдэг байх л даа. Саяхан би хүнд таалагдахгүй байх эр зоригийн тухай ном уншсан. Өөртөө таалагдаж л байвал хүнд таалагдахгүй байх нь айдас биш ба эр зориг гэдгийг онцолсон байсан.
Амжилтыг та юугаар хэмжих вэ. Олон компаниар уу, дансан дахь мөнгөөр үү, эсвэл бусдын дунд эзэлж буй байр суурь уу?
Өөрт ямар мэдрэмж төрж байна, тэр чинь амжилт. Мөн чамд талархдаг, чамайг дэмждэг хүмүүс олон байвал тэр бас амжилт. 
Түүнээс биш их мөнгөтэй байснаараа амжилттай, жаргалтай байхгүй байх. Олон хүнийг өөр шигээ амжилттай, жаргалтай байлгаж, тэр хэрээрээ бусдаар хүндлүүлэхийг харин амжилт мөн гэж би хэлнэ. 
Та алдаж байв уу? Алдаанаасаа босч,  амжилтад хүрэх тухайд залууст юу гэж зөвлөх вэ? 
Эргээд харахад алдсан зүйлс байхгүй биш байна. 1990-ээд оны сүүлээр Монгол улсаа сайхан болгож хөгжүүлье гэж бодож, улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байлаа.


Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ. Хүн алдаж онож, зовлон үзэх тусмаа ухаан суудаг. Хүн төрөлхтөний түүхийг аваад үзсэн ч их зовлон үзсэн ард түмэн төдий чинээ сайн төлөвшиж, зөв зам дээрээ гарч ирж чадсан харагдана. Еврей нарын бэлээхэн жишээ байна. Өнөөдөр Нобелийн шагналуудыг еврей эрдэмтэд л авч байна. Дэлхийн томоохон бизнес, санхүүгийн байгууллагуудыг еврей нар л удирдаж байна. Африк гаралтай өнгөт, хар арьстнууд байна. Тэднээр хамгийн хүнд хэцүү боолын хөдөлмөрийг л хийлгэдэг байсан. Харин өнөөдөр дэлхийн спортын ертөнцөд тэд л ноёлж байх жишээний.
Эрчүүдийн нөхөрлөлийн талаар танаас заавал асуумаар байна. Оджаргал ерөнхийлөгч та хоёрын нөхөрлөл л гэхэд 22 жил үргэлжилсэн байна?
Тийм ээ. Би Оджаргал захиралтай 22 жил нөхөрлөж байна. Насны хувьд надаас ах хэдий ч бид маш сайхан нөхөрлөж чадсан. Оджаргал захирал олны анхааралд өртөж, хүмүүсийн нүдний өмнө тэр бүр ил гараад байдаггүй. Би ч ялгаагүй тийм бодолтой өнөөдрийг хүрсэн ч Шарк Танк нэвтрүүлэгт орсноор олны өмнө гараад ирлээ. Энэ мэт бид хоёрт төстэй зан чанарууд болон нийтлэг үнэт зүйлс цөөнгүй бий. 
Би эрчүүдийн нөхөрлөлд алсын хараа, үнэт зүйл нь маш чухал гэдэгт итгэдэг болсон.
Таныг урлаг, уран зурагт их дурласан хүн гэдгийг олж мэдсэн. Энэ нь бас боловсон эр хүний нэг үнэт чанар мөн юм шиг сэтгэгдэл төрлөө?
Хөгжмийг бол бүр багаасаа сонирхсон. Зарим хүмүүс зөвхөн залуу байх үеийнхээ хөгжим дээр очоод гацчихдаг. Харин би сүүлийн хитүүдээс эхлээд бидний аав, ээжийн үеийнхэн ямар хөгжим сонсож байсныг хүртэл бүгдийг нь сонирхдог. Долоон жилийн өмнө би хагалгаанд орж, биеэ эмчлүүлээд нэг хэсэг завтай болсон юм. Тэр үеэсээ эхэлж контемпорари арт урлаг сонирхох болсон. Өөрөө өөрийгөө харах бололцоотой болсон гэх үү дээ. Контемпорари арт надад сэтгэлгээний том урлаг юм шиг санагддаг. Цаг үетэйгээ нийлж, өөрчлөлтөнд бэлэн байж, байдаг л нэг дасчихсан зүйлээсээ ангижрах том платформ гэх үү дээ.
Та 30 кг жин хассан гэсэн. Эрүүл мэнддээ оруулсан таны маш чухал хөрөнгө оруулалт юм байна гэж бодсон? 


Манай залуучууд жинхэнэ эр хүн байхыг хүсдэг. Бүсгүйчүүд ч мөн адил жинхэнэ эр хүнтэй болохыг хүсдэг. Жинхэнэ эр хүн гэдэг таны ойлголт таны хэмжүүрээр ямар бол? 
Айл гэрээ авч явж чаддаг эр хүнийг л хэлэх байх. Гэр бүл гэдэг нэг удаагийн жижигхэн төсөл биш. Насаараа хэрэгжүүлж авч явах том төсөл, том компани гэж ойлгох хэрэгтэй. Тэр айлын эхнэр, хүүхдүүдийг жаргалтай байгаа эсэхээр нь өрхийн тэргүүн тодорхойлогдоно гэж бодож байна.

Одоогийн 18, 19 настнуудын эрин үеийг би маш их хүлээж байна

Сургууль төгссөн идэр залуус танай компанид ажилд орохыг л зоридог. Та монгол залуусын өнөөгийн дүр төрхийг тэдгээрээс хангалттай олж хардаг байх?
Одоогийн 18, 19-тэй залуусыг харахаар надад өөрийн эрхгүй нэг тийм бадрангуй мэдрэмж, хүсэл эрмэлзэл төрдөг. 
Ерөнхийдөө залуус маань их аятайхан болж байна. Залуус маань юу хийх ёстойгоо мэддэг хэрнээ яаж хийх, хэрхэн эхлэх аргаа олохгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Хэт их бодоод ч байх шиг. Заримдаа хэтэрхий их хаширлаж бодохын оронд шууд л хийгээд эхлэх хэрэгтэй байдаг. Залуу хүн алдахаас хэт айх хэрэггүй хийх л ёстой нас байдгийг бодвол бас зүгээр. Just  do it буюу Зүгээр л хий гэсэн Nike-ийн алдартай уриа ч бий. 
Залуу хүмүүс өсч дэвжиж, амжилттай амьдрахад Монгол хэр тохиромжтой орон бэ таны бодлоор? 
Технологийн дэвшил өнөөгийн түвшинд нэвтрээгүй байх үед магадгүй Америк Монголын боломж ялгаатай байсан байж болох. Харин одоо бол тийм биш. Бидний гар утас, компьютер дотор бүх дэлхий нээлттэй байна. Тиймээс амжилтанд хүрэхэд Монгол, Америк, Англи, Сингапурын ялгаа байхгүй болсон. Залуус маань гадаад хэлийг их сайн сурах хэрэгтэй. Ердөө 4-6 сарын сургалтанд суугаад л амьдралынхаа боломжийг бүгдийг нь олж авч болдог нийгэмд бид амьдарч байна. Саяхан та бүхэн Шарк Танкт нэвтрүүлэгт орсон “Саян” гэдэг шоколадны үүсгэн байгуулагчийг харсан байх. Өмнө нь огт шоколадны талаар мэддэггүй байсан хүн богинохон хугацааны сургалтанд суугаад л тэр нь амьдрал, зорилгынх нь хөтөч, хөдөлгөгч нь болсон байсан. Өндөр хөгжилтэй улсуудад шинээр бизнес эхлэхэд ширүүн өрсөлдөөн, өндөр хөрөнгө оруулалт шаарддаг бол манай зах зээлийн өрсөлдөөн гарааны бизнесээс шууд маш ихийг шаарддаггүй давуу талтай. Хувь хүний хандлага, мэдлэг, зан чанарууд маш чухал.
 
Залуучууд маань ирээдүйд хэн байх, юу хийж бүтээх нь өнөөгийн боловсролын системээс ихээхэн хамааралтай. Таны бодлоор манай боловсролын систем хэр зөв яваа бол? 
Одоогоос хоёр жилийн өмнө би Сингапурт амьдарч байлаа. Тэр үед манай хүүхдүүд тэндэхийн сургуульд суралцсан юм. Тэнд бол хүүхдэд пифагорын теором заахаас илүүтэй хүүхэд яаж өөрөө өөрийгөө олж, хүн болж төлөвшихийг зааж сургаж байсан. Манай боловсролын систем энэ талаараа бусад улсаас дутуу.
Сингапурт нэг улиралд нь хүүхдээр дизайныг зохиолгоод хувцас хийлгэж байна. Нөгөө улиралд нь байшин барих ухаан зааж байна. Спортын хувьд нэг сар нь бейсбол тоглуулж байхад нөгөө сард нь газрын теннис тоглуулж байх жишээтэй. Гэтэл манайд бүх хүүхдийг хайрцаглаж байгаа юм шиг яг ижилхэн зүйл сургах гэж хүчээр оролддог. Гэтэл хүүхэд бүрийн өгөгдөл, сонирхол, хөгжих түвшин өөр шүү дээ. Бүгдээрээ ижилхэн сэтгэж, ижилхэн зүйл хийнэ гэж байхгүй. Нэг жишээ хэлэхэд найзын маань эхнэр дугуйлан ажиллуулдаг. Улсын сургуулийн нэг ангийн хүүхдүүд ирээд зураг зурах даалгаварыг биелүүлэхдээ тавуулаа яг адилхан зураг зурсан гэж байгаа юм.
Дээд боловсролын тухайд, би өөрөө их сургуульд оюутан байсан. Гэвч яг амьдрал дээр гараад ирэхээр их сургуульд заасан зүйлүүдийн ихэнх нь хэрэг болдоггүй юм. Уг нь бол хүнд амьдрал дээр яг хэрэг болох тэр ур чадварыг нь их сургуульд эзэмшүүлдэг баймаар. 
Тухайн зүйлийг өөр өнцгөөс харах болон өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж ойлгуулах чадвар, багийн ажиллагааны тактик, урт хугацааны зорилгодоо хэрхэн тууштай байж хүрэх тэвчээр, аливаад бүтээлчээр шүүмжлэлтэй хандах дадал зэргийг шинжлэх ухаанчаар, ул суурьтай эзэмшүүлэх ёстой санагддаг.
Залуу хүний зарчим юу байх ёстой бол?

Шарк Танк нэвтрүүлгийн оролцогчдтой уулзаад танд юу бодогддог вэ? Таны дэмжсэн бизнесүүдийн ирээдүй ямар харагдаж байна?
Энд мэдээж миний хувийн мөнгө явж байгаа. Энэ мөнгийг би зүгээр, хялбархан олоогүй. Тиймээс аль болох хүмүүст хэрэгтэй, нийгэмд ээлтэй, эргэж үр ашгаа өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг хичээсэн. Харин хүсэл мөрөөдлөө яриад ирж байгаа хүмүүсийн тухайд би аль болох дэмжье гэж боддог ч зарим хүн хэтэрхий жижигхэн ахуйн чанартай юм ярьж орж ирэхэд туслах боломж хомс болно. Зарим нь ч үнэхээр бизнес болчихоор ирээдүйтэй зүйл ярьж орж ирдэг л дээ. Хийж байгаа зүйлдээ хөлс хөдөлмөрөө чин сэтгэлээсээ шингээсэн хүнд би дуртай. Эхнэрийг маань Нямцэцэг гэдэг. Эхнэр маань миний Шаркын зарчмаар дэмжсэн миний төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд их хүч чармайлт тавьж байгаа.
Бидний урилгыг хүлээж авч, манай уншигчидтай уулзсан танд маш их баярлалаа.

Хуваалцах


AddThis Sharing ButtonsShare to Facebook991Share to TwitterShare to EmailShare to Print

скачать dle 12.0

Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

Өчигдөр, 19:18

Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлт боллоо

Өчигдөр, 18:51

Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

Өчигдөр, 18:49

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

Өчигдөр, 18:47

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр, 18:39

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ

Өчигдөр, 18:37

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, 4 тэрбумыг залилжээ

Өчигдөр, 18:33

Монголчууд 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж байв

Өчигдөр, 18:32

ОРХОН: Уурхайчдын өдөр тохиож байна

25/12/2024, 18:28

Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна

25/12/2024, 18:25

Гурван онооны шидэлтийн NBA-гийн дээд амжилтыг тогтоожээ

16/12/2024, 20:15

Биткоины ханш 105 мянган ам.доллароос давжээ

16/12/2024, 20:14

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө

16/12/2024, 20:12

Сэтгүүлч ёс зүйтэй байж, уран бүтээлээ чанаржуулснаар хуурамч мэдээллийг хязгаарлах боломжтой гэв

16/12/2024, 20:11

Агаарын тээврээр зорчигчдын тоо анх удаа хоёр сая давлаа

16/12/2024, 20:09

Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Манама-2024” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

16/12/2024, 20:07

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

11/12/2024, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

11/12/2024, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

11/12/2024, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

11/12/2024, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

11/12/2024, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

11/12/2024, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

11/12/2024, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

11/12/2024, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

11/12/2024, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19