iNet.mn дагах

​ “Монголын үнэн”-ээс төрсөн шилдэг нийтлэлийн номыг танилцууллаа

“Монголын үнэн” сонин Л.Түдэвийн 90 насны ойн арга хэмжээг зохион байгуулах комисстой хамтран хоёр номыг эрхлэн хэвлүүлж, уншигч олонд танилцуулах мөн эрхэм зохиолчийг дурсах уулзалтыг ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн төв номын сангийн хурлын танхимд болсон юм. Номын нээлт, дурсамж уулзалтад Л.Түдэвийн гудамжны нээлтэд ирсэн зохиолч, уран бүтээлчид дээр нэмээд их сургуулийн судлаач, эрдэмтэн докторууд ирсэн байлаа. Дурсамж уулзалт халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрөв. Их эрдэмтэн зохиолчтой мөр зэрэгцэн ажиллаж явсан зохиолч, сэтгүүлчид дурсамжаа хүүрнэж, залуу зохиолч сэтгүүлчид түүний уран бүтээлээс хэрхэн урам зориг авч байснаа харилцан хүүрнэж байлаа. 
Дурсамж уулзалтын индэр судлаачдын мэдлийнх байсан гэхэд хилсдэхгүй. Тус уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Л.Түдэвийн 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Д.Рэгдэл “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв” үндсэн илтгэлийг тавив. Тэрбээр илтгэлдээ “Их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, мөч бүрийг цагийн механизм шиг ашиглах, дэл сул аливаа занг үл таашаах, хүн бүрт хариу нэхэлгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, хойчийг холч мэргэнээр угтан харах явдал бол Түдэв маягийн аж төрөх ёсон юм. Л.Түдэв бол Монголын зохиолч, сэтгүүлчдийн байгууллагын манлай удирдагч байсан. Тухайлбал, өндөр боловсролтой, мэргэжлийн орос хэл, утга зохиолын багш, хэд хэдэн ном зохиол, түүний дотор түүх, хувьсгалын сэдэвт “Уулын үер” романаа 26 насандаа хэвлүүлээд байсан түүнийг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаас “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилсон юм. Улмаар 1962-1964 онд “Соёл, утга зохиол” сонины эрхлэгчээр ажиллах болсон нь утга зохиол, уран бүтээл талдаа төвлөрөх боломжийг олгосон” хэмээн тодотгов.
Сонгодог эссэ сэтгүүлч Л.Түдэвийнх
Дурсамж уулзалтын дундуур зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонсож явлаа. Миний хамгийн эхэнд уулзсан хүн МУБИС-ийн ректор доктор, профессор Ж.Батбаатар байлаа. Тэрбээр эрдэмтэн зохиолчийн эссэ, аян замын тэмдэглэл зэрэгт нь задлан шинжилгээ хийсэн байдаг. Тэрбээр энэ талаар “Монголын сэтгүүлзүйд эссэ бичлэгийн төрөл томоохон байр суурийг эзэлдэг. Эссэг сэтгүүлзүйд томоохон байр суурь эзлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн бол эрдэмтэн зохиолч Л.Түдэв.
Эссэ бичлэгийн төрөл нэлээд дээхнээс улбаатай ч сэтгэл хөдлөл давамгайлсан, уянгын халил хэтрүүлэг ихтэй байлаа. Нэг талдаа тийм эссэг загварт бус эссэнд хамаатуулж болох. Гэхдээ яг сонгодог,  загварт эссэг Л. Түдэв бичдэг байсан юм. Түүний бичсэн маш олон эссэ энэ хэв маяг, шаардлагад  тохирох бөгөөд хамгийн тод томруун жишээ татаж болохуйц эссэ нь “Хурд нэмэх жам”. Эссээнээс гадна аян замын тэмдэглэл гайхалтай бичдэг. Гэхдээ түүний аян замын тэмдэглэлүүд өөрийн гэсэн өнгө аястай. Сэтгүүлзүйн энэ төрөл нийтлэл уран сайхны хэлбэрээр бичигддэг. Гэтэл Л.Түдэв гуай аян замын тэмдэглэлийг эссэ шинжтэй болгож бичсэн. Хоёр төрлийг сүлэлдүүлж танин мэдэхүй, эргэцүүлэл, бодрол нэмээд ирэхээр дан ганц аян замын тэмдэглэл биш түүнээсээ хальсан өөрийн гэсэн өвөрмөц шинжийг агуулсан бүтээл болчихдог. Би өнөөдрийн илтгэлдээ нийлэг шинжтэй аян замын тэмдэглэл нь өөрийн гэсэн өвөрмөц шинжийг агуулжээ гэж онцлон тэмдэглэнэ” хэмээн ярьж байлаа. Түүний онцлон дурдсан “Хурд нэмэх жам” эссэг сэтгүүлзүйн ангийн оюутнууд задлан шинжлэх даалгаварт авдаг гэхээр аргагүй даацтай бүтээл аж.

Хөдөлмөрийн баатрууд ханхайлдсан хүндэтгэлийн танхим
Дурсамж уулзалтын танхимд хоёр  ч Хөдөлмөрийн баатар ханхайгаад сууж байна. Л.Түдэвийн гудамжны нээлтэд ирж амжаагүй бололтой хөдөлмөрийн баатар Төмөр замын гэж ард түмний дунд алдаршсан Р.Рааш гуай дурсамжаа хуваалцаж байна. Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг хүн бол Л.Түдэвийн амьдрал уран бүтээлээр баримтат кино хийж буй С.Шаарийбуу. Тэрбээр гудамжны нээлт, дурсамж уулзалт хос номын нээлт дээр ч байсан юм.
Манай нэрт шог зураач Цэвэгийн Байдыг мэдэхгүй хүн ховор. Түүний “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Л.Түдэвтэй холбогддог түүх их сонирхолтой. Л.Түдэвийн 90 насны ойг тэмдэглэх арга хэмжээний томоохон хэсэг болох төрсөн нутгаар нь хийх аялалд хамт явсан шог зураач, зохиолч А.Амарсайханаас сонсож байлаа. Шог зураач, зохиолч А.Амарсайхан ч бас эрхлэгчтэй холбогддог түүхтэй нэгэн. Энэ дурсамж уулзалтын танхимд цугласан хүн бүр ямар нэг сэжмээр энэ агуу хүнтэй холбогдож, холбогдсон түүхээ хүүрнэн байна.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Р.Чүлтэмсүрэн гэдэг хүнтэй дурсамж уулзалтын танхимд танилцав. Түүнтэй заавал уулзахыг нэгэн цагт “Үнэн” сонины орлогч эрхлэгчийн алба хашиж явсан доктор С.Батмөнх надад даалгасан хэрэг. Р.Чүлтэмсүрэн гуай өөрийгөө МУБИС -ийн Утга зохиолын тэнхмийн зөвлөх багш доктор (Ph.D) профессор гэж танилцуулаад “Би оюутнууддаа уран зохиол, ардын аман зохиол заадаг. Түүгээр ч зогсохгүй хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан. Би Л.Түдэв зохиолчийн уран бүтээл, роман, тууж, өгүүллэг, эссэг уншдаг. Гэхдээ сэтгүүлчийнх нь талаас илүү үздэг. Тэгэхээр Л.Түдэв гуай “Социализмын үед МАХН-аас уран зохиолын талаар явуулсан бодлого” гэдэг сэдвээр дэд эрдэмтэний цол, “Монголын уран зохиолын үндэсний болон нийтлэг шинж” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өнөө цагт энэ сэдвийг сонссон хүнд сонин санагдаж магадгүй. Гэхдээ энэ сэдэв маш том судалгаа. Тоталитар дэглэмийн үед уран зохиолын бодлого ямар байсан юм бэ. Үүнийг бол тэндээс л уншина. Хоёрдугаарт “Монголын уран зохиолын үндэсний болон нийтлэг шинж”гэдэг одоо ч ач холбогдлоо алдаагүй их том зохиол. Монголын эртний уран зохиол, аман зохиол, бөөгийн яруу найргийг уламжлал шинэчлэлийн холбоон дээр судалчихсан.
Энэ зохиол Орос хэлээр орчуулагдан гарсан байдаг. Л.Түдэв гуай өөрөө гарын үсгээ зурж өгсөн ном надад одоо ч бий. Л.Түдэв гуайг Сэтгүүлчдийн холбооны дарга байхад би Сэтгүүлчдийн холбооны бүгд хурлын гишүүн байлаа. Түүний гарын үсэгтэй  сэтгүүлчийн үнэмлэх бий. Л.Түдэв гуайн талаар яриад барагдахгүй. Энэ зуур та бид хоёр зах зухаас нь тоймлож л ярих боломжтой. Өнөөдрийн дурсамж уулзалт дээр түүний талаар “Сэтгүүлч”, “Зохиолч” гээд том судалгаа. Мөн түүний бичсэн эссэг судалгааны сэдэв болгосон. Л.Түдэв судлал гэдэг аль хэдийн эхэлсэн. Энэ удаагийн ойн арга хэмжээний хүрээнд энд тэнд эхэлсэн судалгаанууд нэгэн голдрилдоо орж цэгцэрч байна. Гэхдээ Л.Түдэв судлалынхаа суурийг өөрөө тавьчихсан хүн шүү. Өөрөө хамаг зохиол, бүтээлээ нэгтгээд ботлиод тавьчихсан. Хоёрдугаарт “Дал” сонин дээрээ өөрийнх нь талаар гарсан судалгаа, захидлуудаа тавьчихсан байдаг. Тэгэхээр Л.Түдэв судлалыг үүсгэгч бол Л.Түдэв өөрөө юм”

“Монголын үнэн”-ээс “төрсөн” шилдэг нийтлэл
Цаг хугацаа аль хэдийн дэгдэн одоод их зохиолчийн хос номын нээлтийн ёслол эхлэх болов. “Үнэн” сонины эрхлэгч Л.Түдэвийн тус сонинд байхдаа бичиж нийтлүүлсэн уран бүтээлүүдээс бүрдсэн “Монголын шилдэг нийтлэл” номыг санаачлан, эмхэтгэсэн “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг, мөн сонины ахмад сэтгүүлч СГЗ Д.Бөхдамбий нар “Монголын шилдэг нийтлэл” номыг танилцуулсан юм. Хоёр дахь номыг түний 90 насны ойг тэмдэглэх комиссын зүгээс танилцуулж нээлтээ хийлээ. 
Ийнхүү  Билгийн тооллын намрын адаг улаан нохой сарын харагчин тахиа өдөртэй аргын тооллын аравдугаар сарын 31-ний баасан гаргийг Арга билгээр учирлан, аргадан эхлүүлсэн үйл явдал өрнөлөө.
“Монголын үнэн” сонины түүхэн
замнал
1.   Анхны дугаараа 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд Эрхүү хотноо хэвлэн гаргаснаас хойш 105 жилийн турш тасралтгүй хэвлэгдэн гарч буй Монголын цорын ганц сонин.
2. Захиалгын тоогоор Монголын сонин хэвлэлийн түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоосон.
3. 1921 онд Ардын хувьсгал өрнөх хөрс суурийг тавьж, Монгол орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, улс орноо дэлхийн тавцанд дахин гаргаж ирэх их үйлсийг эхлүүлсэн сонин. Хожим 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын хөрсийг бэлтгэж, ардчилсан үзэл бодлыг нийгмийн оюун санаанд төлөвшүүлж, олон ургалч үзлийг дэлгэрүүлэх үйл явцыг түүчээлсэн.
4. Төв Азийн хамгийн анхны улс төрийн намын дэргэдэх сонин. Сонины захиалгын тоогоор Азидаа тэргүүлж байв.
5. Түүхэндээ монгол бичиг, латин, кирилл үсгээр хэвлэгдэн гарсан Монголын цорын ганц сонин.
6. Сонин, хэвлэл мэдээллийн хамгийн шилдэг эрдэмтэн мэргэд ажиллаж, олон арван гавьяат, алдартан, Төрийн шагналтнууд тус сониноос төрөн гарсан юм. Тухайлбал:
•Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв,
•Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ
•Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт зохиолч Цэндийн Дамдинсүрэн,
•Бичгийн их утгач, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн,
•БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, орчуулагч Цэндийн Намсрай
•XX зууны манлай эмэгтэй удирдагч,Төр нийгмийн нэрт зүтгэлтэн,Төрийн шагналт зохиолч Сономын УДВАЛ
•Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дамбийн ДАШДОНДОВ
•Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж.
7. Хамгийн олон эрхлэгч нь буюу Сономбалжирын Буяннэмэх, Баянгийн Намсрай, Цэрэн-Очирын Дамбадорж, Өлзийтийн Бадрах, Чойнямын Самдан, Тайвангийн Жагдалжав нар хэлмэгдүүлэлтэд өртөж, цаазаар авхуулсан. 
8. Төрийн гурван одонтой цорын ганц сонин.
•БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1950 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 41 тоот зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
•БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1967 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаар зарлигаар Сүхбаатарын одон,
•БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 258 дугаар зарлигаар Сүхбаатарын одонгоор тус тус шагнуулсан.
9. Атар газар эзэмших, Нэгдэлжих хөдөлгөөн, Соёлын довтолгоо, их бүтээн байгуулалт зэрэг ХХ зууны их үйл хэргийг 1990 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засагт өрнөсөн асар том өөрчлөлттэй хамт 105 жилийн турш тасралтгүй  бичиж баринтагласан цорын ганц сонин.
10. ХХ, ХХI зууны заагт Монголын сэтгүүлзүйн салбарынхны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн сонин хэвлэлийн хамгийн том гал тогоо.

Трамп Төмөрөө
Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины № 042/24669/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай

скачать dle 12.0

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19