iNet.mn дагах

"Иргэд хогоо ангилж дахвираар нь ялгаж сурсан"

Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Нутгийн хэмжээнд тал хээр, ой тайга, говь цөлийн бүсийг багтаасан өвөрмөц тогтоцтой. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацаас эхлээд байгаль экологийн асуудал ихээр хөндөгдөх болсон. Тэдгээр асуудлын дундаас хүний үйл ажиллагаатай нягт холбоотой басхүү нийт нутгийн хэмжээнд өргөн тархсан асуудал бол хог хаягдал юм.
Бид хог хаягдлын менежменттэй холбоотой олон улсын хэд хэдэн төсөл, конвенциудад хэдийн нэгдэн орсон. Түүнчлэн хог хаягдлын асуудлыг хуульчлан баталсан. Гэтэл тэдгээр хууль зөвлөмжүүд бодит байдал дээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгааг иргэд харж байна. Зуны дэлгэр цаг ойртох тусам иргэд их хотын ачааллаас түр ч болов амсхийж байгалийн сайхныг үзэж сонирхохоор хөлгийн жолоо залдаг. Харин тэр бүрд биднийг дагаж явдаг нэг асуудал хог. Харин “Экосум” ТББ энэ асуудал өөрсдийн хэмжээнд шийдлийг эрэлхийлэн нутаг орныхоо төлөө санаа сэтгэлээ чилээж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Бид “Экосум” ТББ-ын урилгаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
 

Хогоо ангилан хаях нь амьдралын салшгүй дадал байх ёстой


“Экосум” ТББ-ын санаачлагч тэргүүн Г.Нарантуяа нөхөр Франц улсын иргэн байгаль орчны инженер Пиертэй хамтран 2018 оноос хойш өөрийн төрөлх сум орон нутагтаа хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хуванцраас татгалзах, байгальд ээлтэй дадал хэвшил бий болгохыг зорьж байна. Тэд тасралтгүй зургаан жилийн турш олон улсын хэд хэдэн төсөлд хамрагдаж орон нутгийн иргэдэд сургалтыг зохион байгуулж мөн нутгийн захиргаа, холбогдох яам төрийн байгууллагуудад зөвлөмж, шаардлагуудыг хүргүүлжээ.

Анх төрийн бус байгууллага байгуулагдаж иргэдээс орон нутагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа явуулсны дүнд хог хаягдлын асуудал хамгийн нэгдүгээрт гэдгийг олж мэдсэнээр үйл ажиллагаа чиглүүлжээ. Улмаар 2020 онд Европын холбооны “SwitchAsia” төслийн дөрвөн жилийн санхүүжилтээр Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвийг байгуулсан байна. Төслийн хүрээнд орон нутагт хог хаягдал зохицуулалтыг хамгийн боломжит хэмжээнд бий болгож, улмаар жишиг тогтоон Монгол Улсын 330 суманд түгээхийг эрмэлзсэн байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, ямар төрлийн хог хаягдлыг хэрхэн яаж зохицуулах боломжтой зэрэг хамгийн анхны алхмуудыг хийж эхэлсэн байна. Төв нь үйл ажиллагаагаа хогны ангилалтгүй, ачилтгүй, үйлчилгээний хураамж тогтоогоогүйгээс гадна иргэдэд энэ талаарх зөв зүйтэй ямар нэг ойлголт мэдээлэл маш хомс цэгээс эхэлсэн байна. Олон улсын судалгаанаас үзэхэд хог хаягдлын асуудалд иргэдийн оролцоо нэн чухал юм. Учир нь иргэд хэдий чинээ анхаарал хандуулж, оролцоотой байна тэр хэрээр энэ салбарын ажилд ахиц гарна. Сумын иргэд эх үүсвэр дээр нь ангилсан хогоо төв дээр авчирч дахин зургаа ангилан тушаадаг. Хогыг эх үүсвэр дээр нь ангилснаар 80 орчим хувь нь дахивар болж эцсийн хаягдлын хэмжээ багасдаг.
 

Хог хаягдлын бүтцийг судлах нь чухал

 
Иргэдийн ангилсан хогыг зургаан төрлийн дахивар болгон төв дээр хүлээн авдаг. Учир нь хог хаягдлыг ангилан ялгах суурь үе шат бол тухайн хогны бүтцийн судалгаа юм. "Экосум" ТББ энэхүү судалгааг Азийн сангийн санхүүжилт, дэмжлэгээр хийжээ. Судалгааг түүврийн аргаар сумын төвийн иргэдийн 10 хувийг хамруулан 14 хоногийн хугацаатай явуулсан. Иргэд судалгаанд оролцохдоо заасан хугацаанд өөрсдийн хогийг хадгалж, үүний дараагаар бүтцийг тодорхойлсон байна. Тус судалгааны дүнгээр ус ундааны хуванцар сав, архины шил, хүүхэдтэй айлаас нэг удаагийн живх, өвлийн улиралд үнс ихээр гарсан байна. Ийнхүү бүтцийг тодорхойлж чадсанаар дээрх ангиллыг гаргажээ. Тэдгээр нь хуванцар, гялгар уут, шил, лааз, бөс даавуу болон тетрапак савлагааг хамтад нь электрон хог хаягдал гэж ангилж байна.
Гэвч иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилахад хогийн савны асуудал хөндөгдсөн байна. Тиймээс төсвийн санхүүжилтээр иргэдийн дунд явуулсан судалгааны дүнд зургаан ангиллын дагуу гадаа байршуулах боломжтой хогийн савыг сумын тогтмол оршин суугчдад тараасан аж. Тус хогийн савыг иргэд үнэ төлбөргүй ашиглах хэдий ч хариуцлагыг ТББ, иргэн, орон нутгийн засаг даргын гурвалсан гэрээний дагуу хүлээхээр зохицуулжээ.
Биднийг төвийн үйл ажиллагаатай танилцаж байх үед иргэд өөрсдийн ангилсан хогыг авчирч байлаа. Тэдний нэг болох сумын уугуул оршин суугч Р.Ариунаа “Миний хувьд сумандаа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тиймээс ер нь өдөр тутамдаа хог их гардаг. Өмнө нь зүгээр л хогийн цэг дээр хаягдаг байсан одоо ангилан төв дээр авчирдаг болсон. Хүн амьдарч байгаа цагт хог гарсаар байна. Тиймээс багаас нь эхэлж ангилан хаях дадлыг суулгах хэрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа өөрийн хүүхдүүд эргэн тойрны хүмүүстээ хогоо ангилан хаяхыг шаардаж залуучуудынхаа санаачлан хэрэгжүүлж буй төсөлд дэмжлэг болохыг зорьдог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
 

Тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй


Өнөөдөр та бид ил задгай хог хаягдлыг голлон анхаарч үүнийг хэрхэх вэ гэх асуудлыг ихээр хөнддөг. Мэдээж хүн амьдарч, хэрэглээ байгаа цагт тэнд хог бий болсоор байна. Тиймээс "Экосум" ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа “Одоо бид нэгэнт хог болчихсон асуудлыг ярьж байна. Гэтэл үүнийг хог болохоос нь өмнө шийдвэрлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, гарсан хогыг ангилаад ялгаад л байх нь энэ гинжин хэлхээг таслахгүй. Тиймээс тогтолцооны асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид сав баглааны нэгдсэн нэг стандарт баримталж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хаягдал хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Хариуцлага тооцох механизмыг сайжруулж, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний хогыг буцааж авахгүй юмаа гэхэд улсад ангилах, дахин боловсруулах зардлыг нөхөн төлдөг байх хэрэгтэй. Дэлхий нийт ч энэ чиглэлийг хариуцлагыг хэдийн шаарддаг болсон. Мөн бас нэг анхаарах ёстой зүйл бол  бүх хог хаягдал дахин боловсруулагддаггүй. Дахин боловсруулчихдаг юм чинь гэх ойлголт нийгэмд эрчимтэй тархсанаар хэт хэрэглээг өдөөдөг. Гэтэл нь энэ нь асар өндөр үнэтэй төдийгүй алдагдал ихтэй. Бас сүүлийн үеийн бүтээгдэхүүний сав баглаа нь олон төрлийн түүхий эдийн нийлбэрээр бүтсэн байдаг. Тиймээс эдгээр нь дахин боловсруулагдах боломжгүй болж байгаа юм.  Бидний ажилласан дөрвөн жилийн хугацааны ард хог хаягдлын гинжин хэлхээг таслах хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна. Эцэстээ эдгээр хог хаягдлууд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах үндсэн эрхэнд халдаж байгаа гэдгийг хүн бүр анхаарч ирээдүйнхээ төлөө санаа тавих цаг ирсэн” хэмээв. Тэрээр олон улсын хэд хэдэн судалгааг орчуулан цахим хуудсаараа дамжуулан нийтийн хүртээл болгосон. Түүний хэлснээр Хишиг-Өндөр сум өнөөдөр огт хоггүй сум болж хараахан чадаагүй. Гэвч үйл ажиллагаа эхлүүлж байсан дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад иргэд хогоо ангилж, дахивраар нь ялгаж сурсан. Айл өрх бүрд ангилан ялгах хогийн сав байршуулсан зэрэг сайн туршлага бий болгож чадсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19