Ц.Нямдорж: Наадмаар морьдын медальд 288 сая төгрөг зарцуулдаг
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг өнөөдөр “Мишээл экспо” төвд нээсэн. ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнд оролцож буй үндэсний үйлдвэрлэгчид төрд нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн бол, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг нийтэд ил тод байршуулах юм. Мөн төрийн байгууллагаас стандартын тохирлын гэрчилгээг хэрхэнавах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгнө.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,“Энэ жил ажил үйлчилгээ өргөжиж, хэрэглэх бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна. Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тодорхой чиглэл яамдад өгсөн. Тиймээс эх орны барааг түлхүү авахыг зорьж байна. Тендерийн хуулинд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих механизм бий. Үнэлгээний тодорхой хэсэгт хөнгөлөлт үзүүлээд дотоодын бүтээгдэхүүн хэрэглэх давуу нөхцөл олгож байхаар хуулинд тусгасан” хэмээв.
Үзэсгэлэнгийн үеэр, бүтээгдэхүүнээ танилцуулж буй ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа.
“Арвижих Эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямдорж, “Манай компани морин спортын бүх төрлийн медаль урладаг. Монгол Улсын 332 сум баяр наадмаа хийдэг. Наадмын уралдаануудад түрүүлсэн морьдод 9600 медаль гардуулдаг гэсэн тооцоолол бий. Нэг медаль 30 мянган төгрөгийн үнэтэй гэж бодвол, 288 сая төгрөгтэй тэнцэх валют гадагшаа гарч байна. Үүнийг дотоодынхоо үйлдвэрлэлд шингээх боломжтойг манай компани харуулахыг зорьж байна” гэв.
“Эко ноос” ХХК-ийн маркетингийн менежер Б.Эрхбаяр, “Бид хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг. Одоогоор Япон улс руу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Энэхүү бүтээгдэхүүний давуу чанар нь, 100 хувь эко, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм. Ноосыг үйлдвэрийн технологиор боловсруулдаг тул, ямар нэгэн шавж үүрлэх асуудал гарахгүй” гэлээ.
“ХМЧ” ХХК-ийн захирал Д.Хэнмэдэх, “Манай компани гутлын үйлдвэрлэл эрхлээд 15 жил болж байна. Ажлын болон гоёлын хромон гутал үйлдвэрлэдэг. Албан байгууллагын хангалтын гутлыг харахад чанар муутай импортын бүтээгдэхүүн байдаг. Манай компани Монголынхоо арьс шир, түүхий эдээр гутал үйлдвэрлэдэг тул чанарын хувьд маш сайн” гэв.
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” үзэсгэлэнг 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн юм.

7 443 сэтгэгдэл