“Аэро Монголиа” компани Улаанбаатар-Сөүл- Улаанбаатар чиглэлийн нислэгээ албан ёсоор нээлээ
Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрсөн сарын нэгнээс эхлэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэжбайна.
Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөдтус компаниСөүл хотноо Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia”үйл ажиллагаагзохион байгууллаа.
Тусүйл ажиллагаааялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх ач холбогдолтой. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэхэд чухал үр дүнтэйг ЗТХЯ мэдээлэв.
“Аэро Монголиа” ХХКодоогоор Бразил улсад үйлдвэрлэсэн 50 хүний суудалтай агаарынхоёрхөлөг, Европын Холбооны улсуудад үйлдвэрлэсэн 141 хүний суудалтай нэг“Airbus A319”агаарын хөлгөөр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Ханой хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. Энэ оны наймдугаар сард 2 дахь“А319”хөлгийг авчран,Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарчиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөөд байгаа аж.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.