iNet.mn дагах

"УИХ-ын гишүүн болоод гомдсон анхны хүн нь би байх"

Монголын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гишүүнээр сонгогдсон. УИХ-ын гишүүний тангараг өргөхөд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монгол Улсын ес дэх удаагийн парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр төлөөлөл орж ирлээ. Миний хувьд хүнд хэлбэрийн буюу нугасны бэртэлтэй тэргэнцэртэй иргэн. Хууль тогтоох дээд байгууллага өөрсдийн тогтоосон хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн хамгийн тод илрэл бол хүртээмжийн тухай асуудал байна. Би зөвхөн тэрэгний тусгай хэрэгцээтэй хүн. Надад тэрэг хэрэгтэй. Түүнээс биш би хөгжилд саад болж байгаа иргэн биш. Эсвэл хөгжих боломжгүй, хөгжиж болдоггүй ч иргэн биш.
Хөгжлийн бэрхшээл гэдэг бол хүнд биш нийгэмд, төрд байна. Иргэдийн хандлагаас илүү төрийн байгууллага, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийн асуудалд байна.
Би УИХ-ын гишүүн болчихоод гомдсон анхны хүн байх. СЕХ-ноос УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгож, нэрийг минь дуудах мөчид тайз руу гармаар байсан ч чадааүй. Магадгүй хүмүүсийг гуйгаад өргүүлж, дэмнүүлээд тайз руу гарч болох л байсан.
-Гэтэл хэн ч танд туслаагүй юу?
-Гэхдээ энэ бол иргэн Ж.Баясгалангийн тайз руу гарч чадах эсэх тухай асуудал биш юм. Харин Ж.Баясгалантай ижилхэн дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас үүдэн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй болж харагдаж байгаа мянга мянган иргэний дуу хоолой юм. Дараагийн өдөр нь УИХ-ын гишүүний тангараг өргөх үед мөн л индэрээс тусгаарлагдсан.  Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэний биш хүний эрх зөрчигдөөд байгаа юм. УИХ-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд анх удаа 126 гишүүн тангараг өргөж, анхны чуулганаа хуралдуулахад гадаадын дипломат төлөөлөгчийн газраас төлөөлөгч нар ирсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тангараг өргөх үед босч хүндэтгэл үзүүлж, алга ташсан. Гэтэл бас тэнд налуу шат байгаагүй учраас индэрийн араас тангараг өргөж чадаагүй. Налуу шатны хүртээмжтэй байдлыг хангаагүй учраас тэнд байсан бусад хүмүүсээс Ж.Баясгалан ялгаатай, өөр харагдаад байгаа юм л даа. УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөс хойш хоёр хоногийн дараа АНУ-ын тусгаар тогтнолын баярын хүлээн авалтад  оролцоход олон орны Элчин сайд ирж “Азийн парламентад тэр дундаа Монголын парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирсэн нь өөр үзэгдэл, өнцөг байна. Бид маш их баяртай байна. Гэхдээ … Бид ч бас таныг индэр дээр гараасай гэж хүссэн” гэж хэлсэн. Хүртээмжийн асуудлаас болж хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, тэгш эрхийн боломж хэрхэн ялгамжтай байдал бий болгож  байгааг харуулсан үйл явц.
Тэнд ажиллаж байгаа хүмүүс хэдэн өдрийн дотор чуулганы танхимд орох налуу зам тавьж сэтгэл гаргасан нь үнэн. Гэхдээ энэ бол олон улсын стандартын дагуу байх ёстой зүйл юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрэв хүртээмжийн асуудлыг нь шийдээд өгчихвөл дараа дараагийн асуудлуудыг шийдэж болно. Тухайлбал, халамжийн тухайд зөв зүйтэй, байгаа оносон, оновчтой байх нь нэн чухал. Гэтэл өнөөдрийн тухайд халамжийн бодлого байгаа онохгүй халамжийг хавтгайруулсан байна.
-Хүртээмжтэй нийгэмд хүн ямар бэрхшээлтэй гэдгээсээ үл хамаарч, нийгмийн харилцаанд орж, ажиллаж, хөдөлмөрлөх боломжоор хангагдсан учраас эргээд нийгмийн асуудлаа өөрсдөө шийдээд явах боломжийг олгож байдаг. Гэтэл хүртээмжгүй байдлаас үүдэн өдөр бүр эрх нь зөрчигдөж байгаа 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний аав ээж таниас хүлээх хүлээлт өндөр байгаа байх. Хамгийн түрүүнд хийхийг зорьж төлөвлөж байгаа ажил юу байна?
-Хамгийн эхний ажил бол ерөөсөө хүртээмжийн тухай асуудал юм. Гэрээсээ гараад зам харгуй, дэд бүтэц, эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт гэх мэт бүхий л газар хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн хувьд ажил хөдөлмөр хийх боломж бараг л байдаггүй. Нэг айлаас нэг хүн л хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй болоход тухайн гэр бүл  тэр чигээрээ энэ ангилалд орж байдаг. Гэтэл нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний ар гэрийг халамж аваад амьдардаг мэтээр маш буруу ойлголт төрүүлсэн. Халамжийн хэмжээний хувьд маш бага. Тэтгэврийн хамгийн доод хэмжээнээс ч бага хэмжээний халамж өгч байгаа хэрнээ “Төр чамайг халамжилж байна. Өөрөө төрүүлсэн хүүхдээ өөрөө  хар. Энэ чиний үүрэг” гээд орхиж байна. Гэтэл өгч байгаа багахан халамжаас нь илүүтэй нийгмийн хүртээмжийн асуудлыг шийдэх нь төрийн хуулиар хүлээсэн үүрэг.
Төр үүргээ биелүүлээгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, түүнийг асарч байгаа эцэг, эхийн эрх давхар зөрчигдөж байна. Тэд эцэг эх байх үүрэгтэй ч , хүн байх эрхтэй хүмүүс. Сурч боловсрох, спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрхтэй. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд анхаарч ажиллана.
Тэд өдөр өнжүүлэхэд хүүхдээ түр үлдээгээд тэр хоорондоо сурч боловсрох, эрүүл мэнддээ анхаарах, хамт олонтой болох гэх мэт нөхцөлөөр хангаж өгнө. Үнэндээ 24 цагийн турш өвчтэй хүний хажууд байна гэдэг тийм ч амар асуудал биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орчин нөхцлийг нь сайжруулна гэж наана гоё ярьдаг. Харамсалтай нь, амьдрал дээр хэрэгждэггүй?
-Яг тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай асуудалд анхаарах цаг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг халамж аваад хэвтэхийг хүсдэг, бусдаар өрөвдүүлэхийг хүсдэг хүмүүс  биш юм. Тэд бусдын адил хөдөлмөрлөхийг сурч боловсрохыг, тэгш эрхтэй байхыг, нийгмийн харилцаанд орохыг хүсдэг хүмүүс. Тэр бололцоог нь бүрэн хаачихаад хэд гуравхан төгрөг өгөөд тэдний асуудлыг шийдсэн гэж бодож байгаа бол эндүүрэл. Ялангуяа гэр хороололд харааны бэрхшээлтэй бүү хэл хоёр нүд нь харж байгаа хүн амьдрахад, тэргэнцэртэй иргэн бүү хэл хоёр хөлөөрөө явж байгаа хүмүүс амьдрах хэцүү дэд бүтэцтэй байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөнгөлттэй үнээр орон сууцанд хамруулах тухай асуудал яригдах ёстой. Угтаа Хөдөлмөрийн тухай хуульд 25-аас дээш ажиллагсадтай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэн ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд  мөнгөн дүнгээр татвар төлдөг.
Өнгөрсөн жилийн судалгаагаар уг зүйл заалтыг хувийн байгууллага уг хуулийг 52 хувь орчим нь биелүүлсэн байхад, төрийн байгууллага 48 хувь биелүүлсэн байдаг. Төр өөрөө энэ асуудал дээр дүлий байна. Төр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй  болсон байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахдаа хэзээ ч  удирдах албан тушаалд авдаггүй. Өөрөөр хэлбэл, дандаа үйлчилгээний ажилд хуваарилдаг. Эсвэл ямар нэгэн албан тушаалд тавьсан нэр зүүгээд тухайн ажлыг нь хийлгэдэггүй. Зөвхөн нэр төдий хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг асуудал ч бий. Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэдийн дунд өндөр чадвартай, боловсролтой хүмүүс олон бий.
Хөгжлийн бэрхшээлийг төрөлхийн болон олдмол гэж хувааж авч үзэх байх л даа. Гэтэл сүүлийн жидлүүдэд олдмол  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсч байгаа нь анхаарах асуудлын нэг байх?
-Хөгжингүй орнуудад иймэрхүү дүр зураг ихээхэн ажиглагддаг л даа. Учир нь зам тавигдахын хэрээр өндөр хурд, барилга өндөр болохын хэрээр хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагаа зөрчигдөх тохиолдол их гардаг. Харин Монгол Улсын хувьд агаарын бохирдол, эрүүл бус хүнсний хэрэглээ өндөр байгаагаас гадна замын хөдөлгөөний ачааллаас үүдэн иргэдийн амарч, ажиллах цагийн зөрүү маш их  болсон. Энэ бүхэн ч тодорхой хувиар нөлөө үзүүлж байгаа. Тийм учраас олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн хувьд олон тохиолдож байгаа нь санаа зовоож байна.
Хулгайд их, бага байх тухай ойлголт байж болохгүй

-Энэ удаагийн парламентаас иргэд олон өөрчлөлт, шинэчлэл хүлээж байна. Ялангуяа сөрөг хүчнээс хүлээх хүлээлт өндөр байна. Таны хувьд бодож төлөвлөсөн зүйл цөөнгүй байгаа байх. Дөрвөн жилийн хугацаанд хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа бодлого юу байна?
– Ер нь хүн мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй гэж боддог: Нэгэнт сонгосон ажлаа дурлаж хийх ёстой.  Тийм учраас УИХ-ын гишүүний ажлыг албан тушаал гэж хардаггүй. Харин улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, дуу хоолойгоо өргөх, иргэдийн өмнө хүлээсэн том үүрэг хариуцлага гэж харж байна.  Миний хувьд 30 жил бизнес эрхэлсэн. Бизнес эрхэлж байх хугацаандаа төрийн байгууллагын дарамтыг маш их мэдэрдэг байсан. Намчирхал талцалыг байхгүй болгох хэрэгтэй. Ялангуяа төрийн байгууллагууд дээр ийм зүйл байх ёсгүй юм. Бид цөөхүүлээ. Цөөхүүлээ дээрээ намчирхаж, талцаж, хуваагдаж болохгүй. Бизнес эрхлэгчид 1990 оноос гараагаа эхэлсэн. Монголд удам дамжсан язгууртан бизнес эрхлэгч гэж байхгүй. Тиймээс бизнес эрхлэгчдээ төрийн дарамтаас салгаж, төрийн бодлогоор дэмжиж ажиллах ёстой.
Өнгөрсөн хугацаанд бид авлига, хээл хахуулийн тухай удаан ярилаа. Одоо таслан зогсоох цаг нь болсон. Зарим хүмүүс намайг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудал дээр дуу хоолойгоо өргөх юм шиг ойлгож магадгүй. Үгүй ээ.
Би МУИС-ийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Тиймээс сурсан мэдсэнээ бүрэн дүүрэн ашиглаж бизнес эрхлэгч, иргэд олон нийтийнхээ төлөө ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд төсөв дөрөв дахин нэмэгдсэн. Тэгвэл иргэдийн болон улс орны амьдралд энэ хэмжээгээр өөрчлөлт мэдрэгдсэн байх ёстой.  Эдийн засгийн үр өгөөж иргэн бүрд хүртээмжтэй хүрэх ёстой. Гэтэл үр дүнд нь иргэдэд юу ч мэдэгдээгүй учраас авлига, арын хаалгаар, иргэдийн мөнгө хэн нэгний гарын салаагаар урссан байх магадлалтай гэж хардаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцлээ гэсэн. Тэмцсэн үйлдэл гарсан. Гэхдээ өнөөдөр нэг ч авлигач ял шийтгэл аваагүй, хариуцлага хүлээгээгүй байна. Хариуцлага хүлээлгэхдээ улс төрийн хариуцлага буюу албан тушаалаас нь чөлөөлж байна.  Сүүлдээ иргэд нэг сая төгрөгийг юман чинээ тоохоо болилоо. Биднийг хэдэн 100 сая, тэрбум, их наядаар нь ярьсаар байгаад ийм байдалд оруулж байна.
ЖДҮХС-аас МАН-ын гишүүд болгон 900 гаруй сая төгрөгийн зээл авсан нь Хөгжлийн банкнаас авсан тэрбум, их наяд төгрөгийн хажууд бага мөнгө мэт санагддаг боллоо. Ийм байж болохгүй. Нэг сая байна уу, нэг тэрбум байна  уу хамаагүй. Хариуцлага хүлээдэг, хүлээлгэдэг байх ёстой. Хулгай бол хулгай. Хулгайд их, бага байх тухай ойлголт байж болохгүй.
Тиймээс мэргэжилдээ, өргөсөн тангарагтаа үнэнч байхын төлөө хичээж ажиллана.
-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжээсэй, хэрэгжүүлээсэй гэж иргэд,сонгогчид сонголтоо хийж санал өгсөн гэж бодож байна. Мэдээж улс төрийн намуудын хувьд сонгуульд ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь хамгийн чухал зорилт байдаг.  Тийм учраас АН-д итгэж саналаа өгсөн 400 гаруй мянган иргэнийхээ итгэлийг хүлээж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд АН сөрөг хүчин хийх гэж үзсэн. Үнэхээр болоогүй. УИХ-д 13 гишүүнтэй байгаад ч тухайн парламентад нөлөө үзүүлж чадаагүй. Чадах боломж байгаагүй. Тэгвэл энэ удаагийн парламентад хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд хүчтэй баг бүрдлээ. Иргэд нэгдүгээрт, иргэд АН-ыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг, хоёрдугаарт ажил хийхийг шаардсан, хүссэн. Тэгвэл дөрвөн жилийн дараа иргэд сонгогчиддоо “Бид сөрөг хүчин байсан учраас юу ч хийж чадсангүй. Одоо дахиад итгэл үзүүлж, дэмжээд өгөөч” гээд очих хэцүү. Сөрөг хүчний ажлыг Засгийн газрын гаднаас хийж болдоггүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд харсан. Наад зах нь ковидын үед зарцуулсан 20 их наяд төгрөгийн төсвийг юунд зарцуулсан талаарх сонсгол хийх гээд чадаагүй. Хүч хүрээгүй. Тиймээс энэ удаа хамтарсан Засгийн газар байгуулахдаа хариуцаж авсан яам дээр нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой гэж харж байна. Тэгж байж хэн нь  юу хийж чаддаг вэ гэдэг ялгаа зааг нь харагдана. Гаднаас бусдыг шүүх амархан. Дотор нь ороод мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд өөрчлөлтийг нүдэн дээр харуулаасай гэж бодож байна.скачать dle 12.0

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Өчигдөр, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

Өчигдөр, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

Өчигдөр, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Өчигдөр, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

Өчигдөр, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19