С.Эрдэнэ, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууц уулзалт хийж, тохиролцсон бичлэг задарлаа
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх шатандаа орж, улс төрийн намууд дотоод зохион байгуулалт, уулзалтдаа түлхүү анхаарч эхэллээ.

Энэ ч ёсоор нийгмийн анхаарлыг татах нэгэн нууц уулзалт үдээс өмнө төрийн ордонд ерөнхийлөгчийн өрөөнд болсон нь ил боллоо. АН-ын дарга С.Эрдэнэ, АН ялбал Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Р.Амаржаргал нар өглөө 11 цаг өнгөрч байхад ерөнхийлөгч Х.Баттулгатай орж хоёр цаг гаруй уулзалт хийгээд гарч явахдаа сэтгүүлчийн дуранд санамсаргүй өртжээ.
АН-ын дарга С.Эрдэнэ ярихдаа “Өнөөдөр Р.Амаржаргал дарга бид хоёр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Зөвхөн ажил хэргийн л уулзалт боллоо” хэмээн хариуллаа.
ВИДЕО:
Ийнхүү АН-ын С.Эрдэнэ дарга Р.Амаржаргалын хамт ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсанаа өөрөө хүлээн зөвшөөрлөө. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын хоёр гол лидертэй хоёр цаг гаруй уулзаж суужээ.
Тэд сонгуулийн нөхцөл байдал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дотоод хагарал мөн ЖДҮ авсан нь нотлогдсон боловч У.Хүрэлсүхийн дахин нэр дэвшүүлсэн гэх МАН-ын 23 нэр дэвшигч дээр ямар арга хэмжээ авах тухай ч зөвлөлдсөн гэлээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол У.Хүрэлсүхийн толгойлсон МАН-ын хувь заяа тун ч бүрхэг болж ирж байна. Сонгуулийн дүн гарч МАН яллаа гэхэд ЖДҮ-чин гишүүдийг Сонгуулийн Ерөнхий Хороо нэрсийг нь өргөн барихгүй байх, хууль хүчний байгууллагын шалгалт чангарах бодит эрсдэл үүсэж байгаа юм.
АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарсны дараа сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг халз мэтгэлцээнд дуудлаа.
Эх сурвалж: Ардчилал таймс