iNet.mn дагах

Б.Батхишиг: Би уулнаас өөрийгөө олоод эдгээд ирсэн

8000 метрээс дээш өндөр Манаслу, Лхоце болон дэлхийн дээвэр Эверестэд амжилттай авирсан уулчин Б.Батхишигтэй ярилцлаа. 

-Уугуул нутаг, үндсэн ажил мэргэжлийнхээ тухай манай уншигчдад танилцуулна уу? 
-Би Завхан аймгийн Улиастай хотод төрж өссөн. Аав Увс аймгийн Зүүнхангай сумынх, ээж минь Завханы Тэлмэн сумын хүн. Би бол Монгол Улсын Зөвлөх инженер. Барилгын хүн гэж ойлгож болно. Багаасаа дугуй, гүйлт, гар бөмбөгийн спортоор хичээллэж байгаад сүүлд уул руу татагдсан даа. 


-Хэзээ, ямар учраас уулын спортод “уруу татагдах” болов? 
-2016 оноос хойш уулын гүйлтээр эхэлж, гүйлтээсээ ууланд алхдаг болсон. 2018 оноос өндөр ууланд авирч эхэлсэн. 2022 онд осолд орсны дараа хөдөлгөөн хориотой. Хөл маань маш муу байсан. 2023 оны нэгдүгээр сард найз маань “Golden jam” фитнесийн тугийг мандуулах тохироогоор багаар авирах есөн хүнд гурван сарын бэлтгэлжих гэрээ хийсэн байсан. Миний хөл муу ч “явж эдгэх ёстой” гэсэн бодлоор хичээллэсээр эдгэрсэн юм. Энэ нь ч зөв алхам байсан шүү. 

-Мэдээж, монголынхоо бүх ноён оргилд авирчихсан байх..? 
-Монголынхоо 4000 метрт авирсан хамгийн анхны уул Сутай хайрхан байсан даа. Тэгээд л уулын спорт руу гүнзгий орсон. Энэ цагаас хойш Монгол орныхоо 4000-тай 10 гаруй хайрхныг зулайд гарчээ. 

-7000 метр Ленин оргилд авирсан тухайгаа хуваалцана уу? 
-Би Ленин оргилд очсон эхний өдрөө хөлөө гэмтээчихсэн юм. Ленин оргилд бэртээсэн оёдлын сорви нь кемпүүдийнх нь маршрут шиг эдгэсэн нь их сонин санагддаг. Биднийг сүүлийн дайралт хийх үед шуургатай гэсэн мэдээ ирж байсан. Би арай түрүүлж явсан учраас аюулыг урьдчилан тооцоолж буцахыг бодсон. Бид арван хэдүүлээ ярилцаад хоёр уулчнаас бусад нь буцахыг дэмжиж байлаа. 6900 метрээс хүмүүс буцаж эхэлсэн. Бид 7134 метр дээр очоод Ленин оргилоо эхлээд олоогүй. Харин нэг ах маань оргилыг олно хэмээн зүтгэснээр оройны 18:30-д оргилоо эзэлж байсан. Ленин оргилоос буух л хамгийн хэцүү санагдсан. Буух ганцхан замтай. 95 хэмийн налуутай зам гээд бод доо. 

-Хималайн нуруунд анх очоод Манаслу, Лхоце оргилд амжилттай авирсан бил үү? 
-Эверестэд авирах мөрөөдлийг 2016 оноос бодсон. Тэгээд яг Эверест рүү авирна гэдгээ Манаслуд авирсны дараа бодож эхэлсэн. Би хувцас, тоног хэрэгслээ сайжруулах тал дээр илүү анхаарсан юм. Учир нь Лхоце оргил дээр томдчихсон гуталтай авирсан. Маш тээртэй. Монголоос олдож байгаа ганцхан гутал авсан нь 45 размерын том гутал.
Лхоце оргилд авирахад хүнд байсан. Оргилд авирахдаа би хавдартай байсан гэдгээ мэдээгүй авирсан байлаа. Энэ бол 2023 он. Бие жаахан хямарсан тэр үед би багаа эвдэхгүйн тулд инээх, бүжиглэхээс өөр үйлдэл үзүүлэхгүйг хичээж байсан. Энэ бол миний багийнхаа өмнө хүлээсэн хувийн хариуцлага байлаа. 2023 оны есөн сард хавдартай гэдгээ мэдсэн. Одоо бол энэ өвчинтэй тэмцэж цэг тавьсан гэж бодож байна. Үүнд байгаль, иог, бясалгал, уул нөлөөлсөн. Өвчин бол туссан шигээ эдгэж болдог юм шүү гэдгийг биеэр үлгэрлэхийг зорьсон. Анх намайг уул руу явахад хүмүүс үхэл рүүгээ явлаа даа хэмээн бодож байсан. Харин би уулнаас өөрийгөө олоод эдгээд ирсэн дээ.

-Ууланд авирахад зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийддэг вэ?
-Монголынхоо хайрхдад гарахад мөнгө төлөхгүй. Хүсвэл даатгуулж болдог. Сая оргилдохын тулд би “Прада 150” гээд машинаа зарчихсан юм. Тийнхүү мөнгө нэмж байж л явахгүй бол Эверест боломжгүй байсан л даа. Олон удаа очсон болохоор шерпа нар надад зарим талаар хөнгөлөлт үзүүлдэг ч уулын спортын зардал хавьгүй өндөр. 

-Та тун саяхан Эверестийн оргилд амжилттай авираад ирлээ. Яг ноён оргил дээр хэдэн цагт гарав. Тэр үед чухам ямар мэдрэмж төрдөг юм бэ?
-Эверестэд авирах 33 мянган долларын урилга надад ирсэн юм. Энэ мөнгийг цуглуулах гээд үзье гэж зориг шулуудсан байсан. Эверестэд гарахад голлон нөлөөлсөн нь хамгийн сайн хувцас, хэрэгсэл байлаа. Манаслуд авирсны дараа Эверестэд нэлээн бардам авирна гэсэн бодолтой болчихсон. Би хувцас хэрэгсэл, замын зардлынхаа мөнгийг өөрөөсөө гаргаж байгаа юм, ер нь боломжтой гээд үзсэн дээ. Бүр боломжгүй бол Непалуудаасаа гуйна даа гэсэн бодол ч байсан. 


-Дэлхийн дээвэр дээр хөл тавилаа. Дээш дахин газар үгүй?
-Бид тавдугаар сарын 18-ны өглөө 06:30-д оргилдсон. Тэр үед салхи ихтэй. Би тэнд мэндчилгээ дэвшүүлэх, видео хийхэд битгий салхилаарай гэж залбирч байлаа. Яг оргилдоод иртэл салхи зогсоод, байгаль эх намайг сонсож байна гээд л баярлаж билээ. Хэдэн сар ээждээ, Отгонтэнгэр хайрхандаа мөргөөд явсан болохоор сэтгэл уярч уйлсан. Сэтгэл хөдлөлөө тэгж ил гаргасан. 

-Дэлхийн ноёлох уулсын оргил дээр, бусдад харагдахгүй ч өөрт мэдрэгдэх онцгой юмс үзэгддэг гэдэг..?
-Тэр бол дотоод хүч. Өмнө нь Непалд Намче Базаар тосгонд очиход маш сүрдэм хаалга угтдаг. Сая очиход засвартай тул бид баруун замаар нь явсан. Гэтэл би тэр замаар өмнө нь явж үзчихсэн юм шиг мэдрэмж байнга төрж байсан. Үүнийг явахаас минь өмнө үзмэрч Д.Цэвэлмаа эгч харснаа надад хэлж байсан удаатай. Чи өмнө нь Эверестэд гарчихсан юм байна шүү дээ гэж гайхаж байлаа шүү дээ. Харин миний дотоод хүч надаас түрүүлээд оргилдчихсон байсныг тэгж мэдэрсэн дээ.

-Таныг гадаадын уулчидтайгаа англиар чөлөөтэй ярилцаж байгаа бичлэг харсан. Англи хэлийг хэзээ, хэрхэн сурсан бэ?
-Би АНУ-д нөхөр гурван хүүхдийн хамт очих, хэсэг амьдрах шаардлагатай болсон юм. Тэр хугацааг ашиглан англи хэл үзсэн. Ажил, гурван хүүхдээ асрах, хэлээ үзэх. Ольга гээд орос багш англи хэл заадаг байлаа. Арай ахимаг сурсан болоод ч тэр үү? жаахан ядарсан. 

-Дараагийн удаад том ууланд авирах зорилго бий юү. Эсвэл хэсэг завсарламаар байна уу..?
-Одоо би залуу уулчдад сургалт, мэдээлэл өгөхөөр ажиллана гэж бодож байна. 

-Ирээдүйд уулчин болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд та юу захих бол...
-Суурь биеийн чадамж спортлог байх ёстой. Мөн гурван өдөр шөнийн нойр, хоол даах чадвартай байх. Мөн сургалт, арга зүйд хамрагдах хэрэгтэй. Ядаж л хавцал, хаднаас унахдаа хэрхэн бэртэхгүй байх мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ уул өөрөө дуудна.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19