iNet.mn дагах

Миний мэдэх хамгийн олон малтай хүн

Анх хувьчлалын болон хувийн нийлсэн 200 гаран малтайгаар хөдөө гарч 20 гаруй жил зүтгэсний хүчинд 13000 гаруй толгой малтай болжээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж мал минь таван төрлөөрөө сайхан өссөн дөө гэж Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн малчин, МУ-ын гавъяат малчин, Мал аж ахуйн хүндэт профессор Б.Батмөнх гуай яриагаа эхэлж байсан. Эднийх 6 хүүхэдтэй. Дунд хүү, бага хүү, зээ дүү нартайгаа хамжаад өөрсдөө малаа малладаг. Шаардлагатай үeд улирлын чанартай туслах малчин авдаг гэсэн.
Эхнэр М.Жавзмаа нь бас л малчин айлын хүүхэд. Дашбалбар сумынх. ХААДС-ыг нябо мэргэжлээр төгсөж, сумандаа олон жил нябо хийсэн хүн. Тэр үeийн заншил ёсоор хулгайлагдсан бүсгүй. Бүтэн сайн өдөр ажилдаа явахгүй бол болохгүй нь гэж гэрээсээ гаран Батмөнх ахад хулгайлагдан гэр бүл болсон гэж байгаа. (мэдээж өмнө нь хэлэлцэж тохирно)
Дунд хүү Б.Батзориг нь багаасаа л хурдны морь унадаг, адуунд дуртай хүүхэд байж. Аав нь чи мал дагахад алдахгүй ээ гэсээр байгаад 10 анги төгсөхөд нь сургуульд явуулалгүй малчин болгож. Үүнийгээ Б.Батмөнх гуай удам дагасан, уламжлалт малчин төрүүлэхгүй бол энэ нутаг орон чинь эзэнгүйднэ шүү дээ гэж байсан. Б.Батзориг одоо сувай малаа болон бод малаа хариуцдаг. Их насны морь нь сумандаа түрүүлсэн гэж байгаа.
Бага хүү Б.Нямдаваа нь МУИС-ийг биологич мэргэжлээр төгссөн хэдий ч одоо мал дээрээ байгаа. Бог малаа хариуцдаг. Бэлчээрийн мал аж ахуйг судалдаг Шагдарсүрэн докторын шавь гэнэ. Малаа маллаад, судалгааныхаа ажлыг давхар хийгээд явдаг гэсэн. Бас нэг зээ дүү нь хонины суурь дээр нь байдаг гэх. Хүүхдүүд нь сургалтын төлбөрөө малаар төлдгийг сайн мэдэрдэг учраас малдаа их хайртай гэсэн. Гавъяатынх 10 мянга гаруй хонь, 1300 гаруй адуу, 900 гаруй үхэр, 130 гаруй тэмээтэй айл байв.
Б.Батмөнх гуай малчин удамтай, эцэг эхээсээ олуулаа өссөн хүн. 1974 онд 7-р ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч. Гэхдээ энэ тухайгаа ярихдаа ... Би бол илгээлтээр гарах дургуй хүүхэд байсан. Сурлагаараа 1-д жагсдаг байлаа. Гэтэл илгээлтээр гарах хүүхдийн тоо нэгээр дутаад. Тэгээд сургуулиас намайг эгч нар чинь сургуульд явчихсан юм чинь чи илгээлтээр яв гэсэн. Гурван жил ажиллаад, дараа нь сургуульдаа яваарай гээд л шууд захиргаадсан. Тэгээд би уйлаад л илгээлт авч байлаа. Ядаж байхад яг тэр үeд ангийн багш байхгүй байж таарсан.
Илгээлтээр гарч жил болоод цэрэгт явсан. Тэнд жолооч болсон доо. Харин цэргээс халагдахдаа машин бариад цэрэг хувцастайгаа нутагтаа ирж байлаа. Түүнээс хойш нэгдэлдээ 15 жил жолоо мушгиад хөдөө гарсан. Eр нь бол 44 жил жолоо мушгиж байна даа. Гуч гаран жил болсон Зил-130 машин маань одоо гадаа байж л байна гэв. Батмөнх гуайг ер нь машин тэргэнд хорхойтой машиныг их сайхан эдэлдэг хүн гэх юм билээ.
Анх энэ хүнийг зориод явж байтал ашгүй замд таарсан юм. Цэмбийсэн Ланд 200 уначихсан, арын суудал дээрээ эмээл, хазаар, ойр зуурын юмаа тавьчихсан, машин дээрээ уургаа бэхэлчихсэн давхиж байв. Жийптэйгээ л давхиад байдаг юм уу гэхэд машин, мотоцикль аль аль нь л байна. Бас морио, тэмээгээ ч унана. Эрүүл мэнддээ тааруулаад зөв л ашиглах хэрэгтэй байдаг юм даа гэж байв. Бид шууд л малын бэлчээр нь ярилцаж эхэлсэн.
Би уламжлалт аргаар малаа малладаг. Уламжлалт мал ахуй чинь отор дээр л суурилна. Тийм болохоор манайх дандаа л нүүдэл хийдэг. Мал гэдэг чинь өөрөө муу малчнаас дээр шүү дээ. Цаг агаараа бас шинжинэ. Буриадууд ер нь цаг уурын eрөнхий багцааг гаргачихна шүү. Цаг агаарын болзор гэж онцгой хүчин зүйлүүд байна. Тэр болзорыг амжилттай даван гарах ёстой. Хаврын шуурга, зуны хүйтэн бороо, өдийд гэхэд л мөс бүхэлдээ хөлдсөн байх ёстой гэх мэт. Энэ бүхнийг л сайн тооцно. Одоо ч цаг агаарыг сайн хэлдэг болсон доо. Тэр битгий хэл гар утсаар мэдээ авдаг боллоо. Сүүлийн үeд мал маллахад амар, сайхан болж байна аа. Өөрөө л дур сонирхолтой байх ёстой. Манай энэ алслагдсан зүүн хязгаар нутаг чинь зах зээлээс хол болохоор фeрмeрийн аж ахуй зохимжгүй санагддаг. Харин бэлчээрийн мал аж ахуй бол зүгээр, зардал багатай, өглөө гараад орой ирэхдээ л сүүгээ ав, махаа ав гээд ирэх жишээний гэв.
Яриад сууж байтал утас нь дуугарав. Манай дунд хүү хэдэн үхрээ гэрлүүгээ тууж явна гэнээ гэв. Тэгэхээр нь танай үхэр дээр очьё гэхэд тэг тэг гэхдээ цөөхөн хэдэн л юм байгаа даа гэсэн. Зөндөө л сайхан шар байна лээ. Бараг л хагас зэрлэгшсэн маягтай их үргэмтгий юм. ... Хадлан овоо авна аа.150-200тн өвс авна. Гэхдээ энэ олон малыг тэжээнэ гэж юу байхав. Бас хоёрын хооронд олон муу мал тэжээгээд хэрэггүй байдаг юм. Сайн оторлоод, тарга хүчийг нь авхуулаад малыг өөрийг нь өөрөөр нь өвөлжүүлэх л чухал даа. Энэ хэдэн малыг чинь би анхнаас өөрөө өсгөсөн болохоор, одоо болоод байгаа болохоор нь л ингээд байлгаад байгаа юм даа гэж ярьж байсан нь санаанд орж байлаа.
Б.Батмөнх гуай цааш нь ярихдаа сүргийн бүтцийг зөв зохион байгуулж явах ёстой юм шиг санагддаг. Хонь бол хамгийн түрүүнд мөнгө болдог амьтан. Тэгэхээр хонио түлхүү өсгөх хэрэгтэй. Бод мал бол таваарлаг мал. Таваарлаг мал бол банк л гэсэн үг. Энэ хэдэн үхэр(шар) бол миний банк. Карманы мөнгөгүй болчихоод шууд л банкруугаа ороод байвал дороо л хоосроно биз дээ гээд инээж байх. Эр малын буянгаар мал өсч байна гэж боддог. Адуугаа дагаж үхэр идээшинэ. Түүнийг бог мал дагана. 1 эр хонь 10 борлон тэжээдэг гэж үг бий шүү. Надад бас 130-аад тэмээ байгаа. Тэрийгээ eрдийн хөсөгт хэрэглэнэ, бас унана. Манайх тэмээгээр нүүдэг, би тэмээнд дуртай хүүхэд байсан. Энд 20 гаран сайхан номхон ат байгаа. Дуртай үeдээ л нүүнэ. Үл хоол даахдаа сайн амьтан. Би ч хэдэн тэмээгээ манай жийп л гэж онгирдог хүн дээ гэв.
Тэндээсээ бид дунд хүү Б.Батзоригийн гэрт очив. Дөнгөж л нүүж ирээд, сайн төвхнөж ч амжаагүй байгаа бололтой харагдсан. Гадаа сайхан тогтуун байлаа. Отор хийж өвсний соргогийг л дагаж яваа минь эндээ гэх. Энд 2000 орчим бод мал байгаа, урагшаа дахиад жаахан явбал манай бог мал байгаа. Богоо 3,4 суурь болгосон. Би дөрвөлжин хашаанд дургүй. Саран хашаа, монгол гэр хоёрт салхины цохилт бага байдаг юм гэх.
Энэ олон малыг өсгөж байхад сайн, муу зүйл зөндөө л тохиолдож байсан байх даа гэхэд, байлгүй яахав. 2010 онд айхтар зуд болсон доо. Дөрөвхөн цагийн дотор л 800 мал нүд аньж байлаа. Гол харалмаар. Тэр үeд 9000 орчим малтай байгаад 6000 орчимтой л үлдсэн. Эндээс би олон тооны мал биш, таваарлаг чанартай мал хэрэгтэйг ойлгосон. За тэгээд морио уяад, айраг, түрүү аваад уясан морио хөтлөөд явж байх ч сайхан шүү дээ гэв. Хүн нэг л туулай л хөөх хэрэгтэй. Олон юмруу орох дэмий. Надад олон боломж байсан. Наймаа хийгээд явбал явах л байлаа. Гэхдээ би тэгээгүй ээ гэв.
Өөрийгөө боловсролгүй зүгээр л амьдралын хар ухаанаар явж байгаа хүн гэх. Гэхдээ л ийм олон мал өсгөж үржүүлэхэд маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, овсгоо самбаа, ухаан шаарддаг байх. Зарим үед хахир хатуу байж, харам зан гаргах ч тохиолдол байдаг л биз. Юутай ч энэ бол гайхамшигтай, уйгагүй хөдөлмөрийн үр дүн, ясны малчин хүний шинж байх аа.
Тэнгэр л сайхан бол бидэнд өөр хүндрэл гэж юу байхав дээ гэх MУ-ын гавъяат малчин Б.Батмөнх гуай Угтам уулынхаа урд арван гурван мянган малаа бэлчээгээд буриад зон олныхоо дунд сайхан амьдарч явна аа.
2018.11.13 Д.Нямдорж
#БиднийЦөөхөнМонголчууд төсөл
#Дорнод аймаг, #Баяндун сумскачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:15

    Tras elaborar una historia clínica minuciosa, su especialista, le explicará los diferentes tratamientos que están a su alcance y que mejor se adaptan a su situación actual y a su problemática. Comprar viagra generico en españa contrareembolso

Сэтгэгдэл үлдээх

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19