iNet.mn дагах

УИХ-ын сонгуулийн дүн. МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авлаа

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, өнөөдөр /2024.06.29/ хяналтын тооллого үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын өгсөн саналыг гараар тоолж баталгаажуулснаар Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор сонгуулийн дүнг танилцуулах юм.
Урьдчилсан дүнгээр МАН 68 орчим суудал аваад байгаа бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авах боломжтой боллоо.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм.  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өгсөн юм.
ЖАГСААЛТ: МАН 18, АН 16, ХҮН 7, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ 4, ИЗНН 4 СУУДАЛ
МАН:
  1. Г.Лувсанжамц
  2. М.Энхцэцэг
  3. Ч.Анар
  4. О.Саранчулуун
  5. Д.Рэгдэл
  6. Д.Ганмаа
  7. С.Эрдэнэбат
  8. М.Мандхай
  9. Д.Энхтүвшин
  10. Б.Уянга
  11. Ж.Галбадрах
  12. А.Ариунзаяа
  13. Б.Баярбаатар
  14. Б.Хэрлэн
  15. Д.Бум-Очир
  16. О.Номинчимэг
  17. С.Зулпхар
  18. Х.Баасанжаргал

АН:
  1. Л.Гантөмөр
  2. С.Одонтуяа
  3. Ж.Батсуурь
  4. С.Цэнгүүн
  5. Ө.Шижир
  6. Ж.Баярмаа
  7. Ж.Баясгалан
  8. Д.Энхтуяа
  9. Х.Тэмүүжин
  10. Б.Пунсалмаа
  11. Э.Одбаярп
  12. П.Батчимэг
  13. Г.Очирбат
  14. Б.Жаргалан
  15. А.Ганбаатар
  16. Ц.Мөнхтуяа

ХҮН:
  1.  Т.Доржханд
  2. Л.Энхнасан
  3. П.Ганзориг
  4. Г.Уянгахишиг
  5. Б.Найдалаа
  6. Б.Мөнхсоёл
  7. Д.Гантулга
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
  1. Н.Номтойбаяр
  2. А.Ундраа
  3. Д.Пүрэвдаваа
  4. М.Сарнай
ИЗНН:
  1. Б.Батбаатар
  2. М.Нарантуяа
  3. Р.Батболд
  4. С.Замира

ТОЙРОГ: МАН 50, АН 26,  ХҮН 2 СУУДАЛ АВЧЭЭ
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан нам олонх буюу 7 нэр дэвшигч хамгийн олон санал авсан бол МАН-аас хоёр хүн хамгийн олон санал авав. Тус тойрогт хамгийн өндөр саналыг АН-аас нэр дэвшсэн хуульч О.Алтангэрэл авсан бол түүний араас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АН-аас нэр дэвшсэн П.Мөнхтулга, МАН-аас нэр дэвсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-аас нэр дэвшсэн Г.Хосбаяр, Б.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 2-р тойрогт МАН-аас зургаан нэр дэвшигч хамгийн олон санал авсан бол Ардчилсан намаас дөрвөн нэр дэвшигч хамгийн олон санал авав. Тус тойргийн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, МАН-аас нэр дэвшсэн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшсэн Б.Түвшин, АН-аас нэр дэвшсэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МАН-аас нэр дэвшсэн Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 3-р тойрогт МАН хоёр, АН-аас 1 хүн хамгийн олон санал авав. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Х.Жангыбал хамгийн олон санал авсан бол УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Аубакир, Ардчилсан намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бейсэн нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 4-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 7 хүн, АН-аас нэр дэвшсэн 1 хүн хамгийн олон санал авав. Тус тойрогт АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн захирал Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 5-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 7 хүн хамгийн өндөр санал авсан бол Ардчилсан намаас гурван нэр дэвшигч хамгийн олон санал авсан. МАН-аас Сангийн сайд Б.Жавхлан хамгийн өндөр санал авсан бол УИХ-ын гишүүн Ц.Туваан удаалав.  Мөн Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Батжаргал нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 6-р тойрогт МАН-аас зургаан нэр дэвшигч, АН-аас нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойргоо тэргүүлж хамгийн олон санал авсан бол түүний араас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр, М банкны захирал Л.Соронзонболд, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Бямбасүрэн, МАН-аас нэр дэвшсэн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 7-р тойрогт АН-аас нэр дэвшсэн таван хүн, МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн хамгийн олон санал авсан. АН-аас нэр дэвшсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус тойрогт хамгийн олон санал авсан бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, АН-аас нэр дэвшсэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, АН-аас нэр дэвшсэн Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар нар  хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас дөрөв, ХҮН-аас нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус тойрогт хамгийн олон санал авсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр удаалж, ХҮН намаас нэр дэвшсэн НИТХ төлөөлөгч П.Наранбаяр, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, МАН-аас нэр дэвшсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас хоёр, ХҮН намаас 1 нэр дэвшигч хамгийн олон санал авсан. Тус тойрог ХҮН намын нэр дэвшигч Ж.Золжаргал хамгийн олон санал авсан бол МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг удаалж, МАН-аас нэр дэвшсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас дөрвөн хүн, АН-аас хоёр хүн хамгийн олон санал авчээ. МАН-аас нэр дэвшсэн Цахим хөгжлийн сайд Н.Учрал хамгийн олон санал авч тойргоо тэргүүлсэн бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн О.Батнайрамдал, АН-аас нэр дэвшсэн Ц.Баатархүү, МАН-аас нэр дэвшсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АН-аас нэр дэвшсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас дөрөв, АН-аас нэр дэвшсэн нэг хүн хамгийн олон санал авав. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Батшугар тус тойрогт хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, МАН-аас нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, МАН-аас нэр дэвшсэн Хотын даргын орлогч П.Сайнзориг, МАН-аас нэр дэвшсэн Соёлын сайд Ч.Номин нар хамгийн олон санал авчээ.

УИХ-ын гишүүн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хоёр, АН-аас нэр дэвшсэн нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Ч.Лодойсамбуу  удаалж, МАН-аас нэр дэвшсэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гуравт оржээ.

УИХ-ын 13-р тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн хамгийн олон санал авчээ. Тус тойрог нийслэлийн хэмжээнд хамгийн бага сонгогчтой бөгөөд МАН-аас нэр дэвшсэн Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар хамгийн олон санал авчээ.
скачать dle 12.0

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

18/06/2025, 12:26

Засгийн газрын сайд нарын БОЛОВСРОЛ, НАМТАР

18/06/2025, 12:20

Монгол хүн ямар үед сайхан ааштай болох вэ

18/06/2025, 12:16

МАН урвагчдын засаг байгуулж улс төрийн шившиг боллоо

18/06/2025, 12:15

Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ

17/06/2025, 19:40

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

17/06/2025, 19:38

Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарыг ажиллахыг дэмжиж байгаа.

17/06/2025, 19:32

Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг шинэ танхимд ажиллуулна

17/06/2025, 19:31

Г.Занданшатарын засгийн САЙДУУД!

17/06/2025, 19:28

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

17/06/2025, 19:26

Б.Ганхайч Монголын жүдочдын 33 дахь медалийг эх орондоо авчирлаа

17/06/2025, 19:23

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

3/06/2025, 18:24

Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ

3/06/2025, 17:36

Шинэ Ерөнхий сайдыг VII сарын 3-наас өмнө томилно

3/06/2025, 17:26

Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг олонд дэлгэлээ.

3/06/2025, 17:24

Хүрэн баавгай Эрхэл нуурын хажууд явж байна

3/06/2025, 16:25

Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

3/06/2025, 16:23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд итгэл үзүүлсэнгүй

3/06/2025, 16:22

ХҮН нам тарж, Т.Доржханд огцрох уу?

3/06/2025, 16:18

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

3/06/2025, 16:16

OpenAI компани Өмнөд Солонгост оффисоо нээнэ

26/05/2025, 17:51

Б.Баяр-Эрдэнэ: Хүүхэд бүхний гэрэлтэхийг хүсдэг ертөнцийг харуулахыг бид зорьсон

26/05/2025, 16:28

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

26/05/2025, 16:25

“Залуучуудын хөгжлйн стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлав

26/05/2025, 16:24

ББСБ-уудын банкнаас татсан зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгджээ

26/05/2025, 16:23

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид "Алтан цом"-ын эзэд боллоо

26/05/2025, 16:21

Тэнгэр ээж минь өршөө дууны хөшөөг заллаа

26/05/2025, 15:49

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ

26/05/2025, 15:38

Гэрэл зурагчин Б.Инжинааш - “Glimpse of Us”

20/05/2025, 18:14

“Илүү их уншъя” монголчуудаа…

20/05/2025, 18:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19