Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол Улсын драмын Эрдмийн театрт болж байна.
Их найрагчтай салах ёс гүйцэтгэх ёслол 07.00-09.00 цагт болж, зохиолчийн төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хөдөөлүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг ЗГХЭГ-аас зохион байгуулах захирамж гаргасан.
Яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б.Лхагвасүрэн 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр 1963 онд Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд тус тус суралцаж төгсжээ.
Б.Лхагвасүрэн 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, дарга, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор, 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар, 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. 1992-1995 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан юм.
Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвижээ.
Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадварын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхан, гүн ухаан сэтгэлгээний шинэчлэлт хийсэн, монгол түмний бахархал хүндэтгэлийг төрүүлсэн, олны хайртай яруу найрагч байсан юм.
Б.Лхагвасүрэн яруу найрагч, зохиолч бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай, галтай эх оронч, үнэнч шударга, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны манлайлан гэгээрүүлэгч байлаа.
Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1993 онд Төрийн шагнал, 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2003 онд Ардын уран зохиолч, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.
Монголын төр, нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн омголон бадрангуй гэгээн дүр төрх монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, МЗЭ-ийн удирдлагууд эмгэнэл илэрхийлсэн байна.

935 сэтгэгдэл