iNet.mn дагах

Х.Киссинжер: Цар тахлын дараа дэлхийн дэг журам эгнэгт өөрчлөгдөнө

Ковид-19-ийн цар тахлыг тойрсон жигтэй уур амьсгал нь миний бие залуу байхдаа 84 дүгээр явган цэргийн дивизийн бүрэлдэхүүнд Арденны тулалдаанд оролцох үедээ мэдэрч байсан тэрхүүзүйлийг эргэн санагдуулж байна. Өнөөдөр 1944 оны сүүлч үе шиг тодорхой нэг хүн рүү чиглэсэн бус харин гэнэтийн, үгүйрүүлэн сүйрүүлэх цохилт өгөх аюул бий болж байгаа мэт бодол төрнө.

Гэхдээ алс тэртээх он цаг ба өнөө үеийн хооронд том ялгаа бий. Тэр үед Америкийн сүр хүч, зориг тэвчээр нь улс үндэстний нэгдмэл зорилгоор батжин бэхжиж байсан юм. Өдгөө хуваагдан санал зөрөлдсөн энэ улс орны хувьд цар хэмжээгээрээ урьд өмнө үзэгдээгүй, дэлхийг хамарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд үр дүнтэй ажиллаж чадах, алсыг харж ажиллаж чадах засгийн газар хэрэгтэй байна. Нийгмийн итгэлийг хадгалах нь нийгмийн эв нэгдэл, нийгмийн харилцаа, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад шийдвэрлэх ач холбогдолтой билээ.  
Төр засгийн институтууд нь аюул заналыг урьдчилан харж, үр дагаврыг нь саармагжуулж, тогтвортой байдлыг сэргээж чадна гэсэн итгэлийн үндсэн дээр улс үндэстнүүд нэгдэн нягтарч, хөгжин дэвжиж байдаг. Ковид-19-ийн цар тахал зогссоны дараа олон улс орны төр засгийн байгууллагуудыг“амжилтгүй ажилласан”гэж дүгнэх болно. Ийм дүгнэлт нь бодитой шударга уу, үгүй юү гэдэг нь төдийлөн чухал биш. Дэлхий дахин коронавирусний дараа өмнөхөөсөө өөрчлөгдөнө гэдэг нь л бодит үнэн билээ. Өнгөрсний талаар одоо маргалдах нь хийх ёстой зүйлийг хийхэд л саад учруулах болно.


Коронавирус урьд хожид үзэгдээгүй өргөн хүрээнд хүнд цохилтыгөглөө. Цар тахал тэсрэлтийн хурдаар дэгдэж, АНУ-д 5 хоног тутамд халдварын тохиолдол хоёр дахин өсөж байна. Одоогоор ямар ч эмчилгээ алга. Халдварын тохиолдлууд улам олширсоортүүнийдавалгааг тогтоон барих эм хэрэгсэл дутагдахад хүрч байна. Эрчимт эмчилгээний тасгууд дүүрч, боломжийнхоо хязгаарт тултал ажиллаж байна. 12-18 сарын дараа л вакцин гарган авах төлөвтэй.  

Айсуй сүйрлийг зогсоохын тулд АНУ-ын засаг захиргаа даацтай сайн ажиллалаа. Вирусийн тархалтыг зогсоож чадах уу, үүний дараа өөрсдийгөө удирдах америкчуудын чадварт итгэх итгэлийг хадгалах хэмжээнд байлгаж чадах уу гэдэгт л эцсийн сорилт оршино.

Удирдагчид үндэсний хэмжээнд л вирустэй тэмцэж байна, гэтэл нийгмийг эвдэн сүйтгэж буй вирусийн нөлөөнд хил хязгаар гэж үгүй билээ. Хүний эрүүл мэндэд учруулсан хөнөөл нь түр зуурынх байгаасай гэж найдъя, харин улстөр, эдийн засгийг доргиогч нөлөө нь хэд хэдэн үе дамжин үргэлжилж болзошгүй. Ямар ч улс орон, АНУ хүртэл зөвхөн дотоодын хүчин чармайлтаар вирусийг ялан дийлж чадахгүй. Өнөөгийн хэрэгцээ зорилтыг хангахын тулд дэлхий дахиныг хамарсан хамтарсан хөтөлбөрүүдтэй уялдан зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид үүнийг хослуулан хийж чадахгүй аваас хамгийн таагүй зүйлтэй тулгарах болно. 

Маршаллын төлөвлөгөө, Манхэттэний төслийг хэрэгжүүлсэн туршлагаасаа сургамж авч, АНУ дорх гурван чиглэлд даацтай хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
Нэгдүгээрт,халдварт өвчний эсрэг дэлхийн дахины тогтвортой байдлыг бэхжүүлэх. Халдварт саа өвчний эсрэг вакциныг гарган авсан, салхин цэцэг өвчнийг устгасан болон хиймэл оюун ухааныг ашиглан оношилгоо хийж байгаа зэрэг анагаах ухааны ололт амжилт нь биднийг сэтгэл ханах аюултай байдал руу орууллаа. Халдварыг хянах, олон хүнд хүрэлцэх хэмжээний вакцин үйлдвэрлэхийн тулд бид шинэ техник, технологийг бий болгох хэрэгтэй байна. Нөөц бүрдүүлэх, хамтран төлөвлөх, тандан судлах замаар иргэдийг цар тахлаас хамгаалахад хотууд, мужууд, бүс нутгууд бэлтгэх ёстой.   


Хоёрдугаарт,дэлхийн эдийн засагт учирсан шархыг эмчлэх хэрэгтэй. 2008 оны санхүүгийн хямралаас дэлхийн улс орнуудын удирдагчид томоохон сургамжавсанбайх учиртай. Харин одоогийн эдийн засгийн хямрал нь өмнөхөөс илүү нарийн түвэгтэй, өргөнцархүрээтэй юм. Коронавирусээс үүдэлтэй уналт бууралт нь хурд ба цар хүрээний хувьд түүхэнд болж байсан үйл явдлуудын алинтай нь ч адилгүй. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд авч буй арга хэмжээнүүд буюу сургууль, үйлдвэрийн газруудыг хаах, хүмүүс бие биенээсээ зайгаа барих зэрэг нь эдийн засагт хохирол учруулж байна. Дэлхийн хүн амын эмзэг бүлгийнхний дунд дэгдэж болзошгүй эмх замбараагүй байдлын үр дагаврыг зөөллөхөд хөтөлбөрүүдийг чиглүүлэх хэрэгтэй.  

Гуравдугаарт,олон улсын либерал дэг журмын зарчмуудыг хамгаалах. Орчин цагийн засгийн газруудад засаглалын эрт дээр үеийн хэв шинж хадгалагдсаар байна. Энэ бол хүчирхэг эзнээр хамгаалуулсан хана хэрэм бүхий хот юм. Эзэн захирагчид нь зарим үед харгисхэрцгий, заримдаа энэрэнгүй зөөлөн байдаг, гэхдээ тэд ард иргэдээ гадны дайснаас хамгаалахад хэзээд бэлэн байжээ. Соён гэгээрлийн үеийн сэтгэгчид энэхүү үзэл баримтлалыг улам дэлгэрүүлэн хөгжүүлж, аливаа эрхзүйт төрийн зорилго бол ард түмний үндсэн шаардлага хэрэгцээ болох аюулгүй байдал, дэг журам, эдийн засгийн хангалуун байдал ба хууль ёсыг хангах явдал мөн хэмээн баталдаг. Хувь хүмүүс эдгээр хэрэгцээгээ өөрсдөө дангаараа, төрийн оролцоогүйгээр хангаж чадахгүй билээ. Цар тахал дэгдсэн нь үеэ өнгөрөөсөн зүйл рүү түлхлээ. Дэлхийн худалдаа, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс хөгжил цэцэглэлт хамаарч буй эрин үед хана хэрэм бүхий хот дахин сэргэв.     

Энэ нөхцөлд дэлхийн ардчилсан орнууд Соён гэгээрлийн үеийн үнэ зүйлсийг хамгаалан бэхжүүлэх шаардлагатай тулгарч байна. Эрхзүйн хүрээнд засаглалыг тэнцвэржүүлэхээс дэлхий дахинаараа ухарч буцаж байгаа нь АНУ-ын дотоодод болон олон улсын хэмжээнд “нийгмийн гэрээ” нуран унахад хүргэнэ. Хууль эрхзүйт ёс ба засаглалын талаарх мянган жилийн маргааныг короноавирустэй хийж буй тэмцэлтэй нэгэн зэрэг шийдэх боломжгүй юм. Биеэ барьж, тэвчээртэй байх нь дотоод бодлогод ч, олон улсын талбар дахь дипломат үйл ажиллагаанд ч чухал. Гол чиглэлүүдээ эрэмблэн тодорхойлох хэрэгтэй байна.

Бид бүхэн Ардены тулалдааны талбараас хүний нэр төрийг эрхэмлэдэг, хүмүүсийн аж амьдрал сайжирсаар буй дэлхий ертөнц рүү орж ирлээ. Өнөөдөр бид эргэлтийн эрин үед амьдарч байна. Удирдагчдын өмнө тулгарч буй түүхэн сорилт бол хямралыг даван туулж, ирээдүйг цогцлоон байгуулах явдал юм. Үүнийг хийж эс чадваас дэлхийг хамарсан гал дүрэлзэх болно.
Х.Киссинжер, Умард Вьетнамын Гадаад харилцааны сайд Ле Дык Тхо нарт 1973 онд Нобелийн Энхтайвны шагнал олгожээ  

НоёнХенриКиссинжерВеймарын Бүгд найрамдах улсын Бавари муж улс дахь Фюрт хотод 1923 онд төрсөн бөгөөд өдгөө 97 настай.  Америкийн төрийн нөлөө бүхий зүтгэлтэн, олон улсын харилцааны нэртэй шинжээч тэрбээрЕрөнхийлөгч Никсон, Форд нарын засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.Х.Киссинжер 1968 ба 1973 онд дэгдсэн Израиль-Палестины мөргөлдөөнийг зохицуулах, Америк-Вьетнамын дайныг зогсоохын тулд асар их хүчин чармайлт гаргасны учир Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн байна.


Б.Адъяахүү
скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19