Хөгжлийн банк 882 тэрбумын чанаргүй зээлийг шүүхэд өгчэ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Тус банкны мэдээлснээр нийт 882 орчим тэрбумын чанаргүй зээлийг шүүхэд мэдүүлжээ. Энэ талаар тус банкнаас “Хөгжлийн банкнаас олгож буй зээл аль болох улсад хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хүснэгтээс харахад 882 орчим тэрбумын чанаргүй зээлийг шүүхэд өгсөн. Өнгөрсөн хугацаанд маш их мөнгөний эх үүсвэрийг гадаадын хөрөнгөөс гаргасан. Үүнийг улсын хөгжилд зарцуулахад зээл олгож хөрөнгө оруулах ёстой. Гэтэл зориуд бусаар зээл авч бодитоор ажил хэрэгжүүлэх байсан аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан. Тиймээс зориуд бусаар зээл авсан чанаргүй зээлд хатуу бодлого баримтална. Гэхдээ бүх чанаргүй зээлийг шүүхэд өгнө гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь зориуд бусаар авсан чанаргүй зээлд хатуу бодлого баримтална” гэлээ.
"ИРЭХ ОНД 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛНӨ"
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Хөгжлийн банк 10 дахь жилээ угтаж байна. Энэ хугацаанд алдаа, оноо ололт амжилт байсан. Гэхдээ дутагдлууд ч байна. Төлөгдөхгүй байгаа зээлүүдийн талаар нээлттэй ил тод мэдээлж, ажиллах болно. Хөгжлийн банк төрийн өмчит компани учраас авлига хүнд суртлаас ангид ажиллах нь бидний эрхэм зорилго. Багцалж харвал 2012-2016 онд өндөр өсөлттэй олон зээл гаргаж байсан. Банкны зээлийн актив жил дараалан өсч 2016 оны байдлаар зургаан их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Хөгжлийн банк 2016 он хүртэл төрийн шийдвэрээр зээл олгож байсан. Ямар нэгэн зээл олгох эсэхийг Засгийн газар шийддэг байсан. 2016 оны байдлаар гурван их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгосон. Энэ үед эх үүсвэр өндөр байсан бөгөөд 2011, 2012 онд “Чингис бонд”, “Самурай" бонд зэргийг Засгийн газрын баталгаатай гаргаж эдгээр зээлүүдэд өгсөн байдаг.
Хөгжлийн банк 2017 оноос эхлэн хууль өөрчлөгдөж, илүү хараат бусаар зээл олгож эхэлсэн. Мөн онд банкны нөхцөл байдал хүндэрсэн ч гурван их наяд орчим төгрөгийн зээлийн багцыг улсын төсөв рүү шилжүүлсэн. Үүнийг дагаад Хөгжлийн банкны нийт актив 2.9 их наяд төгрөг болж буурсан. 2021 оны эцсээр 700 тэрбум төгрөгийн чанаргүй активтай болсон гэсэн үр дүн гарсан. Бид оны эцсээр Монголбанкнаас Хөгжлийн банкинд шалгалт явуулсан. Энэ хүрээнд үр дүн шал өөр гарсан. Ойрын хоёр жил Хөгжлийн банкны тухайд тун хүнд жил болох төлөвтэй байна. 2023 оны аравдугаар сард нийт 500 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Мөн оны арванхоёрдугаар сард "Самурай" бондын 30 тэрбумын 260 гаруй сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Хүүтэйгээ нийлж 800 орчим сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийх төлөвтэй байна. Гэсэн ч Хөгжлийн банк ирэх жилүүдэд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан эдийн засгийг боомилсон хүчин зүйлүүдийн эсрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мөн экспортын эргэлтийг сайжруулах зорилгоор гадаад худалдааны эргэлтийн хөрөнгүүд нэвтрүүлэх чиглэлээр ажиллана.
Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнд нийт зээлийн бакц нь 3.2 их наяд төгрөг. Үүний 55 хувь нь чанаргүй зээл болж мууджээ. Мөн 6.5 хувь нь анхаарал хандуулах ёстой. Хэвийн төлөлттэй үргэлжилж буй зээл нь 38 хувьтай байна. Энэ нь Монголбанкнаас тогтоосон харьцаа үзүүлэлт алдагдах эрсдэл үүслээ. Ингэснээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан зээлүүдийн гэрээний зөрчлүүд үүсч эх үүсвэрүүд эргэн татагдах сөрөг үр дагавартай. Чанаргүй зээлийн улмаас олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас нэмж хөрөнгө татан төвлөрүүлэх боломжгүй болно. Улмаар цаашид банкны үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж хумигдана. Чанаргүй активтай нөхцөлд эргэн төлөлтөө хийхгүй байгаа компаниудыг шүүхэд өгнө. Шүүхийн шийдвэр гарсны дараа барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж эргэн төлөлтөө барагдуулах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа удаашралтай байдгаас шалтгаалан чанаргүй активуудын эргэн төлөлт хийх барьцаа хөрөнгийн үнэ унах доголдолтой байна. Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газарт актив удирдлагын компани байгуулах тухай яригдаж байгаа. Бид энэ ажлын хэсэгт нь ажиллаж байна. Хэрэв актив удирдлагын компанитай болж эрх зүйн орчин нь бүрдвэл банкны зогсонги үйл ажиллагаа түргэвчлэх боломжтой” гэлээ.
Хөгжлийн банк ирэх жилүүдэд хоёр чиглэлээр стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ. Үүнд,
• Томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эдийн засгийг боомилогч томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгоно.
• Экспортын дэмжих зорилготой гадаад худалдааны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх
Үүний тулд аль болох хувийн хэвшилтэй өрсөлдөж, арилжааны банкуудыг санхүүжүүлэх төсөл рүү орохгүй. Харин зах зээлд эрсдэлийг үнэлэхгүй механизм ажиллахгүй байгаа тул хугацааг нь уртасгах, хүүг бууруулах байдлаар хамтран ажиллах бодлого баримтална. Экспортыг дэмжих шинэ шугамыг нэвтрүүлэхээр судалгаа хийжээ. Монгол Улсад томоохон төсөл хэрэгжүүлэх туршлага дулимаг учраас төслийг тэгээс нь бойжуулах, ТЭЗҮ боловсруулах шатнаас хамтран ажиллана. Төслийн санхүүжилтийн классик загварыг хэрэгжүүлэх ёстой.
Зээлээ эргэн төлөөгүй компаниудаас дурдвал, “Эрд хул” ХХК, “Монлаа” ХХК, “Дэд бүтэц инженеринг” ХХК, “Сэлэнгийн герефорд” ХХК зэрэг байгаа юм. Жишээ нь,
“Монлаа” 5.6 тэрбум төгрөгийн зээлийг төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 7.6 тэрбум төгрөг болсон. Сүүлийн 74 сард зээлийн эргэн төлөлт хийгээгүй. 2019 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарч, дуудлага худалдаа зохион байгуулж байна. Барьцаа хөрөнгийн шинжээчийн үнэлгээ хийж, дуудлага худалдаа эхэлнэ. Тус компанийн барьцаа хөрөнгийг 6.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
“Монгол эм импекс концерн, "Бишрэлт групп" 7.2 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан. 5.5 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, зээлийн үлдэгдэл 4.9 тэрбум төгрөг болжээ. Зээл төлөлт 31 сараар хойшилсон тул 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч, 6.9 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийджээ. Дээд шүүхийн хуралдааны тов гараагүй байна.
Чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжих болсон шалтгааны тухай Хөгжлийн банкнаас “Чанаргүй нийт актив нь 1.7 их наяд. Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож байгаа ч аль болох хэрэгжиж буй төслүүдийг амилуулах талаас хэлэлцээр хийж судалдаг. Бүх чанаргүй зээлийг шүүхэд өгөхгүй. Гүйцэтгэлийн хяналтаар барина гэсэн үйлдвэр баригдаагүй зүйлс маш их гарч байна. Бизнесийн зарчмаар ажиллаж буй төсөл хөтөлбөрүүдэд аль болох уян хатан бодлого барина. Гэхдээ чанаргүй активуудыг шүүхэд мэдүүлэхээс гадна түргэвчилсэн онцгой эрх бүхий байгууллагаар шийддэг олон улсын механизм байдаг” гэв. Чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудад улстөрчдийн нөлөө орсон эсэхэд сэтгүүлчдийн асуултад тус банкнаас “Бид албан ёсоор улстөрчдийн нөлөө орсон гэж хэлэхгүй. Гэсэн ч бас үгүйсгэж чадахгүй.
Цаашид бид арилжааны банкаар олгох боломжтой зээлүүдийг олгох шаардлагагүй. Тухайлбал, орон сууц барих төсөл арилжааны банкаар дамжуулан зах зээлийн зарчмаар явна. Харин экспортод нийлүүлэлтийн сүлжээнд гацаа үүсгэж буй хүчин зүйлсийг тодорхойлж хувийн хэвшил, арилжааны банкуудтай хамтын санхүүжилт хэлбэрээр ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Нөгөө талаар, "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд багтсан 20 төслийг санхүүжүүлнэ. Төрийн мөнгийг зөв захиран зарцуулах тал дээр Монгол Улсад гажуудсан зүйлүүд ажиглагдаж байгаа. Тухайлбал, Дампуурлын тухай хуулийг өргөн барихаар бэлдсэн. Гэтэл компаниуд дампуурлаа хийж чаддаггүй. Компани байгуулах амархан ч татан буулгах хэцүү. Тиймээс шүүхэд бизнесээр дагнасан тогтолцоо байх ёстой. Мөн банкны чанаргүй активыг зах зээлд түргэн шуурхай борлуулдаг онцгой эрх бүхий тусгай үүрэгтэй нэгж байх ёстой гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлсэн” гэсэн тайлбар өгөв. Мөн Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зориулалтын чиг үүрэг бүхий актив удирдлагын компани байгуулах нь хуулийн төсөл боловсруулсан. Хөгжлийн банкнаас Авлигатай тэмцэх газраас байнга мэдээлэл авахыг хүсдэг. Тухай бүрт нь нээлттэй мэдээллийг хууль хүчний байгууллагад хүргүүлж байгаа гэлээ.
Тус банкны зарласан чанаргүй 26 зээлдэгчийн нэрийг хүргэе. Тус банкнаас өмнө нь тэднийг зээлээ цаг тухайд нь төлөхийг сануулж, хэвлэлийн бага хурал хийж байсан юм. Чанаргүй зээлүүдийг эндээс харна уу

- “Монгол драй милк” ХХК
- “Монгема” ХХК
- “Эрэл” ХХК
- "Инжир" ХХК
- "Чингис хаан"‘
- Чингис хаан банк
- “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК
- ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл
- “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК
- “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК
- “Сонгоулд” ХХК “Өрмөн Уул групп” ХХК
- “Зэст-Өндөр” ХХК
- “Кью Эс Си” ХХК
- “Енсада истерн” ХХК
- “Болор шүр” ХХК
- “Эрд хул” ХХК
- “Монлаа” ХХК
- “Ган Хүдэр Орд” ХХК
- “Дэд бүтэц инженеринг” ХХК
- Бэрэн групп ХХК
- Мондулаан трейд ХХК
- Пирамид Орд ХХК
- МБҮ трейд ХХК
- Сэлэнгийн герефорд ХХК
- Бармон ХХК