iNet.mn дагах

Эмийн үнэ тэнгэрт хадсан ч чанаргүй байна

Эмийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ нь өссөн ч чанаргүй муу байгаа талаар иргэд ярих болсон. Иймээс импортоор орж ирдэг эмийн чанар болон үйлдвэрлэлд хэрхэн хяналт тавьдаг талаар сурвалжиллаа.
Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг байна.
Чанартай, аюулгүй эмээр монголчуудыг хангах үүргийг нэг хэсэг Эрүүл мэндийн яам дангаар хариуцдаг байсан бол одоо тусгай хэрэгжүүлэгч агентлаг эмийн чанарт анхаардаг болжээ. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар энэ үүргийг хүлээдэг болсон байна. Тиймдээ ч эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэл хяналт сүүлийн жилүүдэд илүү нарийн дэс дараалал, стандарттай болсныг албаныхан онцлов.
ИМПОРТЫН ЧАНАРТАЙ ЭМ БАЙСАН Ч ШААРДЛАГУУДЫГ НАРИЙН СУДАЛЖ ОРУУЛЖ ИРДЭГ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг.
Импортын эмийн чанарт эргэлзэх хүн цөөнгүй байдаг. Гэхдээ импортын эмэнд дээрх шаардлагуудаас гадна тухайн улс орондоо гурваас дээш жил худалдаалагдсан, бусад 3-5 оронд экспортлодог байх шаардлагыг тавьдаг .
Эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн байвал импортоор оруулж ирдэг. Эмийн зах зээлд хугацаа зааж өгдөг нь тухайн эмийн гаж нөлөө зэрэг илрэх хугацааг тооцоолсон. Хэрэв шинээр үйлдвэрлэгдэж байгаа эм бол судалгааны явц, хорт хавдар үүсгэх магадлалыг харгалздаг” гэсэн юм.

Олон улсад шинэ эмийг бүртгэж, хэрэглэж болно гэсэн зөвшөөрөл олгоход 80-540 хоног байдаг бол Монгол Улсад 85-115 хоног. Импортын эмийн хувьд шалгуур бүх үзүүлэлтээр стандартад нийцэхийг тогтоодог байна. Ингэхдээ нэг эмэнд 7-8 үзүүлэлтээр  шалгалт хийдэг аж.
МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛД ЖИЛД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ЭРГЭЛДДЭГ
Монгол Улсын зах зээлд  4200 нэр төрлийн эм орж ирдэг бөгөөд жилд нийт нэг их наяд төгрөг эргэлддэг байна. Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад зөвшөөрөлгүй эм худалдан борлуулах ямар ч боломжгүй гэв. Учир нь хариуцсан хэрэгжүүлэгч агентлагаас энэ асуудалтай холбоотой хяналт шалгалтыг тогтмол хийхийн зэрэгцээ эмийн сангуудад төлөвлөгөөт бус шалгалт хийдэг аж. Хэрэв зөвшөөрөлгүй болоод хугацаа, орц найрлага тодорхойгүй эм худалдсан тохиолдолд тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авдаг байна.
Эмийн салбар бол улс орны хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Гэтэл өнгөрсөн 2022 онд Төрийн аудитын байгууллагаас төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд учир дутагдалтай олон зөрчил илэрсэн талаар УИХ-ын чуулган дээр мэдээлж байв. Түүгээр ч зогсохгүй  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг хийсэн.
Мөн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа нь тогтоогдсон юм.
Тиймээс эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэж УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо” байгуулсан билээ. Ямартай ч тус түр хороо эмийн стандартад хяналт тавьж ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ тайлан, тоон мэдээллийг нэгтгэж өгөөгүй байгаа юм.

ЭМЧИЙН ЗААВАРГҮЙГЭЭР ДУР МЭДЭН ЭМ СОЛЬЖ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ ЧУХАЛ
Эм зүйчийн хэлж байгаагаар монголчууд эмийн хэт өндөр хэрэглээтэй. Дур мэдэн эм хэрэглэдгээс гадна зохисгүй эмүүдийг хослуулдаг нь эмийн чанар муудсан гэх ташаа ойлголтыг бий болгодог гэв. Хэдийгээр антибиотик заавал эмчийн заавраар өгдөг ч бусад вирусын гаралтай эмийг дур мэдэн авч ханиад, томуу хүрсэн үед уух нь эмийн даслыг бий болгож дараагийн удаа тухайн эмэнд вирус үхэхгүй байх эрсдэлийг бий болгодог байна. Тиймээс эмчид үзүүлж, зөвлөгөө авсаны дараа эм, эмийн бүтээгдэхүүнийг авах нь зүйтэй.
Монголчууд антибиотикийн хэт хэрэглээтэй тул заавал эмчийн жороор олгодог. Эмчийн жортой байсан ч хайгаад олдохгүй байгаа тохиолдол ч их байгаа аж.
Мөн зарим нэр төрлийн антибиотик, хүүхдийн сироп тасалдаад 7-14 хоножээ. Зайлшгүй хэрэгцээтэй хүнд энэ нь урт хугацаа юм. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төвийн хэсгийн эмийн сангуудад сүүлийн долоо хоногт импортын антибиотик, хүүхдийн сироп зэрэг ирээгүй байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэдгийг эм зүйч онцолсон.
Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал. Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл үйлчилгээтэй байх бөгөөд  тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно. Мөн эмч нь аливаа өвчин эмгэгээр өвчилсөн тухайн хүнд бүрэн тохирох эмийг сонгож, хэрэглэх аргыг зөв тодорхойлсноор  эмчилгээ үр дүнтэй болдог тул эмийг заавал эмчийн жороор хэрэглэх ёстой байдаг байна.
Хэрэв тунг хэтрүүлэх, дур мэдэн эмүүдийг хольж хэрэглэсээр байвал үр дүн байхгүйгээс гадна биеийн дархлаа муудаж, эмийг хүлээж авч чадахгүйд хүрдэг. Үүнийг хүмүүс эмийн чанар муудсан гэж үздэг байна.
ИРГЭД: ЭМИЙН ҮНЭ ӨССӨНӨӨС ГАДНА ЧАНАР МУУДСАН
Харин иргэдийн зүгээс даралтны эм болон ханиадны эмийн үнэ тогтмол өсдөг. Ихээр биш ширхэгээр авдаг ч үнийн өсөлт нь мэдэгдэж байна. Мөн өндөр үнэтэй хэрнээ ханиад томуугийн эм гэхэд л үйлчилгээ, чанар нь муудсан гэв.
Иргэдийн хувьд ихэвчлэн даралтын эм авдаг бөгөөд зайлшгүй тохиолдолд жороор олгодог эмийг өрх, харьяа дүүргийн эмнэлгээс бичүүлж авдаг байна.
Мөн хүмүүсийн хэлж байгаагаар өнгөрсөн жилээс эхэлж даатгалаар хөнгөлдөг байсан эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ буурсан мөртлөө эмийн үнэ нь 20-30 хувь нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа.
Урьдчилан сэргийлэх, анагаах оношлох зориулалттай эмийг шалгах нь хамгийн чухал. Импортын эмэнд тавигдах шаардлага нь гаалийн бүрдүүлэлтээс эхлээд, судалгаа, шинжилгээний дүнд тулгуурлаж оруулж ирдэг байна. Гэхдээ иргэдийн хувьд тогтмол хэрэглэдэг жортой эмүүд болон ханиад томуугийн үед хэрэглэдэг эмүүдийн чанар муудсан гэдгийг хэлж байв. Тиймээс энэ талаарх гомдол саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт утсаар болон цахимаар мэдэгдэх боломжтой юм байна. Ингэснээр холбогдох албаны хүмүүс таны гомдлын дагуу шалгалтыг хийнэ. Хэрэв үнэхээр чанар болоод эмийн хувьд асуудалтай байвал цаг алдалгүй гомдлыг шийдвэрлэж ажилладаг байна.

скачать dle 12.0

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

3/11/2026, 19:23

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

3/11/2026, 19:21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа

3/11/2026, 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

3/11/2026, 19:15

Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

3/11/2026, 19:13

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

3/11/2026, 19:09

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

3/11/2026, 19:07

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

3/11/2026, 19:06

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3/11/2026, 19:05

Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ

3/11/2026, 19:01

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

3/11/2026, 19:00

Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ

3/11/2026, 18:59

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд-

3/11/2026, 18:55

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3/11/2026, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

3/11/2026, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19