iNet.mn дагах

Хүлцэнгүй иргэдээс хүлцэл өчигч

Мэргэжлийн үгээр юу гэх вэ? Үгээгүй иргэдийг нийгэм хамгааллын сайд нь “ул” гэснээс болж нийгэм бужигнаж байна. Сайдын тайлбарласнаар “ул” гэж өөрөө зохиосон, эсвэл доромж утгаар хэрэглээгүй бөгөөд харин ч мэргэжлийн хэллэг болох маягтай. Мэргэжлийн түвшинд ч ангийн ялгааны тэмдэглэгээ байсаар буйн илэрхийлэл энэ болов. Монголын төрийн албаны CV-д одоо хэр нь нийгмийн гарал, байдлын тухай асуулт байсаар буйд эмзэглэх зүйл алга. Монголд ямар том ангийн ялгааны ан цав үүсч, ил хэлэхгүй ч далдуур хэрхэн хүлээн зөвшөөрцгөөсөн бэ гэдгийн ээлжит нэгэн жишээ нь “Ул” болов.
Яг үүнтэй ижил жишээ болгохуйц үгийг МОХС-ийн захирал Ж.Соронзон хэлсэн. Тэрбээр улсын сургуульд суралцагсдыг жонхуу иддэг, боловсролгүй багшаар хичээл заалгадгийг “илчилсэн”. Харин эл үйлдэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн 14-р зүйлийг үндэслэн ажлаас нь чөлөөлж байв. Харин энэ удаад Д.Сарангэрэлийг Японд яваа Ерөнхий сайдтай зөвшилцөн, захирамж гарган огцруулжээ.
САНГИЙН ЯАМНЫ ДОРОМЖЛОЛ 
Төсвийн мөнгөөр яаж иргэдийг доромжилж байгаагийн нэгэн жишээ нь өчигдөр Сангийн яамны албан ёсны хуудаст байршуулаад эргээд устгасан НӨАТ-ын сугалааны сурталчилгаа болов. Татвар төлөгчдийг ухаантай, ухааны хоёр бүсгүйгээр төсөөлсөн бөгөөд нэг нь ашигч, нөгөө нь их зантай. НӨАТ-ын баримтаа нэг үл тоох бол нөгөө нь өмнөөс нь уншуулах санал гаргана. Ингээд зөрчилдөх бөгөөд баримтын эзэн баримтуудаа ТҮК-ийн ажилтанд өгч буян үйлдэнэ. Шударгаар ажиллаж буй ТҮК-ийн ажилтныг "гуйлгачин"-тай зүйрлэж, нөгөө л "улны" гэх тодотгол нэвт үнэртсэн хөгийн доромжлолд тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг төлж, бах таваа хангасныг одоо мэдмээр байна. Монголын төрийн "шимэгчид" шимж буй иргэдээ ийм л өнцгөөр харж буй хандлага нь өөрсдийнх нь хүчинд ард иргэд амьдарч байна гэсэн үзэл нэвт байгааг харуулна. Гэтэл Монголын төсвийн мөнгийг хуваарилж, эдийн засгийн бодлогыг зангиддаг ганц яам нь ингэхээр тэднээс хүлээх юм үлдсэнгүй. Эндээс таны мөнгөөр таныг дүгнэж буй Сангийн яамныхнын сэтгэгдлийг үзнэ үү. 
УЛ

МАН засгийн эрхэнд гарсан цагаасаа л өмнөхийнхөө улыг шагайж, унасан дээр нь түлхэж, “увайгүй”, “урвагч”, уналтын буруутан гэж ирсэн. Тэдний хамгийн сайн хийж ирсэн сурталчилгаа тэр. Итгүүлсэн, итгэсэн. Өнгөрсөн зуунд хар аяндаа намын гишүүдэд нь суучихсан нэг зүйл нь ул шагайх гэлтэй. Үүний гайгаар гэх үү, гавьяагаар гэх үү төрийн албан тушаалтан албан өрөөндөө “ул булчихсан” суугаа бичлэг ил болсон. Хуучны цагт “ядуу”, “малчин ард”-аар имижээ бүрдүүлж ирсэн эрх баригчид өдгөө гадаадын өндөр казинод улсын болоод өөрсдийн хөрөнгөөр тоглосон дуулиан тасардаггүй.
Тэдний дунд покер мэдэхгүй хүн олох гэснээс тоглодоггүй хүнийг олох нь илүү амархан болсон. Үүгээрээ тэд нийгэмдээ ангийн ялгаа бий болгочихсон. Өмнөх далан жилд МАН-чууд малчин ард байсан бол дараах гучин жилд “баян феодал” болон хувирчээ. Өнөөдөр өөрсдөө өрмийг нь хамчихсан гэж ардчилагчдыг хараадаг ч үнэндээ МАН-ын баячууд, тэр дундаа төрөөс төрөн гарсан хөрөнгөтнүүд илүү жин дарна. Хуучин юм ул болж, шинэ юм зул болжээ.
ЗУЛ ЗУРАГ БОЛСОН НЬ

Шашин сэргэснээр зул эргэн ирсэн. Төсвөөс зувчуулсан нүглээ цайруулах гэж зул өргүүлж, суварга бариулдаг асан улстөрчид өдгөө буцаад намыг, нэг хүнийг бүхнээс дээгүүр залах болов. Хуучин Ленин, Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэрэнбал гэж нэг хүнийг тахин шүтдэг байсан бол өдгөө өөрийнх нь хөргийг залаад байгааг өөрийн биеэр “залрахдаа” үзэж ичихдээ Чингис хааны эш хөргийг залах тухай зарлиг гаргахад хүргэв. Өнөөдөр төрийн гайгүй албан тушаалтны өрөөнд У.Хүрэлсүхийн зураг байхгүй бол тэр дөнгөж томилогдсон эс бөгөөд удахгүй халагдах нь тодорхой хүн болой. Ингэж монголчуудын дээр нам, намын дээр хүн тахих дэмийрэл Монголд газар авч байна.
ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН БИШ ХАВТГАЙРУУЛСАН ГЭЖ ЯРИМААР…

Намын генсек нь Д.Сарангэрэл сайдыг огцруулж буй мэдэгдэлдээ “Болгоомжгүй, хянамгай байгаагүйн үүднээс ёс зүйн алдаа гаргалаа” гэсэн нь өөрөө алдаа гэлтэй. ЗГХЭГ-ын даргын үг захын албан газрын “00”-оос уншиж болох “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэгтэй адилхан сонсогдов. Болгоомжтой, хянамгай байсан бол тэгж хэлэхгүй байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдээ дорд үзсэн, доромжилсон, өөрсдийгөө амьдралыг нь өөд нь татагч мэтээр сэтгэсэн итгэл үнэмшилтэй хэвээрээ л байна. Тийм гэдгийг ч тэдний огт эмзэглэлгүйгээр хэлдэг “Халамж хавтгайрсан” гэх үг нотолдог.
Зүй нь халамж өөрөө хавтгайрчихсан юм биш. Иргэд бас хавтгайруулчаагүй. Эрх баригчдын гаргаж ирсэн шийдвэрүүдээс болоод өнөөдөр хавтгайрсан халамжтай болчихсон. Тиймээс “хавтгайруулсан халамж” гэдгээс эхэлмээр юм шиг. Хоёр жилийн турш “Халамжаас хөдөлмөрт” гэх үгээр төрийнхөн “гангарлаа”. Гэтэл халамж, тусламж гэдэг нь төрийн нэрээр бусдын амьдралд оролцох далим болдог тод жишээг хөл хорионы үеэр тараасан хүнсний талон харуулсан. Нөгөөтэйгүүр нэг хэсгээс нь татвар нэрийдлээр булаан авч, нөгөөд нь өгч буй буянтан мэт чөтгөрийн үйл явц.
Үнэгүй хоол гээч хавханд л байдаг. Хүнсний талоноор амьдрагч гутамшигтайгаас гадна бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог ажээ. Нэгэнтээ ийм бодлогыг өөрсдөө барьчихаад, одоо ажил хийлгэх албадлагын тухай ярих нь өөдтэй зүйл авчрахгүй. Ер нь ядуурлыг бууруулах, чинээлэг давхарга бий болгох гэж төр оролдох тусам асуудлыг адармаатай болгодог. Асуудлыг анзаараад байвал “халамжийн”, “хамгааллын” яам байгаа тохиолдолд халамжлуулагч, хамгаалуулагч гарч ирэх нь зайлшгүй учраас байгуулахгүй байх нь төрийн хамгийн сайн дэмжлэг болно. Халамжийн бодлогыг хавтгайруулдаг шалтгаан нь татвар төлөгчдийн мөнгийг ядуу, халамж гэсэн хүмүүст зарцуулахдаа дундаас нь асар ихээр завших боломж олгодог учраас улстөрчид иргэдийн нэрийг барьж энэ ажилд аль болох ихийг зарцуулахыг эрмэлздэг.
Д.Сарангэрэл сайд, салбар яамныхан нь хэлдгээр нэр томъёо нь хүртэл доромж байдалтай байгаа биз. Магадгүй ээ, “улны айлууд”-д сайн сайхныг хүссэндээ тэрхүү сам, саван авч өгч, ажилтай, орлоготой болгох ажлыг санаачилсан байж болно. Гэхдээ хэчнээн “ул айл”-аараа хэлүүлж, “угаадсаар” хооллодог байсан ч тэд эрхээ хасуулсан ялтан биш. Эхлээд өөрсдийнх нь зөвшөөрлийг авч байж хүний өмнөөс татвар төлөгчдийн мөнгийг сэгсэрмээр байна.
Энэ бүхнийг хүлцээд л, төр нь хүлцэнгүй иргэдээсээ хүлцэл өчсөн болоод л яваад байвал яваад л байна. Хуучин юм ул болж, шинэ зүйл зул болдог хойно нэг сайдын асуудал ингээд шийдэгдлээ. Гэхдээ хандлага, бодлого нь хэвээрээ л үлдлээ. Хүлцсээр, хүлцэл өчсөөр л…скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19