Д.Нямхүү: Нийт 32 сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 220 хүн тусгаарлагдаад байгааг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-наас хийдэг ээлжит мэдээллийн үеэр өнөөдөр мэдэгдлээ.
Тэрээр, "3 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан сэжигтэй 5 тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад: ХӨСҮТ-д 5, Увс аймагт 2, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт 4, Увс аймагт 2, нийт 32 хүн байгаагаас тэдний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Өчигдөр ХӨСҮТ-д болон аймаг, орон нутагт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байгаа"-г хэллээ.
"Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал сайн, тогтвортой байгаа. Бид өглөө бүр утсаар зөвлөгөө өгч, дүгнэж ярилцдаг. Эмчилгээний үр дүн зөв байна. Эмчилгээг өдөр болгоноор нь тэмдэглэн үлдээж байна" гэв.
Мэдээллийн үеэр тэрээр, Дархан-Уул аймагт коронавирусний оношилгоо хийх лабораторитой болсон сайхан мэдээг дуулгаж байна гээд, "Энэ нь яг ХӨҮСТ-д байгаа, адил түвшний оношилгоо хийх лаборатори юм. Дархан-Уул аймаг ийм лабораторитой болсноор одоо хойд хилээр орж ирж байгаа иргэд болон төвийн бүсийн ойрын аймгуудын иргэдийг оношилж, шинжилгээ хийх боломжтой болж байгаа"-г онцлов.
"Энэ талын мэргэжилтэн сургаж, оношлуурыг хуваарилсан. Үүнээс гадна Дорнод, Ховд аймагт халдварыг илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангаж байна. Аймаг, орон нутагт ХӨСҮТ-ийн төв лаборатори шиг хүчин чадалтай лабораториудыг бий болгож байгаа нь гол нь бидний хувьд эмчилгээг шуурхай болгож, эмч сувилагч нарын болон эмнэлгийн ачааллыг хуваарилсан чухал ажил болж байна" гэв.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нийт 3883 хүн ажиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 2434 иргэн ажиглалтад байна. 320 эмч, эмнэлгийн ажилтан хамт тусгаарлагдаж байгаа"-г мэдээллээ. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл энэ өдөр эрүүл мэндийн салбарынхандаа баярын мэнд хүргэж, голомтод ажиллаж байгаа бүх эмч нар илүү цагийн цалингаа авч буйг хэллээ.
Өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн өвчлөл дэлхийн 201 оронд бүртгэгдээд байна. Ялангуяа АНУ-д халдвар эрчимтэй тархаж, 14 минутад нэг хүн халдвар авч, 20 минутад нэг хүн эндэж байна.

225 сэтгэгдэл