iNet.mn дагах

Энэтхэг Улс 2025 он гэхэд хүн амаараа дэлхийд тэргүүлэх нь

Энэтхэгийн ГХЯ-ны сайдын урилгаар Монголын 20 сэтгүүлч өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 4-нийг  хүртэл БНЭУ-д зочлоод ирлээ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Сэтгүүлчдэд ийм боломж олгосон ГХ-ны сайд Д.Цогтбаатарт талархал илэрхийлье. Тэрбээр 2018 онд Энэтхэгийн ГХЯ-ны сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монголын сэтгүүлчдийг танилцах аяллаар явуулах санал тавьж байсан нь ийнхүү биеллээ олов.Энэтхэг улс 1.2 тэрбум хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт  жагсдаг. Тэгвэл 2025 он гэхэд тус улсын хүн амын тоо эрчтэй өссөөр БНХАУ-ыг гүйцэж нэгдүгээрт орно гэсэн тооцоолол гарчээ.

Тэдний тоон мэдээллүүд сонин санагдсан нь тэрбум хүнтэй улс арга ч үгүй биз. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд л 4,5 сая хүн ажилладаг, 7 мянга гаруй сонин хэвлэлтэй, 9 мянга гаруй телевизтэй, үүний 440 гаруй нь зөвхөн мэдээлийн суваг аж. Энэ онд улс төрийн сонгууль болох гэж байгаа учир гудамж талбайд нэр дэвшигчдийн плакат энд тэндгүй харагдсан. Бүх нийтийг хамарсан сонгуульд  900 сая гаруй хүн санал өгч буй бөгөөд сар гаруйн хугацаанд санал хураалт үргэлжилдэг байна. 

МИАТ-ын Боинг 767 шинэхэн хөлгөөр бид Хонконгод газардаж тэндээс Мумбайн шууд нислэгээр 24 сая хүн амтай, Энэтхэгийн санхүү эдийн засаг,  худалдаа арилжаа, үзвэр үйлчилгээний  гол төвд  хүрэлцэн очсон. 

ДНБ-ний 5,  Аж үйлдвэрийн 25, далайн худалдааны 40 хувийг гаргадаг бөгөөд мөнгөн гүйлгээний 70 хувь энэ хотоор дамждаг байна. Тус хотод Энэтхэгийн нөөц банк, Бомбейн Хөрөнгийн Бирж, Энэтхэгийн Үндэсний Хөрөнгийн Бирж, мөн олон томоохон компанийн төв байрладаг. Мөн Мумбайд Болливуд гэгч Энэтхэгийн Хинди кино, телевизийн үйлдвэр байдаг.
Аяллын баг  маань “Таж Махал” хэмээх 5 одтой зочид буудалд тухалсан.

Очсоны маргааш бид буудлаас автобусаар Раджив Гандигийн нэрэмжит 6 км үргэлжлэх гүүрэн дээгүүр давхиж дэлхийд хоёрт жагсдаг NSE Үндэсний Хөрөнгийн бирж /ҮХБ/-тэй танилцав. Энэхүү биржээр дамжин олон улсын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явдаг. 


“NSE” Үндэсний хөрөнгийн биржийн захирал Рави Брагнан бидэнд товч танилцуулга хийсэн.  Олон улсын түвшинд байгаа хөрөнгийн эх үүсвэрийг татах тал дээр маш их туршлагатай. Шууд хөрөнгө оруулалт гэхэд л эдийн засгийн 7-8 хувь буюу 2 их наядыг бүрдүүлдэг. Ер нь хувьцаа эзэмшигч компаниудыг  хоёр  хувиас хэтрүүлдэггүй. Амжилттай ажиллаж буйн нууц бол эрсдлийн менежментээ маш зөв тодорхойлдог. Техник технологийн хөгжлийг амжилттай хэрэгжүүлэн цахимжиж шилэн болсон. Байнгын 23 сая хөрөнгө оруулагчтайн 15 хувь нь гадаадын хөрөнгө оруулагч. 250 сая терминал үндэстэн даяар байдаг. Энэтхэгийн Үндэсний компаниуд нэгдэж 1994 онд “NSE” Үндэсний хөрөнгийн биржийг байгуулсан. Тус байгууллага нь нийгмийн өмнө хариуцлага хүлээн ажилладаг. Нийгмийн, санхүүгийн гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь, Энэтхэг улс 30-35 жилийн дараа тус улсын хүн амын дийлэнхийг хөгшчүүд эзлэх тул одооноос урьдчилсан бэлтгэл ажлыг хийж байгаагаа ч бидэнд дуулгасан юм.  

Жилд 1000 гаруй кино үйлдвэрлэдэг БолливуудМөн өдөр Мумбай  дахь Сити фильмээр зочилсон. Биднийг дагуулж явсан хөтөч доктор Раж гэхэд л 100 гаруй кинонд дүр бүтээснээ ам алдав. 

Тэд Холливудын киноноос үл дутах бүтээлүүдийг туурвин өөрсдийн "Болливууд" гэх салбарыг бий болгожээ. Жилд 1100 кино бүтээдэг бөгөөд энэ нь АНУ-тай харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт аж. Сүүлийн үед кино урлагийн салбар нь хурдацтай хөгжин, олон гайхалтай жүжигчид дэлхийд алдар нэрээ түгээн, гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа гайхуулж байна. Тус кино үйлдвэр нь 510 акр газрыг эзэмшдэг бөгөөд кино зураг авахад зориулсан олон павильонтой.  Хөдөө тосгоны амьдрал, хаадын орд харш, хурдны зам, ан амьтан гээд бүхий л төрөл жанрын кинонд зориулсан павильонд  уран бүтээлчид зураг авах захиалгаа өгч төлбөрөө төлдөг тогтолцоотой. Биднийг очиход гурван ч киноны зураг авалт болж байв. “Хайрынхаа төлөө үхэхийг хүсэж байна” хэмээх кинонд дүр бүтээж буй кино од Миниш Раянатай уулзсан.Тэрбээр 10 гаруй жил жүжигчнээр ажиллаж байгаа. Болливууд болон телевизийн олон ангит кинонуудад дүр бүтээсэн гэлээ. Мөн Мумбай хотод монголчуудын сайн танил Энэтхэгийн алдарт жүжигчин Шарук Каны орд харш  автобусаар явах замд харагдсан. Болливуудын хаан хэмээн өргөмжлөгдсөн тэрбээр 80 гаруй киноны гол дүрийг бүтээж, Энэтхэгийн кино наадмын шилдэг жүжигчний шагналыг 14 удаа хүртжээ.Тэрбээр дэлхийд алдартай жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. Кан Ред Чили Энтертайнмент компанийг байгуулалцсан хамтран эзэмшигч продюсер, бизнесмен юм.


Гол тээврийн хэрэгсэл нь гурван дугуйт
Тэрбум гаруй хүн амтай улс гэхэд замын түгжрэл нэг ч таараагүй. Бум бужигнаж түм түжигнэж байгаа ч тэнд уурлаж бухимдсан хүн харсангүй. Манай хотын гудамжаар холхидог тансаг зэрэглэлийн машин Мумбай хотод бараг харагдаагүй гол төлөв гурван дугуйт, такси, бензин шатахууны хэрэглээ багатай хямдавтар авто хөсөг зонхилж  харагдсан.

Зам дээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь Энэтхэгт замын хөдөлгөөний дүрэм бараг л байдаггүйтэй адил. Нутгийн иргэд ихэнхдээ гурван дугуйтаа хэрэглэдэг бололтой. Нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай аялах эсэх нь хэдий хэрийн хөлс төлөхөөс шууд хамааралтай гэнэ. Энэтхэгийн ядуу иргэдийн өргөн хэрэглэдэг нийтийн тээврийн хэрэгсэл болох "Second Sitting General Class"  хөл тавих зайгүй маш их хүнтэй байдаг.


Энэтхэг хүмүүс эр эмгүй толгойгоо хоёр тийш донжигнуулж байх нь ажиглагдсан. Бид ч зочилсон газар бүхэндээ "намасдэ" хэмээн алга хавсран залбирч толгойгоо тэдний адил хөдөлгөж явлаа. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Энэтхэгт тухайн хүн толгойгоо хоёр тийш донжигнуулж буй нь таны саналыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэсэн шүү. Бид азтай, айхтар халууны улирал биш үеэр очсон учир цаг уурын хувьд тааламжтай байв. Хамгийн халуун өдөр нь +35 хэм байсан. Ихэндээ кондишн ажилладаг тул дотор сэрүүн, дулаан цамц, оймсоо авч явахад буруудахгүй гэж зөвлөх байна.

Энэтхэгт  300 мянга орчим сүмээс дуртайгаа үзэх боломжтой. Аяллын баг Мумбайгаас дараагийн аялал руу хөдөлсөн. Мумбайн нисэх буудлаас Патна хүртэл орон нутгийн нислэгээр явсан. Патнагаас автобусаар 6-7 цаг Бихар мужийн Гаягаас өмнө зүгт 100-аад км давхиж Бурхан багшийн төгс гэгээрлийг олсон Бодигаяад хүрэлцэн ирсэн. Биднийг автомат буутай цэргүүд хамгаалж явсныг өгүүлэх байна. Яагаад гэвэл, Энэтхэг Пакистаны хил орчмын мөргөлдөөн болсон үе байв. Дэлхийн нийт алтны 11 хувийг энэтхэг бүсгүйчүүд хэрэглэдэг нь үнэн мэт санагдсан, тэд  хоёр гар, хөл, чих, хамартаа алтан гоёл чимэглэл зүүлтийг зай завсаргүй  зүүсэн нь ихэд сонирхол татаж байлаа.



10 мянган ламтай Бодгаяа
Сэтгүүлчид маань бүгд гутлаа тайлж тусгай шаахай өмсөн 2500 жилийн өмнө Бурхан багш гэгээрлийн хутгийг олсон бодь мод,  эргэн тойронд нь сүрлэг дурсгалын цогцолбортой, 48 метр өндөр Махабоди сүмд бараалхав.Хөтөч маань энд зөвхөн хамаг амьтны тусын тулд залбирч явах нь чухал хэмээв. Мөн бурхан багш төгс гэгээрлийг олохоор бясалгаж байх үед түүнийг байгалийн гамшиг элдэв муу бүхнээс аварга кобра могой хамгаалж байсан гэлээ. 

“Мойбайл сэтгүүл зүйн” шинэ төрөл түрэн орж ирэвДели хотын Мэдээлэл харилцааны институтэд зочлов. Тус институтийн ерөнхий захирал Хэжиш Сурэш нь сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан туршлагатай. Энэтхэгийн Засгийн газрын хэвлэлийн албаны зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр Энэтхэгийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, институтийн талаар товч танилцуулав. Энэтхэг улс бол хамгийн том ардчилсан улс. Чөлөөт сэтгүүл зүй хөгжсөн, 400 орчим үндэстэн ястан амьдардаг тус улсын хүн амын тал хувь 25-аас доош насны залуус. Харин гуравны хоёрыг нь 35-аас дээш насныхан эзэлдэг. Улсын хуулинд нь үндсэн 21 хэл байхаар тогтоосон боловч үнэндээ 1600 орчим хэлээр ярьдаг учраас маш олон хэлээр хэвлэл сонин гардаг.  7 мянган сонин, 9 мянган телевиз , 450 мэдээллийн сувгаар дотоод, гадаадын мэдээ мэдээлэл, улс орны хөгжил, эдийн засаг, ёс заншил, соёл урлаг, хууль эрх зүй, үйл явдлын мэдээ мэдээллийг олон нийтэд цацдаг. Хэвлэл мэдээллийн яамтай бөгөөд Засгийн газрын мэдээллийг гол болгож олон нийтэд түгээдэг байна.  

Яам болгонд хэвлэлийн төлөөлөгчтэй. Мэдээллийн түргэн шуурхай байдлыг хангах үүднээс сүүлийн үед “Твиттер” хуудас ашигладаг. Техник технологи хөгжиж хэвлэл мэдээллийн салбар бүрэн цахимжсан. Пресс Интер бюро /твиттер цахим хаяг/ нь 1.5 сая дагагчтай. Засгийн газрын болон яамдын хэвлэлийн төлөөлөгчид бүгд твиттерийн хаягтай бөгөөд мэдээллийг баттай эх сурвалжаас хурдан шуурхай хүргэхэд чухал үүрэгтэй. Яамдын, Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийг томилохдоо тус салбарт 5-10 жил ажилласан туршлагатай, мэдээллийг сайн боловсруулж мэргэшсэн хүнийг сонгож ажилуулдаг байна. Орчин үед улс орнууд цаасан хэвлэлээс татгалзаж байгаа бол  Энэтхэг улс эсрэгээр сонин хэвлэлийг англи, энэтхэгийн олон хэлээр хэвлэн гаргадаг. Хэвлэлийн салбарт бусад улсын адил бэрхшээл тохиолддог, худал мэдээлэл маш хурдацтай тархдаг. Засгийн газраас олон нийтэд хүргэх мэдээллийн тогтсон хэв маяг стандартыг барьдаг. Худал мэдээллийг ялгаж салгаж ойлгох, засах  талаар ч сургалт хийдэг аж. Энэтхэгийн мэдээлэл харилцааны институт бол тус улсын хэвлэл мэдээллийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол бааз суурь бөгөөд 1965 онд ЮНЕСКО-той хамтарч олон нийтэд мэдээлэл түгээх ажилтан  бэлтгэх зорилготой байгуулагджээ.1969 оноос гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг  сургадаг болсноор өдгөө дэлхийн 128 орны хэвлэл мэдээлийн ажилтнууд суралцаж байгаагийн дотор Монголын сэтгүүлчид ч сурч төгссөнийг онцлов. Технологийн маш олон дэвшлийг ашигладаг. Сүүлийн үед хиймэл оюун ухааныг ашиглаж судалж буйгаа ч дуулгав. Тус сургуулиас маш олон алдартай сэтгүүлчид төрөн гарсан хэмээн бахархсан. Харин хэвлэл, сошиалаар хүнийг ор үндэсгүй  гүтгэх доромжлох, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэргийг хуулиар хориглосон байдаг. Ийм мэдээллийн эсрэг ямар ч иргэн гомдол мэдүүлэх эрхтэй бөгөөд худал мэдээ хуулбарласан зэрэгт хариуцлага тооцдог. Техник технологийн хөгжлийг дагаад мэдээлэл түгээх сургалтыг байнга хийдэг. Сүүлийн үед энэтхэгчүүд контент зурган мэдээлэл маш их сонирхдог. Камераар  биш ухаалаг утас ашиглаж мэдээлэл хүргэдэг сэтгүүл зүйн шинэ төрөл түрэн орж ирсэн. Үүнтэй уялдаад “Мобайл сэтгүүл зүйн” шинэ төрлийн сургалтыг явуулж эхэлсэн. Засгийн газраас хоёр телевиз, нэг агентлагийг санхүүжүүлдэг. Хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Засгийн газраас реклам зар сурталчилгаа олж өгдөг нь тэдэнд маш том хөрөнгө оруулалт болдог аж. 
Сэтгүүлчид энэ жилийн сургалтын талаар сонирхсон, энэ оны 8 дугаар сараас 100 хувийн Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр нэг ангид 25 оюутан сургах талаар дуулгав. Сургалтад хамрагдахын тулд Монгол дахь  Энэтхэгийн ЭСЯ-аар дамжуулан онлайнаар холбогдож бүртгүүлэх хэрэгтэйг зөвлөв. Гагцхүү англи хэлний зүй ёсны мэдлэгтэй байхыг шаарддаг. Яагаад гэвэл, хичээл англи хэлээр явдаг.  Үргэлжлэл бий...
Д.Догсом

скачать dle 12.0

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

Өнөөдөр, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

Өнөөдөр, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

Өнөөдөр, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

Өнөөдөр, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

Өнөөдөр, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

Өнөөдөр, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Өнөөдөр, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Өнөөдөр, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өнөөдөр, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19