iNet.mn дагах

Шударга ёсыг тогтоохын төлөөх эрс шинэчлэлийн зорилтоосоо ухрахгүй ажиллахыг Өвөрхангайнхан захив

Баянхонгор аймгаас эхэлсэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт өчигдөр Өвөрхангай аймагт үргэлжиллээ.
Түүнийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтлаа.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хууль дээдэлж, хариуцлага сахилга, шударга ёсыг дээдлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг парламентаас эхэлж шинэчлэл хийх; парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах; Улсын Их Хуралд тооноос чанарт шилжих хувьсал, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцоог хангах цахим шилжилт хийх; Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах; төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах үндсэн 5 зорилтоо танилцууллаа.Тэрбээр, Улсын Их Хурлын танхимыг мэдлэг, тооцоо судалгаа, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэтгэлцээний индэр болгох ёстой гэж үзэж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа онцлов.
Түүнчлэн эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдэл, хувийн ашиг сонирхлоо эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаг, ард түмнээ алагчилдаг байдалтай хатуу тэмцэх нь иргэдээ төлөөлсөн Улсын Их Хурлын онцгой үүрэг гэж үзэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн төрийн алба иргэддээ тэгш шударга хандаж, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг байх нь монгол төрийн нэр хүндийг сэргээх гол хүчин зүйл бөгөөд үүнийг бүх шатны төрийн албан хаагчид өдөр тутмын ажилдаа чухалчлахыг сануулж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн хэнд ч хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг анхааруулав. Энэ зорилгоор Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн хуулийг батлан мөрдүүлэх болно гэлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төрийн институци хоорондын харилцан хяналт, тэнцлийн зөв тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын, монгол хүний хөгжлийг хангах шаардлагад нийцүүлж хийнэ гэдгээ онцлоод, энэхүү өөрчлөлтийг дэмжихийг Өвөрхангайчуудаас хүслээ.
Уулзалтад оролцсон иргэд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг мөрдөх хугацааг наашлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, монгол ёс заншил, урлаг соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг хуваарилах, чанаргүй дээд сургуулиудын тоог цөөлөх, аймгийн төвийн утааг багасгах зэрэг санал хэлж байлаа.Арвайхээр сумын өндөр настан н.Дашпунцаг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг эхний ээлжинд засах, монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг эхчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээнд хүргэх, ЖДҮ-гийн зээлийн асуудалд орооцолдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.Харин ахмад багш н.Тавхай боловсролын агуулга, стандартыг байн байн өөрчилдгөө зогсоож, тогтвортой байлгах, сурах бичгийг нэг мөр цэгцлэх, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тендерт бага үнийн саналаар шалгаруулдаг нь чанаргүй барилга баригдах нөхцөл болж байгааг зогсоох нь зүйтэй гэв.

Өвөрхангай аймгийн иргэд шударга ёсыг тогтоох, хариуцлага, сахилгыг сайжруулах, дуулиант том хэргүүдийг шийдэх, баялгийн тэгш хуваарилалтын тогтолцоо бүрдүүлэх зэрэг эрс шинэчлэлийн чиглэлээр төр, засгаас дэвшүүлж байгаа зорилтыг дэмжиж, итгэж байгаагаа илэрхийлж, зорилгоосоо ухралгүй сайн ажиллахыг захиж байлаа.
Түүнчлэн Өвөрхангайчууд 2016 оны сонгуулиар зөв сонголт хийсэн нь тэднийг төлөөлсөн гишүүдийн ажлаас харагдаж байгааг сайшааж, улам сайн ажиллаж, ард олныхоо итгэлийг бүрэн биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар иргэдийн асуултад тодорхой хариулт өглөө.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шударга ёсыг тогтоох, нийгмийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах, стратегийн ордуудад төр, иргэний хяналт тогтоох зорилгоосоо бид ухрахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж, “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг засах болно гэлээ.






Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах асуудлыг гишүүдтэйгээ хамтран хийж, зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гол хуулиудаа шинэчлэх, Монголоо аж үйлдвэржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ хэмээн онцлов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв  санааны нэгдлийг тогтоохын төлөө шантралгүй ажиллах болно” гээд, шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн уриаллаа.
Ийнхүү УИХ-ын даргын орон нутагт хийсэн анхны томилолт өндөрлөв.


скачать dle 12.0

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19