iNet.mn дагах

Г.МӨНХ-ОД: Гэрэл зураг бол урсаж байгаа амьдралаас аль нэг хэсгийг нь эмтэлж аваад үлдээж байгаа явдал

-"АРДЫН ЭРХ"-ИЙН ШАР БАЙШИНД АМЬДРАЛЫНХАА ИХЭНХ ХУГАЦААГ ӨНГӨРҮҮЛСЭН ЖАГАА АХЫГ БАЙХГҮЙ БОЛСОН Ч БАЙСААР БАЙГААГ ИЛЭРХИЙЛЭХ ГЭРЭЛ ЗУРГУУД-

        Хар тоорцгон малгай жишүүхэн тавьж, нүдний шилнийхээ цаанаас онигор нүдээрээ дулаахан инээмсэглэх буурал үс, жирвэгэр сахал, шантгар хамартай, намхан бор өвөө Ардын эрхийн шар байранд олон ч жил жижүүрээр ажиллангаа амьдарсан даа. Нас тогтсон хэдий ч цэл залуухан юм шиг л хөнгөн шингэн, шар байшингийнхаа хэдэн залуустай тоглоом хийсэн шигээ, дуу шуутай, тус дэмтэй явдаг сан...
        Магадгүй тэр өдгөө байсан бол хаалгаар ороод ирэхэд л үүдний жижиг өрөөнөөс кофены үнэр сэнхийж, өөртөө тааруулан зассан жижигхэн орон дээр нь дэлгэсэн сонин хаалгаар орж буй хэн бүхэнд ил харагдаж, хэнтэй ч байсан тэр хэзээний танил юм шиг дотно дулаахан мэндлээд, ёжтой нь аргагүй инээмсэглэн сууж байх байсан биз ээ. Түүнд эцэг, эхээс оноос нэр нь П.Жаргалсайхан. Харин Ардын эрхийнхэн түүнийг “Жагаа” нэрээр нь андахгүй. Зарим нь хошигнож, түүнийг “Томоо” хэмээн хочлоход  жижигхэн биетэй, тоодгор бор өвгөн "Залуу хүүхдүүд шооллоо" гэж тоосон шинжгүй өөдөөс нь тоглоом наргиа хийгээд өнгөрдөг цовоо цолгиун нэгэн байв. Одоо харин түүний инээмсэглэж буй төрх гэрэл зургийн хальсанд тодоос тод мөнхөрч, Ардын эрхийн шар байшин түүнгүй болоод хэдийнэ найман сарыг үджээ. Гэсэн ч түүний гэгээн сайхан инээд, цовоо цолгиун зан, тусархаг сайхан сэтгэл бидний дунд байсан, байгаа, байсаар ч байх билээ.

       Өнөөдөр түүний гэгээн дурсгалд зориулан Монголын гэрэл зургийн танхимын гэрэл зурагчин Г.Мөнх-Од “Байхгүй, байсан, байна” үзэсгэлэнгээ "Ардын эрх"-ийн гурван давхарт дэлгээд байна. Түүнтэй олонд зориулан гаргаад байгаа үзэсгэлэн болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
       -Сайхан шинэлсэн үү, та. Сар шинийн баярын өдрүүдэд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж, уран бүтээлээ танилцуулж байгаа танд баяр хүргэе. Үзэсгэлэнгээ нээсэн баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
      -Энэ миний бие даасан  анхны үзэсгэлэн гэж ойлгож болно. Би энэ Ардын эрхийн шар байшингийн “эзэн” гэж хэлэх хүртлээ ажилласан П.Жаргалсайхан ахынхаа дурсгалд зориулж, түүний зургуудаар үзэсгэлэн дэлгээд байна.
       Би энэ байранд ирээд долоон жил болсон байна. Намайг анх 2016 онд энд ирэхэд л Жагаа ах харуулаар ажилладаг байв. Би тухайн үед дөнгөж гэрэл зураг авч эхэлж байлаа. Зураг авах дуртай, хаа явсан газраа л зураг дардаг байсан. Ингээд Жагаа ахын төрх содон санагдаж, хажуугаар нь явах үедээ зургийг нь санаатай, санамсаргүй дарчихдаг байв. Эхэндээ ч намайг зургийг нь яагаад авч байгааг сонирхож, асууна. Би тухайн үед нь “Танд угаалгаж өгнө” гээд л инээгээд өнгөрдөг байсан. Сүүлдээ ч намайг бүр тоохоо больсон доо. Харин 2021 оны хавар ах тэнгэрт дэвшиж, түүний гэрэл зургууд миний архивт үлдсэн. Би ч гэрэл зургийн үзэсгэлэн гаргана гэж бодож байсангүй. Саяхан архиваа ухаж байгаад түүний зургуудыг хараад “Яах гэж би түүний зургуудыг авсан юм бэ” гэх бодол төрж, дурсгалд нь зориулж үзэсгэлэн гаргахаар болсон.
       -Үзэсгэлэнд П.Жаргалсайхан гуайн хөрөг зургуудаас гадна түүний хэрэглэж байсан эд зүйлс, шар байшингийн доторх орчинг хүртэл буулгасан байна. Түүнтэй холбоотой түүхийг өгүүлэх гэсэн санаа юу?
     -Тийм ээ. Хамгийн анхны зураг нь 2017 онд авч байсан хөөрөг барьсан зураг байна. Ингээд он, сартай нь түүний зургуудыг хадгалсан байна. Хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сард гэрэл зургийг хальсанд мөнхөлжээ. Ер нь энэ үзэсгэлэнгээ дэглэхдээ ч түүний амьдарч байсан тэр орчинг буулгахыг хичээсэн. Жагаа ах үүдэнд суудаг байхдаа бүдэгхэн шар гэрэл асаачихсан, сонин дэлгээд л сууж байдаг байсан.
    Бас манай өрөөнд орж ирээд түшлэгтэй сандал дээр суугаад “Нэг кофе хийчих” гээд л тамхиа татаад суудаг байж билээ. Энэ сандал дээр нь хүн суучихсан байвал “Миний сандал дээрээс бос” гээд л хошигнодог байж билээ. Түүний зургуудыг анх сонирхлоороо авч эхэлсэн бол сүүлдээ түүний мөн чанар, дотоод хүн нь ямар хүн бэ гэдгийг гаргахыг зорьсон. Нэг өдөр ах шинэ гутал авчихсан түүнийгээ надад гайхуулсаар орж ирж билээ. Ингээд л түүний шинэ гутлынх нь зургийг авч байсан. Энэ мэт тухайн хүн ямар хүн байв гэдгийг харуулахыг зорьсон зургууд нэлээд бий. Үүдний жижиг өрөөний хаалгаа онгойлгоод “За явлаа юу” гээд л толгойгоо цухуйлгаад асуудаг байсан зураг нь хүртэл байна. Тэр үедээ намайг зураг авч байгааг огт тоохоо больчихсон байсан учраас илүү бодит, үнэн зураг гарч байгаа юм.
     -Яагаад та үзэсгэлэнгээ “Байхгүй, байсан, байна” гэж нэрлэсэн юм бэ?

     -Өөр өөрийгөө тэр хүн бүтээсэн гэдгийг илэрхийлэхийг зорьсон. Мөн “Байхгүй, байсан, байна” гэдэг нэрийг өгөхөөс өмнө үзэсгэлэнгээ нээхээр төлөвлөж, шинийн 3-нд нээхээр төлөвлөсөн юм. Гэтэл шинийн 3 гэж байдаггүй. Эндээс санаа авсан гэж болно. Жагаа ах энэ шар байшинг өөрийнхөө гэр шиг санаж, хайрладаг нэгэн байсан. Өөрийнх нь ээлжинд гарах өдөр биш байсан ч шар байшиндаа байж л байна. Ардын эрхийн шар байшинд амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан түүнийг байхгүй болсон ч байсаар байгааг илэрхийлж байгаа.

       -Анхны бие даасан гэж хэлэх энэ үзэсгэлэнгээ Ардын эрхийн буйдхан байшинд гаргасан нь сонирхол татаж байна. Та өөрөө тийм даруухан байхыг эрмэлзэв үү?

      -Үзэсгэлэн гэхээр хүмүүс том танхимд нүсэр томоор хэвлээд жаазлаад олонд танилцуулдаг, өндөр босготой зүйл гэж ойлгодог. Харин би энэ үзэсгэлэнг олонд харуулахаас илүү үзэсгэлэнгийнхээ утга санаа, мөн чанарыг гаргахыг хичээсэн. Магадгүй Ардын эрхийн харуул ахын хөрөг зургуудыг том танхимын цагаан ханан дээр гаргахаас илүү яг өөрийнх нь ажиллаж, амьдарч байсан орчинд нь гаргавал илүү бодит, үнэмшилтэй байх болов уу гэж бодсон.

      -Эндээс харахад та аливаа зүйлсийг байгаагаар нь гэрэл зургийн хальсанд үлдээхийг зорьдог юм шиг ээ. Та ер нь ямар төрлөөр гэрэл зураг авдаг юм бэ?
      -Би баримтат гэрэл зураг авдаг. Надад хөрөг зураг ч нэлээд бий. Гэхдээ баримтат гэрэл зураг илүү авдаг. Байгаа зүйлийг байснаар нь авчихвал бодит, дурсамжтай юм шиг санагддаг. Мөн хар, цагаан зураг авах сонирхолтой. Өнгөнд автахгүй, бодит байдлыг гаргадаг учраас хар, цагаан зураг авах дуртай. Би 2014 оноос гэрэл зураг сонирхож, Монголын гэрэл зургийн танхимын Шавь сургалтад хамрагдаж эхэлсэн. Одоо СУИС-ийн Фото урлагийн ангид магистрантаар суралцаж байна.
       
      -Баримтат гэрэл зураг сонирхдог, мэргэжлийн зурагчин хүний хувьд гэрэл зургийг хэрхэн ойлгодог вэ?
      -Миний бодлоор гэрэл зураг бол урсаж байгаа амьдралаас аль нэг хэсгийг нь эмтэлж аваад үлдээж байна гэсэн үг. Түүнийг хүн өөрийнхөө харах өнцгөөр сонгож байгаа юм. Харин түүнийг авч үлдэж байгаа аппарат байна уу, техник хэрэгсэл нь чухал биш. Харин юуг авч үлдэж байна вэ гэдэг сонголт нь чухал юм.
     -Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
      -Уран бүтээлч хүн үзэсгэлэнгээ гаргаснаас хойш илүү сайн уран бүтээл хийхийг зорьдог гэдэг. Одоо үзэсгэлэнгээ хараад сууж байхад энэ зургийг үзэсгэлэн болгоно гэж аваагүй. Гэхдээ цаашид яаж зураг авбал, юуг нь чухал гэж үзэх вэ гэдгийг ойлгож байна.
     -Цаг гарган ярилцсан танд баярлалаа, илүү их амжилт хүсье. 
-Баярлалаа. 
Г.МӨНХ-ОД: Гэрэл зураг бол урсаж байгаа амьдралаас аль нэг хэсгийг нь эмтэлж аваад үлдээж байгаа явдал
скачать dle 12.0

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19