iNet.mn дагах

С.Дулам: Монгол угсаатны цорын ганц үндэсний баяр бол ЦАГААН САР

Сар шинийн баярын талаар СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн  зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багштай ярилцсанаа толилуулж байна.

-Цагаан сарын баяр хэдийнээс үүсэлтэй юм бэ. Та үүх түүхээс нь ярьж сонирхуулахгүй юу?
-Монголчууд жилийн эхийг тэмдэглэхдээ голдуу намар, өвлийн заагаар их махан тайлга үйлдээд түүнээсээ овгийнхоо гишүүн бүрт хувь хүртээж, шүүс идээгээрээ ёсолдог байсан нэгэн үе бий. Түүхэн баримт дээр тулгуурлаад үзвэл, 1207 оны улаагчин туулай жилийн эхний өдөр Чингис хаан өглөө эртлэн босч тэнгэр хангайдаа мөргөж, өвөг дээдэстээ тахил өргөн, Өүлэн эхдээ золгосон гэдэг.

Ингээд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог "Цагаан сар" гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон. Үндсэндээ энэ баяр нь монголчуудын хувьд малын сүү шимээр голлон аж ахуйгаа эрхэлсэн цагаас тэр цагаас л эхлэлтэй. Нөгөөтэйгүүр хавар гэдэг улирал монголчуудын хувьд хамгийн хатуу улирал. Газар ногооны шим, малын тарга хүч, хүний тамир тэнхээ ч буурсан хатуу цаг, хаврын  “хар сар” гэгддэг.

Энэ хаврын хар сарыг цайлгах бэлгэдлийн утгаар цагаан сар гэдэг баярыг бий болгосон. Тийм болохоор цагаалга хүртэж, их идээ засч, хэн хэдэн үе идээ засах зэргээс эхлээд бүгд  нарийн дэг журамтай байсан юм билээ. Мэдээж хэрэг цагаалгаар голдуу шинэлж байгаа учраас “Цагаан сар” гэж нэрлэсэн. Цагаан сарыг зарим Монгол угсаатан цэгээ сар, сүүн сар, сагаалган (буриадууд) гэж нэрлэдэг.

1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог "Цагаан сар" гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон

-Битүүний учир начрын тухайд?
-“Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу  цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Өөрөөр хэлбэл их махан тайлга хийдэг, шүүс идээгээр голлон аж төрж байсан ан агнуурын соёлын үеийн үлдэц гэж болно. Насныхаа эрэмбээр мал амьтны эрхтэнүүд оноосон эзэнтэй байсан.

Жишээ нь, эрэгтэй хүнд өвчүү өгч болохгүй. Өвчүү гэдэг бол эмэгтэй хүний, хатан хүний хоол шүү дээ. Дал дөрвөн өндрийг нагацын зоог, зээ нь нагацынхаа дэргэд дал барьж болохгүй гэх мэт ураг эшийн утгатай. Тийм болохоор битүүнд “битүүлэг зөрүүлнэ” гэж их ёс байсан. Үүнтэйгээ уялдаад битүүлнэ гэдэг маань өөрөө гурван утгатай.

Цагийн хувьд нэг бүтэн жил  эргээд жилийн шувтарга болж байна. Дээр нь тэр шөнө тэнгэрт сар гарахгүй, харанхуй битүү болж байна. Мөн энэ өдөр битүү хоол буюу шүүс идээ, битүүлэг голдуу зооглодог. Түүнчлэн тэр орой ширээ болоод ширдэгний  олон бэлгэдэлтэй тоглоомоор тоглоно. Хорол, үүчүүр, зэндмэнэ, төгс жаргалан мэтийн гэр барьдаг тоглоомууд бол ширээний тоглоом. Шагай голдуухан ширдэгний тоглоом.

-Цагаан сараар тоглоом тоглоод суух зав гардаг юм болов уу даа?
-
Алаг мэлхийг битүүний шөнө өрж хоноод шинийн нэгний өглөө тоглодог тоглоом юм. Цагаан сарын идээ ундаа болохыг хүлээх зуураа тоглож болно шүү дээ. 


ЦАГААН САРЫН ИДЭЭ УНДААНЫ БЭЛГЭДЭЛ

-Цагаан сарын тавгийн идээ, идээ ундааны утга учрын талаар?
-
Цагаалга гэдэг идээгээ өнөөдөр зарим нь мартсан байна. Энэ нь аарц идээн дээр таван тарианы үрийг юм уу эсвэл үзэм, тутарга будаа оруулаад хачирласан амтлаг хоолыг хэлдэг.

-Голдуу цагаан будаагаар хийгээд байх шиг байдаг?
-Одоо цагт бол тутарга буюу цагаан будааг оруулж болно л доо. Гэхдээ хамгийн чухал зүйл нь малын сүү шимээр хийсэн аарц цагаа байдаг. Үүн дээр, өрөм, шар тос, сүү, гурил, чихэр, давс нэмээд цагаалга болдог. Яагаад гэвэл энэ нь хар юмыг цайлгаж, эерүүлж байгаа гэсэн утгатай юм.

Цайгаа чанаж уучихаад, цагаалгаа буцалгана. Аарц нь олон жижиг мөхлөгөөс бүтдэг тул аливаа зүйлийн өсч үржиж, олшрохыг бэлгэддэг. Үүнийг дагуулаад хоёр зүйлийн идээ засдагийн нэг нь их идээ буюу тавгийн идээ. Энэ нь дөрвөн ширхэг ул боовоор суурь хийж, сондгой тоогоор давхарласан идээ байх ёстой.

Сондгой тоогоор засдагийн учир нь монголчуудын аж амьдралын гүн ухаантай холбоотой. Хүний аж амьдрал бол жаргал зовлон ээлжилж байдаг хорвоо. Тийм учраас жаргалаар эхэлж жаргалаар өндөрлөх амьдрал байгаасай гэсэн хүслэнгийн үүднээс “жаргал-зовлон-жаргал” гэсэн утгыг бэлгэддэг учиртай. Харин эмгэнэл гашуудлын үед тавгийн идээний үеийг тэгш тоотой зассан байдаг.

-Их идээ буюу тавгийн идээнийхээ суурийг дөрвөөр засдаг гэлээ. Яагаад заавал дөрөв гэж?
-Дөрвөн зүг найман зовхист бат суурьтай оршиж байхыг илэрхийлж байгаа юм.

Төрийн ихэс дээдэс есөн үеэр засах ёстой. Энэ нь монгол төрийг бэлгэдсэн, мөнх тэнгэртэй холбоотой тооны бэлгэдэл.

-Тавгийн идээгээ хэдэн үе засах ёстой вэ?
-Төрийн ихэс дээдэс есөн үеэр засах ёстой. Энэ нь монгол төрийг бэлгэдсэн, мөнх тэнгэртэй холбоотой тооны бэлгэдэл. Харин ахмад настнууд маань долоон үеэр, ерийн нэг айл гэрийн эзэд бол таван үеэр, шинэ гэр бүлүүд гурван үеэр засахад яг таарна.

-Нэг хэсэг идээнийхээ дээр төрөл бүрийн чихэр алаглуулдаг байсан бол сүүлийн үед цагаан идээгээрээ засдаг болжээ. Цагаан сарыг бэлгэдэж байгаа болохоор энэ нь зөв биз дээ?
-Чихэр тавихын хувьд тавьж болох боловч чихрийн цаасыг нь авч байх ёстой. Боолттой юм тавьдаггүй. Учир нь боодолтой байна гэдэг хүнд идүүлэхгүй л гэсэн утгатай шүү дээ. Гол нь хүнд өгнө гэдэг утгаа илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ цагаан идээгээрээ засаж өнгөлөөд, дээр нь өрмөөр бүтээж, шар тосоор жинс хийсэн идээ бол жинхэнэ монголын "Их идээ" гэж авгайлж нэрлэдэг тэр идээ мөн.

-Еэвэн тавьдаг, тавьдаггүй гээд нэлээд маргалдах болсон. Еэвэн тавихгүй гэвэл дундах хөндий зайг нь юугаар битүүлж болох вэ?
-Еэвэн тавьсан айл байхад хэн ч түүнийг нь нурааж авч хаяхгүй л дээ. Гэхдээ болж өгвөл еэвэн тавиад хэрэггүй. Дээр үед бол идээний чигжээсийг ээзгий, ааруулаар дүүргэн дээш нь өндөрлөчихдөг байсан. Тэгээд еэвэн биш, дугуй ааруул тавьж бас болно шүү дээ. Тавгийн идээ бол хот мандлын шинжтэй, цавцайж цайж харагдах тусмаа цагаан сарынхаа бэлгэдэлтэй зөвдөж таарна.

-Ууц шүүс тавих ёсны талаар тайлбарлаж өгөхгүй юу. Хэдийнээс үүдэлтэй, ямар утга учрыг агуулдаг юм бол?
-Энэ бол Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжилсан зүйл. Учир юу вэ гэвэл Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь “Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг.

Тэгэхээр ууц идээ гэдэг маань өөрөө монголчуудын маань аман хишгийн бэлгэдэл байгаа юм. Миний түрүүн хэлсэнчлэн угтаа бол монголчуудын өвөл намрын заагаар жилийн эхийг шүүс идээгээр ёслож байх үеийн соёлын үлдэц гэж хэлж бас болно.

Ууц тавих ёс бол дотроо их ялгаатай. Тэвхэн ууцтай, дагалдах таван түрүү махтай, дээр нь хонин төөлэй /толгой/, дөрвөн шийртэй нь тавьж байгаа нь бол их бүхэл шүүс болно. Үүнийг төрийн ихэс дээдэс тавина.

Шийр, төөлэйгүй бусад шүүс тавихыг дунд бүхэл шүүс гэж нэрлэдэг. Үүнийг ахмад настнууд юм уу,  олон ам бүлийн тэргүүлэгч нар тавьдаг.

Өрх гэрийн эзэд бол бүхэл хонины шүүсийг хэрхэн төлөөлүүлэх вэ гэвэл, цээж махыг төлөөлүүлээд дал дөрвөн өндөр, бөгс махыг төлөөлүүлж хонтой шаант уураг сүүлтэй нь, дотор махыг төлөөлүүлээд гургалдай зэргийг тавьсан байхад нэг бүтэн хонины шүүс тавьсантай дүйцэх бөгөөд үүнийг бага бүхэл шүүс гэдэг.

Айл болгон бол ууц тавих гээд байдаг нь XIX зууны сүүл үед Богдын хүрээ, түүний эргэн тойрны баячуудын өрсөлдөөнөөс  дэлгэрсэн зүйл юм.


САР ШИНИЙН МЭНДЛЭН ЗОЛГОХ ЁС

-Цагаан сарын шинийн нэгний өглөө мөр гаргах нь Монголын заншил уу? буддын заншил уу?
-Уг нь монголчууд ч бас сайн зүгт зүглэх заншилтай байсан. Дээр үедээ гэрийн эзэн голдуу сайн зүгт зүглэдэг ёс байсан. Сүүлд нь  бурханы шашны үрийн зурхай нэвтэрснээс хойш буддын ёсны заншил болсон.

-Хүмүүс золгохдоо хэлдэг үг ч бас утга учиртай байдаг. Энэ талаар?
-Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босоод эзэн сүлдэндээ мөргөдөг. Хөдөө газар бол ялангуяа хот айлын ойр орчмын өндөрлөг уул толгойн орой дахь овоон дээр гараад цай сүүнийхээ дээжийг өргөөд нэн ялангуяа төрийн сүлд аль зүгт байна тэр зүгт голдуу сацал идээгээ өргөдөг.

Энэ бол төрөө дээдлэх монголчуудын уламжлалтай холбоотой. Үүний дараа хамгийн ахмад настныдаа хот айлаараа ороод золгодог. Монголчуудын энэ ёслол бол ахмад настнаа хүндлэх гол утгатай юм шүү. Тэгээд орж золгохдоо тэр ахмад настантай ивээл жилтэй хүн түрүүлж амрыг нь асууж золгодог.

Амар эрэх гэдэг бол монголчуудын хувьд их утга учиртай зүйл. Хүүхэд арван гурван наснаас эхэлж хүний амрыг асуудаг. Насаар залуу нь “Та амар байна уу”, “Та амар айлдаж байна” гэхчлэн мэндчилнэ. Үүнийх нь хариуд "Мэнд ээ, амар сайн уу" гэж ахмад настан нь хэлээд золгодог. Түүнээс ахмад настан нь дүүмэд хүнийг “амар байна уу” гэж  амар эрэн мэндлэх учиргүй.

-Хадагтай болон хадаг барьж золгож байгаа үед яах билээ?
-Хадаг барьж золгох, хадагтай золгох гэж хоёр ондоо юм байна. Цагаан сарын хадаг голдуу цагаан өнгөтэй байдаг. Дээр үед бол хурганы арьсаар голдуу золгож байсан юм билээ. Хадгаа гурав нугалаад амыг нь золгож байгаа хүн рүүгээ харуулж, баруун гарынхаа ядам хуруунд хадагныхаа үзүүрийг гурав ороон доош нь унжуулсан бол хадагтай золгож байгаа юм. Энэ нь хадаг өгч байгаа юм биш зүгээр л хүндэлж золгож байгаа гэсэн үг.

Харин тэр хадгийг эрхий хурууныхаа угт тулгаад дэлгэн золгож байгаа бол энэ хадгийг танд өргөж байна гэсэн үг. Ихэвчлэн өөрийн төрсөн аав ээж, өвөө эмээ гэх мэт их ойрын хүндээ, эсвэл номын багшдаа хадаг барьж золгоно.

Ингээд золгосныхоо дараа заавал хөөрөглөж мэндчилнэ. Цагаан сар гэдэг маань жилийнхээ хамаг л бэлгэ дэмбэрэлтэй үгсээ хэлэлцдэг үе юм. Хөөрөг солилцдогийн гол утга нь баярын бэлгэдэлт өдөр бие биедээ эрдэнийн зүйлийг харилцан бэлэглэж байгаа гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, тухайн жилдээ эд эрдэнээр элбэг байгаарай гэсэн  утга юм.

-Мөнгө барьж золгох шаардлага байдаг юм уу. Эсвэл энэ нь зүгээр л хувь хүний асуудал уу?
-Мөнгө төгрөгийг хамгийн ойрын хүмүүстээ өгч болох юм. Түүнээс газар сайгүй мөнгө тараах тийм утга анхнаасаа байгаагүй. Ялангуяа уул овоон дээр мөнгө тавихаа болих хэрэгтэй. Төрийн бэлгэдлийг тэгж хээр гадаа хаяж болохгүй.

-Хүмүүс золгохдоо архи барьж золгох мөн бурханд тавих нь бий энэ зөв үү?
-Архийг бурханд тавьж болохгүй. Хэзээ нэгэн цагт хэрэглээрэй гэсэн ерийн байдлаар өгч болно.

-Цагаан сараар даага далантай бяруу булчинтай гэхээс өөр ямар ерөөлийн үгс хэлэлцдэг вэ?
-Тэр чинь цагаан сарын гол мэндчилгээ юм. Хөөргөө чигчий хуруугаар ёроолыг нь дэмнээд, долоовор, дунд, ядам гурван хуруугаараа түшиж барьдаг. Тэр гурван хуруу нь тэнгэр, газар, лусыг зааж, энэ гурван ертөнцийн эрдэнэсийг солилцож байна гэсэн үг. Ингэж барих үедээ мэндчилгээнийхээ үгсийг хэлэлцдэг. Хүний мэнд, сүргийн мэнд гэж хоёр зүйлийн мэнд байна. 

Хуучин жил хангирсч
Шинэ жил шилжирч
Хөгшид, хүүхэд хөрстэй
Сайхан шинэлж байна уу

гэдэг нь хүний мэнд. Хөгшид хүүхэд гэдэг нь аль ч улс орны хамгийн анхаарч байгууштай эмзэг  хэсэг. Хүн амын дундах насны хоёр хязгаараар бүх хүнээ төлөөлүүлэн мэндийг нь асууж байна.

Даага далантай, бяруу булчинтай
Төлөг сүүлтэй, тором бөхтэй

Борлон хэрсэнтэй, өн тарган өег цатгалан 
Сайхан шинэлж байна уу

гэдэг нь сүргийн мэнд. Онд мэнд бүрэн орсон хоёр настай малаар бүх сүргээ төлөөлүүлэн мэндчилж байна. Учир нь монгол соёл иргэншлийн хамгийн том ололт бүтээл бол монгол  мал сүрэг юм. Урьд нь байгаль дэлхий дээр монгол мал гэдэг амьтан байгаагүй, олон зуун, мянган жилийн сонгон үржүүлгийн туршлага дээр үндэслээд монгол мал сүрэг гэдэг хүний соёлын бүтээл гарсан. Тэр соёлын бүтээлээрээ мэндчилж байна.

-Гэхдээ надад даага байхгүй шүү дээ?
-
Чамд мал байх эсэх нь ерөөсөө хамаагүй.  Чи монгол хүн мөн л бол энэ газар нутагт энх тунх амьдарч ирсэн амьдралын гол эх сурвалж нь мал аж ахуй юм. Малынхаа ашиг шимээр хооллож, хувцаслаж, орон гэрээ бүрж, баяр цэнгэлээ хийж, бусад бүх эд эрдэнэсийг ч түүгээрээ л арилжиж сольж авдаг.

Монголын мал аж ахуй дэвжиж байвал чи бүх юмтай байна гэсэн үг. Хэдэн мянган жил хоёр их гүрний дунд энэ л соёл иргэншлийнхээ аяч буянаар тусгаар улс гүрэн болж, өлсөлгүй, дааралгүй гандаж гундалгүй өдий хүртэл тэсч үлджээ. “Надад даага, тором байхгүй шүү дээ надад хамаагүй” гэдэг монгол хүн байж болохгүй. Мал аж ахуй байхгүй байсан гээд төсөөлөөд үз дээ. Энэ их урт цаг хугацаанд бид юу идэж ууж, юуг өмсч зүүж  амьдрах сан билээ?

-Сүүлийн үед малчдаа жаахан ад үзэх гэсэн хандлага гарах болсон. Нээрээ л мал ахуйгүйгээр Монгол нутгаа төсөөлөхийн аргагүй юм байна.
-Үүн шиг мунхаг зүйл байхгүй. Тэгвэл бүгдийг нь алга хийчихээд амьдраад үз л дээ. Махгүйгээр, сүү цагаан идээгүйгээр, айраггүйгээр байгаад үз. Наад зах нь гадаадын зочид ирэхэд юугаа сөгнөх вэ.


САР ШИНЭЭР ХУВЬ ХИШИГ ТАРААХ ТУХАЙД

-Сар шинээр бэлэг тараах гэж нэг асуудал байна. Юу өгөх вэ, ямар зарлага гаргах вэ гээд л маргаан үүсгэнэ. Бид өөрсдөө сар шинийн баяраа хүндрүүлээд байдгийн нэг шалтгаан нь энэ бэлэг юм. Та юу гэж бодож байна?
-Уламжлал ёсоороо энэ бол бэлэг биш "хувь" юм. Нэн ялангуяа эцэг эх нь үр хүүхдэдээ, өвөө эмээ нь ач гуч нартаа идэх, эдлэх юмаарр дутах вий гэсэн санаагаар хувь хишиг өгдөг. Хүн болгонд өгөхгүй байж болно. Гэхдээ өөрийн үр хүүхэд, ач зээ нартаа заавал өгөх ёстой. Намайг багад “хүүхдийн бэлэг өгөөрэй” гэж  хэлж байгаагүй "хүүхдийн хувийг дутаав, хувийг нь өгсөн үү" л гэж асуудаг байсан.

Өнөөдөр бэлэг гэдэг утгатай болчихоороо үндсэн утгаа алдчихсан. Өнгийн хувьд цагаан цайвар өнгөтэй, тооны хувьд гурван ширхэг байх ёстой. Гурван ширхэг ёотон, ааруул өгсөн ч болно. Бэлгэдэл нь байж байвал их бага нь хамаагүй. Сар шинээр том хар жийп машин бэлэглэлээ гэж бодьё. Та нарт бол их л сайхан бэлэг санагдах байх. Гэтэл энэ бол маш муу бэлэг юм. Монголчууд ер нь ямар ч зүйлийн утгыг  их чухалчилдаг хүмүүс шүү дээ.

-Тэгвэл тамхи бэлэглэх бол их муу юм байна шүү дээ. Эрүүл мэндийг нь хохироох зүйлийг нэгэндээ бэлэг болгож өгнө гэхээр.


ЕРӨӨСӨӨ ГУРАВ ХОНОГ БЭЛГЭДЛИЙН ЕРТӨНЦДӨӨ АМЬДАРНА Л ГЭСЭН ҮГ

-Эмээ маань амьд сэрүүн үедээ сар шинээр ирсэн зочид гурван өрөө дүүрэх үест бүгдийнх нь чимээг намжааж байгаад хэн нь хэн болох талаар танилцуулж, хэдэн хүн тэр жилд мэндэлсэн, ураг удам хэрхэн тэлсэн талаар танилцуулж ярьдаг байлаа. Сар шинийн баярын гол утга учир нь үүнд л оршдог юм болов уу гэж боддог.
-Цагаан сарын бас нэг зорилго бол ураг удмаа мэдэлцэх ёс байдаг. Ураг удмаа мэдсэн бол хоорондоо гэрлэж болохгүй, удам ургийн биш хүнтэй гэрлэж байгаарай гэсэн утгатай юм. Энэ нь нөгөөтэйгүүр нэг зүйлийн хүн амын тооллого болдог.

-Сүүлийн үед хүмүүс төрөл саднаараа нийлээд ресторан зоогийн газарт тэмдэглэдэг болоод байгаа та үүнийг юу гэж бодож байна?
-Болж байна. Ингэж өв уламжлалаа алдахгүйгээр  орчин үеийн болгож болно шүү дээ.

Үг хэлний болоод үйл хөдлөлийн бэлгэгүй дохио зангаа үзүүлж хэлж болохгүй.

-Сар шинийн өглөө цээрлэх ёс гэхээр бие бие рүүгээ дайрч давшлахгүй, муудалцахгүй  гэх мэт энгийн зүйлүүд байдаг. Үүнээс өөр юу байх вэ?
-Үг хэлний болоод үйл хөдлөлийн бэлгэгүй дохио зангаа үзүүлж хэлж болохгүй.   Өөрөөр хэлбэл “байхгүй, үгүй, алга, хоосон” гэх мэт үгнүүдийг амнаасаа гаргахгүй байх учиртай. Дандаа элбэг баян, их олон гэх мэт юмыг  үргэлж байгаа утгаар нь ярина.

Мөн хүнийг долоовор хуруугаараа чичилж  ярих мэтийн хориотой дохио занга үзүүлж болохгүй. Түүнчлэн гэр хүрээний доторхийг маш сайхан цэвэр цэмцгэр байлгах ёстой. Учир нь тэр айл жилийн турш хир буртаггүй, цэвэрхэн байна гэсэн үг. Мөн болж өгвөл шинэ дээл хувцас өмсөх хэрэгтэй.

Энэ нь шинэ юм эдэлж хэрэглэж явахын, гадаад өнгө зүс сайн сайхан явахын бэлгэдэл юм. Ерөөсөө гурав хоног, арван тав хоног бэлгэдлийн ертөнцдөө амьдарна л гэсэн үг. Жилдээ нэг л удаа болно шүү дээ. Энэ бол монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээний онцлог юм даа.

-Зарим айл шинийн гурванд багтаад үсний найр хийчихдэг. Цагаан сараар давхар найр хийж болдог юм уу?
-Хуучин уламжлалаар бол цагаан сараар үсний найр хийж байгаагүй. Ер нь  бүстэй хүүхдийг бол 3, 5 настайд нь бугын дуунаар даахийг нь үргээдэг,  бүсгүй хүүхдийг бол 2, 4, 6 настайд нь хөхөөн дуунаар даахийг нь үргээдэг заншил бий. Үүнийг л чухалчилдаг. Тийм ч учраас уламжлал ёсоор цагаан сараар үсний найр хийж байгаагүй гэж бодож байна.

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Энэ талаар?
-Засал ном хийлгэнэ гэдэг бол бурхны шашны зан үйлтэй холбоотой.

-Цагаан сарын баяраар “ингэх ч ёстой, тэгэх ч ёстой” гэсээр байтал зардал нь даахын аргагүй болчихдог. Хөөрхий хөгшчүүд тэтгэврийн зээл хийх гэж дугаарлаад л. Үүнээс үүдээд ч юм уу одоогийн зарим залуус цагаан сарыг их төвөгшөөх болсон байх.
-Хотжиж, олон хүнтэй болсон газрын нэг зовлон л доо. Миний түрүүний хэлдэгээр бэлгэдлийн утгаа л хадгалж байвал их амархан хийх боломж зөндөө бий. Наад зах нь л хүүхдүүдэд дэвтэр харандаахан өгсөн ч хамгийн сайн бэлэг болно. Эрдэм номыг монголчууд эртнээсээ хүндэлж дээдэлж ирсэн улс.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та сар шинэтэй холбогдуулаад залуустаа хандаад юу хэлэх вэ?
-Би үүнтэй уялдуулаад өөрт тохиолдсон нэг зүйлийн тухай ярья. 1985 оны хавар Парисын дорно дахины хэл иргэншлийн сургуульд би зочин багшаар очоод франц болон бусад өрнөдийн орнуудаас монгол хэл суралцах гэсэн хүмүүст хичээл заахаар боллоо. Монгол багшийн сургаар арав гаруй хүн ирээд сууж байна.

Тэгээд би өөрийгөө танилцуулаад “Монгол улсаас ирлээ” гэсэн чинь хамгийн арын суудалд байсан залуу хөвгүүн гараа өргөөд “танаас юм асууж болох уу” гэнэ. “Бололгүй яахав” гэхэд "Би Монгол улс гэдгийг газрын зураг дээрээс их удаан хайгаад сүүлд нь хаанаас олсон гээч. Орос, Хятад гэдэг хоёр аварга гүрний дунд байдаг юм байна. Энэ урт удаан түүхийн хугацаанд та бүхэн яаж энэ хоёр аваргын дунд тэсч үлдсэн бэ?" гэж байна. Анх ирсэн багшийг хэлэх үү, залуу зандан байсныг хэлэх үү ямар ч байсан хүнд хариу хэлэх хэрэгтэй боллоо. Тэгээд би "за, энэ бүхэн бол манай соёл  иргэншлийн л ач буян байгаа  юм даа" гэдэг хариуг хэлсэн.

Тэр цагаас хойш өнөөг хүртэл би энэ асуултанд зөв хариулсан болов уу, буруу хариулсан болов уу гэж гучаад жил бодож байна. Бодох тусам хариу маань зөв байжээ гэдэг нь ямар нэгэн байдлаар батлагддаг. Үнэхээр л бид өөр соёл иргэншилтэй байсан бол энэ хоёр их гүрний аль нэгэнд нь уусаад алга болох байсан болов уу гэж боддог.  

Монгол угсаатны хувьд олон мянган жилийн өмнөөс өдий хүртэл уламжилж ирсэн бэлгэдлийн цогцлол болсон цорын ганц үндэсний баяр бол цагаан сар. Тийм ч учраас монгол үндэстэн гэж оршмоор байвал жилдээ ганц удаа ёсолдог баяраараа ёсолсон шиг ёслоод, байр баясгалан болгож магнайгаа тэнийлгэж болно биз дээ. Үүнийг л би залуучуудаас хүсч байна. Католик шашинтнууд л гэхэд цаглабарын өдөр болгон нэг баяртай байдаг юм билээ. Ямар тийм зүйл байгаа биш.

Түмэн олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Баярлалаа.

скачать dle 12.0
206 Сэтгэгдэл

206 сэтгэгдэл

  1. nike basketball shoes

    2019/12/06 06:12:57

    I抎 have to test with you here. Which is not something I usually do! I enjoy studying a post that will make folks think. Additionally, thanks for allowing me to remark! nike basketball shoes http://www.nikebasketballshoes.us.com

Сэтгэгдэл үлдээх

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19