“Азийн тэсвэртэй хотууд” төслийг нийслэлд хэрэгжүүлнэ
АНУ-ынОлон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээрНЗДТГ, Азийн сан хамтран “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлнэ.
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж,чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээхотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатайдэд бүтцийг нэмэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Төслийн хүрээнд нийслэлийн дэд бүтцийн чанарыгсайжруулах, эдийн засгийг тэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын барьж буй концепц, сайн туршлагыг судлах боломж нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгальорчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэх ач холбогдолтой”гэв.
“Жэй Эс Ай” төслийн захирал Паллави Гупта, “Иргэд, иргэний нийгмийн байгууллага,төрийн байгууллагын оролцоотой төслийн хэрэгжих үе шатыг тодорхойлдог. Одоогоор төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай төлөвлөж, боловсруулж байна. Үүний дараа төслийг Улаанбаатар хотод 10 дугаар сараас хэрэгжүүлнэ.Энэтөслийг Ази тивийн таван улсад хэрэгжүүлж байгаатул тэднийтуршлагаасхуваалцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна” гэжээ. Эх сурвалж: МОНЦАМЭ