БУЛГАН: "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын нэрэмжит шүдний кабинеттай боллоо
Булган аймгийн Сайхан сумын харьяат, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, “Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Баттулгын мялаалга наадам аймгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Наадамд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Махашири, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд болон Ц.Баттулгын ээж, ахан дүүс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нутгийн зон олон оролцож, Гавьяат тамирчин Ц.Баттулгад амжилт хүсэж, баяр хүргэлээ.
Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетыг Монгол Улсын Гавьяат тамирчин Цэгмидийн Баттулгын нэрэмжит кабинет болгож, жил бүр нэрэмжит үзлэг зохион байгуулахаар боллоо.
Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн хурц арслан Чунагийн Цэгмэд агсны хүү, хөнгөн атлетикийн төрөлд анхны паралимпын мөнгөн медальт тамирчин МУГТ Ц.Баттулга олимпын наадамд аавынхаа малгайгаар гоёжээ. Тэрээр олимпын наадамд оролцож бахдам амжилт үзүүлж, тэр дундаа хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам олимпод монгол үндэсний спорт, үндэсний бөхөө сурталчлан таниулсан гайхамшигтай үйл явдал болсонд бөхөд хайртай ард түмэн, бөхийн өлгий Булган нутгийн зон олон сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсээр байлаа.
МУГТ, паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын цолны мялаалга наадамд улс аймгийн цолтой 32 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин Х.Цогтгэрэл үзүүрлэж, их шөвөгт улсын начин Э.Сумьяабат, аймгийн аварга Г.Ганбаатар нар үлджээ.