iNet.mn дагах

Х.Баттулга: Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 28-нд Орхон аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Орхон аймгийн иргэн Д.Энхбат:


“Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний боловсролын асуудал хүндхэн байгааг олон удаагийн сонгуулийн үр дүн, нийгмийн хандлага, нийгмийн хөгжлийн чиг баримжаа хаашаа явж байгаагаас эхлэн бодох ёстой болжээ. Тиймээс Эрдэнэт хотод иргэдийн дунд иргэний боловсролын хөдөлгөөнийг өрнүүлье гэж шийдсэн. Манай Эрдэнэт хотын залуус болон ахмад үеийн төлөөлөл болж би энэ ажлыг санаачилж байгаа. Монгол Улсад иргэний боловсролын аян, хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ. Болж өгвөл энэ ажилд, бүх нийтээрээ монгол бичгээ суралцах ажилд ханцуй шамлан орвол ямар вэ. Мөн орчин цаг үетэй нийцсэн, иргэн хүний заавал эзэмшсэн байх боловсрол байна. Энэ боловсролыг олгохыг хичээж, иргэний боловсрол гэдэг хөдөлгөөнийг орон нутгаас санаачилж, Эрдэнэтээс эхлүүлэх тухай санал солилцсон. Энэ хөдөлгөөнийг хэрхэн яаж зохион байгуулах, улс төргүй, намын харьяалалгүй, иргэдийн боловсролын үндэсний академи байгуулах тухай санал, санаачилгыг гаргасан төсөл байгаа юм.”


Орхон аймгийн иргэн Батсайхан:


“Энэ нутгийн фракц гээд аюултай асуудал яригдах юм. Засаг дарга, орлогч, төрийн сангийн дарга, өмчийн албаны дарга нь Архангайнх. Манайд “Эрдэнэт Ус”, хот тохижуулах гээд томоохон хоёр компани байдаг. Хоёулангийнх нь захирал Архангайн хүмүүс. Би өөртөө л тохиолдсон жишээг ярья. Цэцэрлэгт манаачаар оръё гээд эрхлэгчтэй нь очоод уулзахад надад ингэж хэлсэн. “Та багш юм уу, эмч бол ажилд авч болно. Манаач авах асуудал байдаггүй ээ. Түүнийг захиргаа мэддэг” гэж хариулж байна билээ. Бүр ийм болчихсон байна.”


Орхон аймгийн иргэн Цэцэгмаа:


“Тэтгэвэр тогтоох аргачлал буруу байна. Таван жилээр тогтоодог байсан бол долоон жил болсон. Гайгүй тэтгэвэр тогтоолгох гэж байсан хүний тэтгэвэр улам доошилж, эмзэг бүлэгт шилжихэд маш ойрхон болж байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлогод ийм заалт орчихоод байна. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нөхөн тооцдог тооцолт байна шүү дээ. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татвар төлөлтийн бичиг гэж яриад байх юм. Татвар төлөлтийн бичигтэй хүн бараг байхгүй. 1990 оноос бид намын харьяаллаар дөрөв, дөрвөн жилээр алба хашаад явчихсан. Нэг нам гарахад тэр намын хүмүүс ажиллаж, нөгөө нам гарахад нөгөө намын хүмүүс ажилладаг. Тогтвортой ажилласан хүн бараг байхгүй. Хуульд нь өөрчлөлт оруулж өгөөч гэж Танаас хүсмээр байна.”

Орхон аймгийн иргэн О.Отгонтөгс:


“Залуусаа дэмжих үндэсний хөдөлгөөн бий болгомоор байна. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа эхний нэгээс хоёр жилд нь татвараас чөлөөлөөд өгчих. Нэгээс хоёр жилийн хугацаанд тэд нар чинь татвараас холдоод шалихгүй. Нэг их мөнгө авахгүй. Гэхдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ жилдээ 20 сая төгрөг болгочих гэхээр татвараас залгаад “Та яагаад татвараа төлөөгүй байгаа юм бэ” гэдэг. Ковид-19 гараад юм зараагүй юм чинь би яаж татвар төлөх юм бэ?”

Орхон аймгийн иргэн Т.Соёл-Эрдэнэ:


“Манай Орхон аймгийг Үндсэн хуулиар Эрдэнэт хот болгосон. Зарим хүмүүс нь Эрдэнэт хотын иргэд гэж ярьж байгаа байх. Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн жар, жаран нэгдүгээр зүйл гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн хууль, Үндсэн хуульд оруулсан заалтууд зөрчилдөөд байна. Зөвхөн орон нутаг гэдэг заасан ч бусад хуульд хот гэсэн статус байхгүй. Эрдэнэт хот сүүлдээ тоглоомын хууль болох гээд байна уу гэж санаа зовж байна. Таны өргөн барьсан хуульд энэ заалт байсан боловч батлагдахдаа энэ заалтууд алга болчихсон байсан. Тэгэхээр хот гэдэг асуудлыг Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд баараггүй зөв заасан уу гэдгийг танаас асуумаар байна.”


Орхон аймгийн иргэн Ч.Алтан-Оргил:


“Би Эрдэнэт хотод амьдраад 24 жил болж байна. 22 жил үйлдвэрлэл эрхэлж, улсад нийтдээ 30 жил ажилласан хүн. Ажлаа хийж байгаад тэтгэвэрт гарсан чинь өнөөдөр монгол хүмүүсийн унаган дархлаа байхгүй болчихож. Бид яагаад дархлаагүй болчихов оо гээд би өөрийн эрхгүй эмзэглэж байна. Би ээж хүн. Ээж гэдэг нэрээс халиад эмээ болсон. Би гурван ач, зээтэй. Коронавируст халдвар гарснаас хойш энэ асуудал миний толгойд харвасан сум шиг орж ирсэн.  Монгол хүний унаган, төрөлх дархлаа хааччихав аа. Дөчөөс дээш насны бидэнд унаган дархлаа байна. Гэтэл бидний хүүхдүүд нэг настай ишиг, хоёр, гурван настай ямаа гэж нэрлэж байна. Бид хүүхдүүдээ яаж өсгөх ёстой вэ. Энэ эмзэгхэн хүүхдүүдэд эх орноо яаж үлдээх вэ гэж бодохоор миний авах, гээхийн ухаан арилсан. Монгол хүний унаган, төрөлх дархлааг үүсгэхгүй бол хойшдоо үр хүүхэд минь яах вэ. Бид яагаад ийм залхуу ард түмэн болчихов”


Орхон аймгийн иргэн Тунгалагтамир: 


“Төрийн албан хаагчдын тал дээр ярихад хүнд суртал арилаагүй байгаа. Би гучин настай залуу хүн. Иргэн хүний 0.7 га газраа авах гэхээр мэддэг хүн байхгүй байна. Ямар ч газарт ороод бичиг хэргээс нь юм асуугаад, хөөцөлдөөд явж байгаа юм аа гэхээр мэддэг хүн алга. Тэр хүмүүс тэнд юу хийж суугаа юм бол? Дипломтой, мэргэжилтэй, хүн дайрч унагаах нь холгүй хүмүүс байх юм. Төрийн албан хаагчдын шалгалт гэдэг зүйл дүрмийн дагуу явдаг юм уу? Үнэхээр боловсролтой, урдах ажилдаа эзэн болсон, би энэ ажлыг хийж чадна гээд ажилд орсон хүн байдаг юм болов уу?  Эсвэл ах, эгч нь хөтөлж аваачаад оруулчихсан юм болов уу? Би энэ талаар одоог хүртэл ойлгодоггүй.”



Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, “Цаашид би хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсож, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж ажиллана. Үүнд Та бүхэнтэй хийж буй уулзалт маш чухал. Иргэд Та бүхэн босоод төрийн бодлогыг хатуу шүүмжилж байвал бүгдээрээ санаа нэгтэйгээр Улсын Их Хурал, Засгийн газарт Та бүхний саналыг уламжилж, хамтран ажиллана” гэлээ. Мөн иргэдийн бусад асуултад хариулт өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгаас эхлүүлсэн. Улмаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх цуврал уулзалт үргэлжилж байна.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

20/04/2026, 20:28

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

20/04/2026, 20:26

"Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр боть ном хэвлэгдлээ

20/04/2026, 20:25

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

20/04/2026, 20:22

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

20/04/2026, 20:21

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

20/04/2026, 20:20

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

20/04/2026, 20:18

П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

20/04/2026, 20:17

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

20/04/2026, 20:16

Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

20/04/2026, 20:15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

20/04/2026, 20:11

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19