Азийн буддистуудын энхтайваны бага хурал Улаанбаатарт болно
Азийн буддистуудын Энхтайваны бага хурал даян дэлхийд энх тайвныг тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Энэ удаагийнXIерөнхий чуулганыг МБШТ-ийн Гандантэгчэнлин хийдэд “Сэргээе-урагшлъя” уриан дор энэ сарын 21-23-нд болно.
11 дэх удаагийн хуралд дэлхийн өнцөг булан бүрт байдаг буддистуудын төвийн 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцоно. Ерөнхий чуулганы анхны санаачлагч нь Монголын номч мэргэн гавж, хамба лам С.Гомбожав, ОХУ-ын Буриадын хамба лам Гомбоев нар байв. Энэтхэг улсын лам Кушок Бакула Ринбүүчи нарын олон хутагт идэвхийлэн ажиллаж иржээ.
Ер нь Азийн буддистуудын бага хуралд Вьетнам, Лаос, Камбож, Япон, Солонгос зэрэг орны буддистууд идэвх, санаачилгатай оролцдог.
Энэ удаагийн бага хуралд “XXIзууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал болохоороо онцлог гэж зохион байгуулагчид нь мэдээллээ. Энэ сарын 20-ны өдөр чуулганы зочид, төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирнэ. 21-нд хурлын нээлт, монгол болон ладак үндэсний урлагийн тоглолт болох юм. Улмаар эрдэм шинжилгээний салбар хуралдаанууд өрнөж 23"нд өндөрлөнө. Хурлын маргааш нь буюу 24-нд зочид төлөөлөгчид Монголын уламжлалт соёл, нүүдлийн ахуйтай танилцсанаар Азийн буддистуудын бага хурал өндөрлөх юм байна.
Д.Отгонцагаан