iNet.mn дагах

Э.Баттулга: “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгдсэн төлөвлөлттэй болно

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг урьж, ярилцлаа.
 

ЭКОСИСТЕМИЙН ҮНЭ ЦЭН МАШ ЧУХАЛ

Блиц
Эрхэмбаярын Баттулга
Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.
Боловсрол:
-2002 онд: Улсын багшийн их сургуулийн Байгалийн ухааны факультетыг газар зүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Тус сургуульдаа Газар зүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.
-2008 онд: Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежерээр төгссөн.
-2011-2012 онд: Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
-2002-2004 онд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн
-2004-2006 онд: Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн
-2006-2008 онд: Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын дарга
-2008-2011 онд: Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын дарга
-2013-2016 онд: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга
-2016-2020 онд: Байгаль орчны газрын дарга
-2020-2022: онд УИХ-ын Тамгын газрын дэд дарга
-2022 оны  нэгдүгээр сарын 19-нөөс: БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
-Өнөөдрийн байдлаар нийслэл, зарим аймгийн төв, хот суурин газрын хувьд агаар, орчны бохирдол нэн тулгамдсан асуудалд тооцогдож байна. Улаанбаатар хотын агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн яндан, 10 хувь нь дулааны станцын яндан байдаг.
Харин зургаа орчим хувь нь авто тээврийн хэрэгсэл, дөрвөн хувь нь хөрсний эвдрэлээс үүсдэг шороо тоос юм. Үүнээс гадна ил задгай хаясан хог хаягдал, стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, уул уурхай, үйлдвэрүүдийн бохир ус, аюултай хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдол байгаль, орчны салбарын тулгамдсан асуудлын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлын тухай ярихын тулд давхар экосистемийн үнэ цэнийн тухай ярих шаардлагатай. Хүн төрөлхтөн байгалийн үр өгөөжийг өдөр тутмын амьдралдаа хүртэж амьдардаг. Тэр ч утгаараа байгалийг унаган байдлаар нь хадгалах, үнэ цэнийг нь алдагдуулалгүйгээр ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал.
Монгол орны хувьд өнөөдрийн байдлаар цэнгэг усны нөөц, том гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлээд байна. Тодруулбал,  Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га талбайг тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалан хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ 2024 он гэхэд цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь, 2030 онд 30 хувьд хүргэнэ.
 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ УЛС ОРНУУД ДАНГААРАА ДАВАН ТУУЛАХ БОЛОМЖГҮЙ

 
-Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсад сүүлийн 80 жилд уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдлаа. Тодруулбал, энэ хугацаанд агаарын дундаж температур дэлхийн дундажаас хоёр дахин их буюу 2.25 хэмээр дулаарсан. Мөн  жилийн хур тунадасны хэмжээ долоон хувиар буурсан нь үүний нотолгоо юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай оронд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 20-43 өдрөөр нэмэгдэн, гол, мөрөн хурдацтай ширгэлээ. Мөн мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд 34 орчим хувиар хумигдсан байна.
Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь буюу 120.3 сая га талбай тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн судалгаа гарсан. Тал хээр, говийн бүсийн хур тунадас багатай аймгууд цөлжилтөд хамгийн их өртөж газар нутгийн 50-70 хүртэл хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд оржээ. Үүнээс үүдсэн шар шороон шуурганы тоосжилтын асуудал хөрш орнууд, цаашлаад бүс нутгийн хэмжээний томоохон асуудлын нэг болоод байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орны нэг Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг ялгаруулдаг.  Үүнээс харахад дэлхийн хүлэмжийн хийн ялгаралд эзлэх хувь бага хэдий ч нэг хүнд болон нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох ялгарлын хэмжээгээрээ дэлхийн болон бүсийн дунджаас харьцангуй өндөр байдаг. Иймд төр, засгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудлыг тэргүүн зэрэгт авч үздэг. Энэ хүрээнд Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор баталсан. Тодруулбал,  НҮБ-аас 2015 онд баталсан Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг үндэсний хэмжээнд 2030 он гэхэд 23 орчим хувиар бууруулах зорилт тавиад байна. Зорилтыг хүлэмжийн хийн ялгарал ихтэй эдийн засгийн зургаан салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нийгэм, эдийн засгийн долоон чиглэлд үе шаттай хэрэгжүүлэхээр арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Монгол орны төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орнууд дангаараа даван туулах боломжгүй. Харин нэгдмэл зорилго, хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилтад хүрнэ. Энэ утгаараа Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр олон улсын механизмуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Учир нь хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй юм.
 

ОЙГООР БҮРХЭГДСЭН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ЕСӨН ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

 
-Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт байгаль орчныг хамгаалах, газар, ус, байгалийн ургамал, ой, ан агнуур, агаар, хог хаягдал, химийн бодис, аялал жуулчлал гэсэн 36 хууль, 22 олон улсын гэрээ конвенц, 100 гаруй хоёр талт гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, чиглэл зэрэг 25 бодлогын баримт бичгээс ихэнхийг нь 2021 онд УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр хүчингүй болгосон. Одоогоор 11 үндэсний хөтөлбөрийг хүчингүй болгох чиглэлийг Засгийн газраас өгөөд байна. Монгол орны ойгоор бүрхэгдсэн буюу ойрхог чанар бүхий талбай 12392.8 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлж байна. Нийт гадаргын усны нөөцийн дийлэнх буюу 70 гаруй хувь нь нутаг дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүс, уулархаг нутагт бүрэлддэг. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг чанаржуулан, ойн түймэр, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэлээс ойн санг хамгаалж, ойн цэвэрлэгээ хийж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 гэхэд 8.6 хувь, 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
 

“БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР”-Т САЛБАРЫН БҮХ АСУУДЛЫГ НЭГТГЭСЭН


-Манай улс “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 1998 онд баталсан нь даян дэлхийн үйл явцыг соргогоор мэдэрч, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлсэн бодлогын анхны цогц баримт бичиг болсон гэж үздэг. Улмаар 2014 онд УИХ-аар “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”, 2020 онд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан нь манай орны тогтвортой хөгжилд хүрэх, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих хөгжлийн бодлогын чухал алхам болсныг онцолмоор байна.
УИХ-аас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны тавдугаар сарын 7-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулийн дагуу Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлж өгсөн. Энэ хүрээнд Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн нэг бодлого болох “Алсын хараа 2050”-г өмнө нь батлан хэрэгжүүлж байсан 500 гаруй бодлогын баримт бичигт нийцүүлэн УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлуулсан юм. Тодруулбал,  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд салбарын зорилт, арга хэмжээний саналыг тусгуулсан. 
Энэ хүрээнд  “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-д нийцүүлэн Монгол Улсын дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах ажлын дэд хэсэг ЗГХЭГ-ын даргын 2021 оны 50 дугаар тушаалаар байгуулагдсан. Яамны түвшинд үндсэн болон дэд ажлын хэсгийг газар, хэлтэс, агентлагийн дарга нар, холбогдох чиглэлийн судлаач, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан байгуулсан.  Ажлын хэсэг нь ногоон хөгжил, ус, ой, тусгай хамгаалалттай газар, биологийн төрөл зүйл, орчны бохирдол, аялал жуулчлал гэсэн зургаан бүлэгт хуваагдан ажиллаж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ногоон хөгжил” гэсэн тавдугаар бүлэгт 12, “Эдийн засаг” гэсэн гуравдугаар бүлэгт аялал жуулчлалын есөн зорилтыг тусгасан. Үүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 77 арга хэмжээ тусган, хэрэгжүүлж байна.
“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-аар урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн үндэс байхаар зохицуулсан. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод туссан салбарын зорилтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 20 гаруй бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээг “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т нэгтгэн тусгаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт хийх шаардлага бий болсон юм. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийн төслийг энэ сард багтаан Эдийн засаг, хөгжлийн яамаар дамжуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 

ЗОРИЛТОО САЛБАР ДУНДЫН УЯЛДААТАЙГААР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

 
-“Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Эх байгаль, анхдагч экосистем, байгалийн нөөцийн хамгаалал, зохистой ашиглалт, хүрээлэн байгаа орчны чанар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон нүүрстөрөгч багатай ногоон хөгжил гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд боловсруулж байна.
Байгаль орчны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тэргүүлэх таван зорилго, 16 зорилт, 132 үйл ажиллагааг тодорхойлж, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран эцсийн хэлэлцүүлгийн шатанд оруулаад байна. Одоогоор тодорхойлоод байгаа 16 зорилтыг барилга, хот байгуулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн 12 салбарын хэмжээнд салбар дундын уялдаатайгаар хамтран хэрэгжүүлэх байдлаар шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулаад байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хувьд салбар дундын зохицуулалт шаардсан олон асуудал байдаг. Тиймээс зорилтот хөтөлбөрийг эдийн засаг, дэд бүтцийн, бүс нутгийн хөгжлийн болон бусад салбар дундын шинжтэй зорилтот хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөхөд анхаарч байна. Тэр ч утгаараа зорилтот хөтөлбөр боловсруулах хүрээнд салбарын яамд, орон нутгийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр холбогдох дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажилласан.
Зорилтот хөтөлбөрийг боловсруулахад баримтлах суурь зарчим бол “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат буюу 2030 он хүртэл хэрэгжүүлэх зорилго, зорилттой нягт уялдуулах, байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийн тэргүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж, орхигдуулалгүйгээр цогц байдлаар боловсруулах асуудал гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
 

ОЛОН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ УСАН САН БАРИНА

 
-“Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр урт хугацааны бодлогод туссан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зорилтууд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг нэгтгэн тусгах, шинээр үүсэж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлттэй болох юм. Тодруулбал, 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэж, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувь, ойн сангийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн ойн сан бүхий газрыг нийт газар  нутгийн есөн хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг улсын хэмжээнд шинэчилж, хамгаалал, зохистой ашиглалтын менежментийг хэрэгжүүлнэ.  Гидрогеологийн дунд масштабын зураглалыг нийт газар нутгийн 30 хувьд хийж, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангасан хүн амыг 87 хувьд хүргэж, газрын байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд байгуулж, том голууд дээр урсацын тохируулгатай, олон зориулалтаар ашиглах усан сан барьж эхэлнэ. Хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг бууруулж, агаарын чанарыг стандартын түвшинд хүргэж сайжруулна. Хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулан булж устгах хог хаягдлыг 60-аас доошгүй хувь бууруулж, дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээг 40-өөс доошгүй хувьд хүргэнэ. Нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн хөгжил өнөөгийн хандлагаар явна гэсэн төсөөлөлтэй харьцуулахад хүлэмжийн ялгарлыг 22 хувиар бууруулахаар зорин ажиллаж байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)
 скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19