iNet.mn дагах

Т.Батбаяр: Зөв сонгосон жааз бүтээлийг амилуулдаг

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Т.Батбаяртай  ярилцлаа. Тэрбээр Дүрслэх урлагийн сургуулийн төгсөгч, удам дамжсан уран бүтээлч юм.  Мөн уран зургийн хэрэгсэл, уран бичлэгийн хэрэгсэл, архитектур, макетны материал, жааз, дотуур рамын “Алтан бийр” дэлгүүрийн үүсгэн байгуулагч. Зургийн багшаар ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж явахдаа мэргэжил нэгт нөхдөдөө, сонирхон хичээллэдэг хүмүүст рам зангидах, жааз хийх зэргээр туслаж явсан нь “Алтан бийр”-ийн эхлэл байлаа. Өнөөдөр дүрслэх урлагийн хүрээнийхэн, сурагч, оюутнууд энэ дэлгүүрээс хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ базаагаад гардаг аж.
-Танай дэлгүүрийн үүдээр орж ирэхэд модны үнэр содон байлаа. Дүрслэх урлагийн дагалдах хэрэгслийн  дэлгүүрээ хэдэн онд нээж байв?
-Манай улсад дүрслэх урлагийн мэргэжлийн байгууллага үүсэж хөгжөөд 83 жил болсон. Би Урчуудын эвлэлийн хорооны гишүүн. Ашгийн гэхээсээ илүү өөрийн хэрэгцээ шаардлагадаа үндэслэн мэргэжлийн уран бүтээлчдэд зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдаалж эхэлсэн. Дунд сургуульд зургийн багшаар ажиллаж байхдаа өөрийнхөө бүтээлүүдийг жаазалж эхэлсэн. Манай уран бүтээлчид дотуур рам зангидахаас эхлээд жаазаа өөрсдөө хийдэг. Тэр жишгээр модоо харуулдаж, өвөө, аавынхаа зааснаар рам зангиддаг байсан.  2008 оноос жааз хийж сурсан. Сүүлдээ бусдад хийж өгдөг боллоо. Цехийн үйл ажиллагаагаа  подвалаас эхлүүлж байв. Ганцаараа захиалгаа дийлэхгүй ажилтан авч, нэг нь хоёр болж өргөжиж, одоо 18 хүн ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд тууштай ажиллаж, цехийн байртай болж, үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 
-Өвөө, ааваасаа сурсан гэхээр удам дамжсан зураач байх нь ээ?
-Би Дүрслэх урлагийн сургууль төгссөн. Өвөө маань уран сийлбэрч, аав, дүү нар бас зураач. Удам дамжсан мэргэжилдээ хайртай. Тиймээс дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж,  Монголын урчуудын салбарт хувь нэмрээ оруулахыг зорьдог. “Алтан бийр” дэлгүүрээ 2014 онд нээсэн зорилго ч тийм байсан.
-Мэргэжлийн уран бүтээлч учраас бараа, хэрэглэгдэхүүнээ нийлүүлэхдээ хүний биед сөрөг нөлөөгүй, чанартайг нь сонгодог байх. Аль улсын ямар бүтээгдэхүүнүүдийг түлхүү худалдаалж байна вэ?
-Мэргэжлийн уран бүтээлчдээс гадна суралцагч, уран зурагт дуртай хүн бүрд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг нэг дор бүрдүүлсэн. ОХУ-аас  мэргэжлийн болоод сонирхогчдын уран зургийн гол хэрэглээ болсон холст, палитртай, палитргүй “Ленинград”, “Сонет” усан будаг, акриль, боронзон гуашь, шороон будаг,  тосон будгийн лак болон шингэлэгч худалдаалж байна. Мөн БНХАУ, Өмнөд Солонгос улсын бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Уран бичлэгийн хуйлмалыг Хятад улсад захиалгаар үйлдвэрлүүлдэг. Модон рамыг дотооддоо үйлдвэрлэж байна. Зураг зурахад тодорхой формат хэрэгтэй. Форматаа хийхийн тулд дотуур рам зангидаж даавуугаа татдаг. Манай дэлгүүр жааз, модон рамны үйлдвэрээ салгаж, хөгжүүлж байна. Ирэх онд  гурав дахь салбар дэлгүүрээ нээнэ. Цаг үеэ дагаад шинэ технологи нэвтрүүлэхийг хичээн ажилладаг.
-Уран зураг, гэрэл зураг интьерийн нэг хэсэг болсон. Олон төрлийн жаазнаас зургандаа тохирсныг сонгох амаргүй. Та зориод ирсэн үйлчлүүлэгчдээ ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Манайх шахмал, модон хүрээ зэргээр чанар, хийцлэлийн ялгаатай 200 гаруй нэр төрлийн жааз санал болгодог. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс жааз, рамны цехтэй гэдгээр ялгардаг, давуу талтай. Уран бүтээл, бэлэг дурсгал, салоны зураг гээд ялгаатай. Хэрэглэгчид зургандаа тохируулж жаазаа сонгодог бол уран бүтээлчид өөр. Чимэглэлийн зураг,  рельеф буюу товгор бүтээл, наамал, түүхэн зураг, абстракт зураг байх эсэхээс жаазны өнгө аяс хамаарна. Жаазаа тохируулж сонгож чадвал бүтээл “амилдаг”. Тиймээс бид байгаа бүтээгдэхүүнээ санал болгохоос илүүтэй мэргэжлийн зөвлөгөө өгч, санал солилцож, худалдан авагчдаа зөв сонголт хийхэд чиглүүлдэг. Ер нь эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхээс удаан цагийг сонгоход зарцуулсан тохиолдол бий. Сонгосон жаазаа эцсийн бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчдийн гарт хүргэх үйлдвэрийн ажиллагаа ч нарийн явагддаг.  Гэрэл зургийг жаазлахад шил, хавтан ордог, уран зургаас ялгаатай. Тусгай хатаалттай, гэрэл тусгал ойдоггүй, гандуулдаггүй гээд шил хүртэл өргөн сонголттой. Сүүлийн үед одон медаль, спортын өмсгөл, хүүхдийн баривч, гоёл чимэглэл зэрэг эд эдлэлээ авдартаа хадгалах бус жаазлаад ханандаа өлгөдөг болсон.
-Арван жил үйл ажиллагаа явуулсан байгууллагад хамтран ажилладаг албан газар, хувь хүн тэр хэрээр олон байдаг биз. Хамгийн сүүлд хамтран ажилласан байгууллагуудаасаа дурдана уу?
-Олон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж байна. Хүмүүсийн сайн мэдэх гэвэл Чингис хаан музейтэй хамтран ажиллалаа. Монголын түүх,  өв, соёлоо хадгалан, олон нийтэд сурталчилж буй музейн бүтээн байгуулалтад гар, бие оролцсондоо баяртай явдаг. Мөн эзэн богд Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллагууд хоймортоо залах Ерөнхийлөгчийн зарлиг 2022 онд гарсан. Их хааныхаа хөргийг монгол хүн бүр дээдлэн залах нь зөв зүйтэй. Тэр үед манайх 4000 хувь эш хөргийг жаазлан сургууль, цэцэрлэгийн ангиудад залсан юм. Бахархмаар ажил байсан шүү. Ковидын хөл хорио дөнгөж сулраад, бизнесүүд жигдрэх гээд хэцүү цаг байсан. Материалын хангалт бага ч  манайх бүх нөөц бололцоогоо дайчилж, захиалгаа цагт нь дуусгасан. Одоо ч эш хөргийн жаазны захиалга их ирдэг.
-Ажлаар эсвэл хувийн зорилгоор явж байхдаа аль нэг газрын  хананд өлгөөстэй жаазалсан зургуудаа хараад таньдаг хүнтэйгээ уулзсан мэт сэтгэгдэл төрдөг үү?
-Шууд л нүдэнд тусдаг даа. “Бидний хөдөлмөр шингэсэн ажил” гэж харахаар гоё дотно мэдрэмж төрнө. Илүү цагаар ажиллаж, шөнө суугаад хийж байснаа эргээд бодох сайхан шүү.
-Бизнесийн хажуугаар уран бүтээлээ хийх зав чөлөө олддог уу?
-Чанартай уран бүтээл хийхийн тулд нухацтай судлаж, бодож өөртөө цаг  гаргах шаардлагатай. Одоогоор дэлгүүр, аж ахуйн ажилдаа төвлөрөөд уран бүтээлдээ анхаарах зав хомс. Аав Ш.Төмөрбаатар, дүү охин, хүргэнтэйгээ хамтраад 2015 онд гэр бүлийн үзэсгэлэн гаргасан.   Уран бүтээлийн тухайд монгол уран бичлэгээр сүүлийн жилүүдэд дагнаж байна. Монгол бичиг, уран бичлэгийн уралдаанд оролцдог. Үндэсний бичгээ сурч, бүх нийтээрээ хос бичигтэн болох шийдвэрийг дэмждэг. Залуучууд ч монгол бичгээ сурах хүсэлтэй, уран бичлэг сонирхож буйд уран бүтээлчийн хувьд баяртай явдаг.
Ярилцлагынхаа төгсгөлд “Монголын үнэн” сонины  хамт олонд 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Урьж ярилцсанд баярлалаа.
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины № 042/24669/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай



скачать dle 12.0

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Куала Лампурт нэгдсэн сэтгүүлчдийн дуу хоолой

23/11/2025, 14:01

МҮОХ-ноос нэр бүхий эрхмүүдийг “Алтан од” одонгоор шагналаа

20/11/2025, 16:32

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

20/11/2025, 16:27

“Physical: Asia” контент Монголыг олон улсад эергээр сурталчлахад чухал хувь нэмэр оруулсныг онцлов

20/11/2025, 14:12

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.8 сая төгрөг болжээ

20/11/2025, 14:08

Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

20/11/2025, 14:05

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээнэ

20/11/2025, 14:04

С.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан

20/11/2025, 14:02

Л.Үүлэнсолонго: Аавынхаа шүлгээс тайвшрал, эрчим авдаг

19/11/2025, 19:53

Эрдэнэт үйлдвэрийн ахмад тамирчид Азийн аваргаас 9 медаль хүртлээ

19/11/2025, 19:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19