Бага насны хүүхэдтэй айл хэсэхгүй байх, маск зүүлгэх, хоолойг нь зайлуулж байхыг зөвлөлөө
Нийслэлийн эрүүл мэндийн газраас сар шинийн баярын өдрүүдэд аль болох бага насны хүүхдүүдтэйгээ айл хэсэхгүй байх, зайлшгүй тохиолдолд хүүхдүүдээ дулаан хувцаслаж явах, маск зүүлгэхийг зөвлөлөө.
Мөн гэртээ ирээд хүүхдийнхээ дархлааг дэмжих, хоолой амыг нь зайлуулах, халуун аарц чацаргана өгснөөр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэлээ.
Одоогоор орны ачаалал хэтрэлт буурсан ч амбулаторийн үзлэгийн эзлэх хувь 7,2% буюу томуу, томуу төст өвчний гаралт ихэссэн хэвээр байна гэлээ.
Мөн сар шинийн баярын өдрүүдээр хоолны хордлого ихэсдэг тул зөв зохистой хооллож, хордлого авахаас сэргийлэх хэрэгтэйг санууллаа. Мөн архи хэтрүүлэн хэрэглэдгээс осол гэмтэл ихэсдэг тул зөв зохистой идэж уухыг анхаарууллаа.
Баярын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хариуцлагатай жижүүр, тодорхой тасгууд ажиллана. Хүүхдийн хүлээн авах тасгууд, түргэн тусламжийн үйлчилгээ 24 цагаар ажиллана гэлээ.

Архи хэтрүүлэн хэрэглэдгээс осол гэмтэл ихэсдэг тул зөв зохистой идэж уухыг анхаарууллаа.Шинэ жилийн баярын дараа амбулаторийн үзлэгийн 8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан бөгөөд орны ачаалал 74 хувь хүртэл нэмэгдсэн байна. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төв болон Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар ажиллуулж, ЭМШУҮИС-ийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулжээ.

63 сэтгэгдэл