Гэр хорооллын 33 айлыг дулааны шугамд холбожээ
Нийслэлийн гэр хорооллын айлыг төвлөрсөн дулаан болон цэвэр усаар хангах дэд бүтцийн эхний төвийгЧингэлтэй дүүргийн 7-р хороонд бариад байна.
Энэ оны 6-р дугаар сард бүрэн ашиглалтад орох төвийн ажилтай өнөөдөрБХБЯ болон нийслэлийн удирдлага,албаны хүмүүс танилцлаа. Гэр хороололд хэсэгчилсэн, бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбохоос, одоогийн байдлаар,33 айлыг дулааны шугамд холбон, туршиж байна.
Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг танилцуулахдаа, “Улаанбаатарын утааг арилгаж хөрсний бохирдлоос хамгаалах зөв шийдлийн нэг нь гэр хорооллыг дэд бүтцээр хангах төсөл юм. Энэ бол зөвхөн дулаан, усаар хангаад зогсохгүй, авто зам тавьж, ногоон байгууламж барина.Цэвэрлэх байгууламж барьснаар саарал усыг мөн ашиглана.Ингэснээр 285 гаруй айлын 15 га газарт агаар, хөрсний бохирдол арилна” гэв. Санхүүжилтийг хэрхэн шийдэж буй талаар сонирхоход, тэрээр, “Энэ онд эхний ээлжинд нийслэлийн төсвийн 15 тэрбум төгрөгөөр хоёр газар ийм төв барина. Засгийн газрын 179-р тогтоол гарч, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн хүрээнд шийдэх болсон. Бид эхний 16 байршлыг НИТХ-аар батлуулсан. Дараагийн 15 байршлыг батлуулахаар бэлдэж байна” гэв.
2020 он гэхэд, нийслэлд эхний 50 байршилд дээрх жишгийн дэд бүтэц байгуулах юм. “Дэд бүтцийн төв” нь 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд хоногт 520 куб метр бохир усыг цэвэрлэн боловсруулна.
Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг нийслэлээс шийджээ. Харин айл өрхийн хувьд, өөрсдөө ванн, душ, 00 суултуур, паар зэргээ авах ёстой. Цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усаар гэр хороололд жижиг цөөрөм байгуулах аж. Учир нь цэвэрлэх байгууламжаас 99.9 хувийн цэвэршүүлсэн саарал ус гаргах юм.
Төслийн ажилтай танилцсанБХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар “Гэр хорооллын50 байршилд дэд бүтэц бий болгоно гэсэн төлөвлөгөөтэйбайна. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастай, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Сүхбаатар дүүргийн 18-р хороо буюу Бэлхэд энэ ажлыг хийнэ. Эндиргэдийн оролцоо чухалбайна” гэдгийг онцолж байв.
53 сэтгэгдэл