Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин, зураглаач нар “Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ” сургалтад хамрагдлаа
МГЗНХ, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл хамтран хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин, зураглаач нарын дунд “Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ” сэдвийн хүрээнд сургалт, уулзалт (2022.10.02) зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь жендэрийн хэвшмэл ойлголтыг халахад гэрэл зурагчин, зураглаач нар хэрхэн оролцоотой ажиллаж болохыг хөндсөн явдал юм.
Арга хэмжээг нээж МГЗНХ-ны Ерөнхийлөгч Ц.Батбаатар үг хэлсэн бөгөөд тэрбээр “Германы анхны эмэгтэй канцлер Ангела Меркель засгийн эрхэнд гарахынхаа өмнөхөн “Der Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Эмэгтэй хүн" гэдэг нь түүний хувьд хамгийн том асуудал байсан тухай хэлсэн байдаг. Энэ нь хүмүүс бидний хэвшмэл ойлголтоос шууд хамааралтай бусдад үзүүлж байгаа “дайрамт”. Энэ асуудал манай улсад ч түгээмэл бий. Иймд хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин, зураглаач нар олон нийтэд түгээж байгаа мэдээ, мэдээлэлдээ мэдрэмжтэй хандах нь юу, юунаас чухал болсон" гэж онцоллоо.
Сургалтын үеэр “Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ: Хэвшмэл ойлголтыг халах нь” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг илтгэл тавьж, гэрэл зурагчин Ш.Отгонжаргал өөрийн туршлагаас оролцогчдод хуваалцсан юм.