iNet.mn дагах

Айлчлал Монгол, Францын харилцааны шинэ үеийг эхлүүлнэ

Францын Ерөнхийлөгч  Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан ХИС-ийн профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
 
-Франц Монгол хоёр орны харилцааг ХIII зууны үеэс эхлэлтэй гэж үздэг. Эртний түүхийн үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье?
-Яах аргагүй тийм л дээ. Би энд гуравхан баримтыг онцолмоор байна. Нэгд, Францын IX гэгээн Людовик хааны зарлигаар томилогдсон христ шашны ширээт лам, дипломат тусгай элч Гильом де Рубрук Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд 1254 оны хавар хүрэлцэн ирж, Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хүү Их хаан Мөнх бээрт бараалхсан байдаг. Энэхүү уулзалтын төгсгөлд Их хаан Мөнх өөрт нь Францын хаанд хандсан зарлигийн жуух бичгийг хүргүүлсэн тухай  дипломат элч Гильом де Рубрук “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” хэмээх дэлхийд алдаршсан аян замын тэмдэглэлдээ бичиж үлдээсэн. Хоёрдугаарт, Францын уран дархан Гильом Бушье эзэнт гүрний нийслэл Хархорум хотын  төвд Түмэн Амгалант хэмээх их ордны доторх хааны сэнтийн өмнөх  талбайд орой дээрээ бүрээ татаж буй Сахиусан тэнгэрийн  элчийг дүрсэлсэн, тансаг идээ ундаа, сархад урсах дөрвөн амтай мөнгөн арслан бүхий бидний сайн мэдэх Мөнгөн модыг 1254 онд урлаж дууссан болохыг дээрх дипломат элч Гильом де Рубрук мөн түүхэнд бичиж үлдээсэн нь гайхалтай.  Гуравдугаарт, Монголын Илхаадаас Өрнө дахины хаадад илгээж байсан бичгүүд дотроос Өлзийт хааны захидал агуулгаараа онц сонирхолтой байдаг. Энэхүү захидлыг Өлзийт хан 1304 оны долдугаар сард хаан ширээ залгамжлаад 1305 оны эхээр Францын хаан  гоо IV Филиппт илгээжээ. Захидалд “ Эдүгээ Тэнгэрийн ивээлээр ах дүү бид зохилдож наран ургах Нанхиадуудын газраас Тагу тэнгис хүртэл улс гүрнүүд барилдаж харилцаагаа сэргээж өртөө замуудаа байгуулав. Бидний завсар хэн бус сэтгэвээс бүгдээрээ хамсарч тэдний дээр байя хэмээн үг барилдав. Эдүгээ манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ахтай найрамдаж харилцсаныг яахин бид огоорох билээ... Олон франкуудын вангууд хамт (хоорондоо) зохилдож амуй хэмээн айлтгасан билээ. Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ” хэмээсэн байдаг. Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсныг харуулдаг.
-ХХ зууны эхэн болон дунд үеийн Монгол, Францын харилцааны түүхээс хуваалцвал та юуг онцлох вэ?
-ХХ зууны эхээр Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласны дараахан 1912 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын ГЯЯ-наас гуравдагч гүрнүүдэд хандаж ноот бичиг илгээсний нэг нь  Их Фа буюу Франц улс байсан.  Энэ ноот бичгийг Францын Засгийн газар 1913 оны эхээр Харбинд хүлээн авсан байдаг. Гадаад Монгол дахь Хаант Оросын үйл ажиллагааг Франц-Оросын найрсаг харилцааны зарчим дээр авч үзэж байжээ.  1926 онд Москвад суугаа Францын элчин сайд Жан Жюльс Эрбет, Монголын бүрэн эрх барих элчин төлөөлөгч Б.Буянчуулган нар олон удаа уулзаж Францад Монгол оюутнуудыг сургах, Монголд Францын эрдэмтэн судлаачдыг илгээх зэрэг асуудлаар ярилцаж байсан нь архивын баримтад үлджээ. Францад 1923-1926 онд Ленинградын Дорно дахины дээд сургуулийн амьд хэлний ангид суралцаж байсан Мэргэн хэмээх гүн М. Гомбожав, профессор Ж.Цэвээний эхнэр Бадамжав Цэдэновна нар Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор Парис хотод очиж тэр үеийн дэлхий дахинд нэртэй Францын Сорбонны их сургуулийн салбар Коллеж де Франсын Хятад судлалын салбарын удирдагч, дорно дахинч, монголч эрдэмтэн профессор П.Пеллиог дагалдан 1927-1929 оны хооронд ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр анхны гадаад паспорт монгол, франц хэлбичгээр 1925 онд хэвлэгдэн гарч байсныг нэмэж хэлэх хэрэгтэй болов уу.  Анх 1946 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Аюулгүйн Зөвлөлийн анхны санал хураалтад Франц улс “төлөө” санал өгч байсан. Энэ баримт бол Франц улс бүр 1946 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан хэрэг юм.  1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх  сүүлийн санал хураалтад Франц улс байр сууриа дахин нотолсон билээ. 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд  хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоож,  Франц Улс 1966 онд Улаанбаатарт,  Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн түүхтэй.
-1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улс Өрнө дахинд нээлттэй болсон. Энэ үеэс Монгол, Францын харилцааны шинэ үе эхэлсэн гэж үздэг?
-1991 онд Францын Засгийн газрын гишүүн, ГЯЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Вивиэн Монгол Улсад ажлын айлчлал хийж “Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь Монголд хөгжиж эхэлж байсан зах зээлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн, гадаад улстай байгуулсан анхны олон улсын эрх зүйн баримт бичгийн нэг байв.  Энэ үед Францын харилцаа, холбооны “Alcatel” үндэстэн дамнасан корпораци техникийн хамтын ажиллагааны хүрээнд Францын Засгийн газрын 20 сая франкийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын харилцаа, холбооны аналоги системийг шинэчилж,  тоон технологит шилжүүлснээр 1991 оны гуравдугаар сард бидний түгээмэл хэрэглэдэг “976” гэсэн код бүхий олон улсын ярианы гарцтай болсон байдаг.
 1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Франц улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд төрийн өндөр дээд түвшний анхны айлчлал болсон юм. “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны  тухай  Монгол  Улсын  Засгийн  газар,  БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэн зурсан
-Одоогийн Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна. Та энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Францын Ерөнхийлөгч хоёр орны харилцааны түүхэнд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Төрийн айлчлал хийх гэж байгааг “түүхэн” хэмээн хоёр тал онцолж байгаа билээ. Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, долоо болон 20-ийн бүлгийн гишүүн, Европын үндэс суурийг тавилцсан, холбооны нөлөө бүхий гишүүн улс. Европын холбоо бол Монгол Улсын “гуравдагч хөрш” гэж Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан. “Монгол Улс, Европын холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т 2013 онд гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны “Найрсаг, харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн түвшинг шат урагшлуулж “Стратегийн түншлэл”-д шилжүүлэх боломж харагдаж байна гэж хувьдаа үзэж байна. Монгол, Франц  хоёр улс нийтлэг үнэт зүйлстэй.  Ер нь Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бүх улсуудтай стратегийн түншлэлийн харилцааны эрх зүйн үндсийг тавих нь маш чухал ач холбогдолтой. Монгол Улс Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь хэлэлцээрт нэгдсэн.  Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Р5-ын орнуудын хамт Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статуст улс төрийн баталгаа гаргасан. Аль ч улс гүрнүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нийтлэг чиглэл бол ногоон хөгжлийн хүрээнд “Тэрбум мод” хөдөлгөөн, хүнсний аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, геофизик, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, хавдарыг туяагаар эмчлэх эмнэлэгийн дижитал тоног төрөөрөмж, 2100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, дэд бүтэц, хотын нийтийн тээвэр, онцгой байдлын газрыг чадавхжуулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж тод харагдаж байна. Ерөнхийлөгчийн айлчлал Монгол, Францын харилцааны шинэ үеийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл нь цэвэр эрчим хүчний салбар гэж үздэг?
-2022 оны хоёрдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон  цөмийн эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж байгааг зарлаж, дурдсан хөтөлбөрийн хүрээнд 2050 он гэхэд шинээр 14 цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Францын эрчим хүчний 70 орчим хувийг цөмийн цахилгаан станц хангадаг байна. Тиймээс Орос, Украины дайны үеэр өнгөрсөн өвөл эрчим хүчний салбарт бага хохирол амсчээ. Мөн 1970-аад оноос хойш ажиллаж байгаа зарим хуучин станцуудаа шинэчлэх ажээ. Үүний өмнөхөн 2022 оны хоёрдугаар сард Европын холбооны цөмийн эрчим хүчийг “ногоон” буюу цэвэр эрчим хүчний ангилалд оруулах бодлогын баримт бичгийг баталсан. 2011 оны гуравдугаар сард Японд өндөр магнитудын газар хөдлөлт болж, үүний улмаас Фукушима Дайчи цөмийн станцад осол гарсан байдаг. Түүнээс хойшхи сүүлийн 10 жилд цөмийн цахилгаан станцын аюулгүй ажиллагааны технологийн хөгжүүлэлтэд үлэмж дэвшил гарсан гэж  мэргэжилтнүүд нь онцолж байна.  Францын Марсель хотын ойролцоо Франц улс тэргүүлэн Европын холбоо, АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, БНХАУ, ОХУ-ын хамтарсан “Халуун цөмийн нэгдлийн гинжин урвалын туршилтын реактор” барих төсөл 2020 оны зун хэрэгжиж эхэлсэн. Энэ төслөөр дэлхий дээр “хиймэл нар” гаран авснаар эрчим хүчний шавхагдашгүй эх сурвалжийг буй болгоно гэж үзэж байгаа юм. 1996 оноос Монгол, Франц ураны салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр  Дорноговь аймгийн Зөөвч-Овоон ураны хүдрийг газар дор уусган шингээх шинэ технологиор олборлож, шар нунтаг боловсруулах хүртэл түвшинд хүрчээ. Монгол Улс ураны хүдрийн нөөцөөрөө дэлхийд эхний аравт орж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар бол хамтын ажиллагааны уламжлалт чиглэл гэж хэлж болно. Монгол Улс эрчим хүчний 20 хувийг импортоор авч байгаа үед цөмийн жижиг оврын цөмийн станц байгуулж болох эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулж судалгааны ажлыг эхлүүлж болох юм. Ойрын ирээдүйд хоёр улсын хамтын ажиллагааны асар их нөөц боломж энэ айлчлалын үеэр нээгдэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 101 (7086)
 скачать dle 12.0

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

Өчигдөр, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

Өчигдөр, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

Өчигдөр, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

Өчигдөр, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19