Г.Дашнямтай хамт ЕРӨНХИЙ САЙД асны дүү байжээ
Өнгөрсөн долоо хоногт буюу 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр олны дунд "Никель" Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашнямыг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулсан байдаг.
Гэтэл мөн дээрх хэргийг анхлан шалгаж эхэлсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Мөнхболдод урт хугацааны чөлөө олгож, хэргийн харьяаллыг өөрчлөхөөр болсон тухай мэдээлэл байна.
Энэхүү хэрэг нь харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шилжих ёстой ч шүүх шинжилгээний дүгнэлтийг хэрэгт хавсаргах ёстой гэх шалтгаанаар хараахан шилжиж ирээгүй байгаа аж.
Г.Дашням нарын гурван иргэнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчран шалгажээ. Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд цусны шинжилгээг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлжээ.Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болсон ч сэжигтэн этгээдүүд дээрх үйлдлээ үгүйсгэж эхэлсэн тухай баттай эх сурвалж хэллээ. Учир нь Г.Дашнямтай хамт саатуулагдсан этгээд нь Монгол Улсын Ерөнхий сайд асантай ураг төрлийн хамаатай нэгэн гэх ба хэргээс мултрахаар албан тушаалтнуудтай уулзаж эхэлсэн гэх хардлага ч дагалдаж байна.

27 сэтгэгдэл