Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв
Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, тэдэнд оноосон торгох ялыг хэвээр үлдээв.
Тойргийн бус хүүхдийг сургуульд элсүүлэхдээ авлига авсан гэх үндэслэлээр нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнийг ноднин 10 дугаар сард АТГ-аас баривчилан шалгаж эхэлсэн. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Ингэхдээ авлигын хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг нарыг хамтран оролцсон хэмээн үзээд 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, дээрх хүмүүсийн төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан байна. Үүгээр зогсохгүй дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдуулан А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзээд, хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн байна.